x

Роберт Де Ниро Оросын эсрэг сурталчилгаанд тогложээ

Холливудын алдарт жүжигчин Роберт Де Ниро, “Матрица” киноны Морфеусын дүрд тоглодог Лоуренс Фишборно, зохиолч Стивен Кинг нар Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон Оросын засгийн газар, Москватай хэлцэл хийсэн Ерөнхийлөгч Дональд Трамп нарыг буруутгасан сурталчилгааны роликт тоглосон байна. Сурталчилгааны дүрс бичлэгийг NowThis сайт дээр байрлуулжээ.

Шоу бизнесийн одууд дүрс бичлэг дээр Д.Трампыг Ерөнхийлөгч болгохын тулд Москвагийн явуулсан “нууц ажиллагаа”-ны талаар ээлжлэн ярьж байна. Сурталчилгаа бэлтгэгчид 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оросууд оролцсон гэсэн хэргийг мөрдсөн тусгай прокурор Роберт Мюллерийн илтгэлийг үндэслэн бүтээжээ. Дүрс бичлэгийн төгсгөлд сурталчилгаанд оролцогчид Цагаан ордны тэргүүнд хариуцлага тооцохыг шаардаж байна.

Сурталчилгаанд мөн жүжигчин Мартин Шин, София Буш, найруулагч продюссер Роберт Райнер нар оролцсон байна.

Тусгай прокурор Роберт Мюллер мөрдөн шалгасан ажлынхаа үр дүнг өнгөрсөн тавдугаар сард мэдээлсэн юм. Тэрээр зөвхөн Д.Трампын Москватай холбоотой байсан тухай ч биш бас өөрийнх нь мөрдөн шалгах ажилд саад хийх гэсэн оролдлогын талаар мэдээлсэн. Тэрээр энэ илтгэлээ танилцуулаад албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдсэн юм.

Түүнийхээр бол Москва үнэхээр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Оросын тагнуулын байгууллагаараа дамжуулан хөндлөнгөөс нөлөөлсөн гэдэг нь Америкийн Ардчилсан намаас WikiLeaks сайтад өгсөн материалаар нотлогдож байгаа, харин Д.Трамп Оростой яриа хэлэлцээр хийсэн гэсэн баримт олдоогүй гэнэ.

Х.Өлзийбаяр "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 2026-03-13 УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзав 2026-03-13 Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад оруулна 2026-03-13 Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов 2026-03-13 Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцүүлэг боллоо 2026-03-13 Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн засгийн таамаглалыг танилцуулав 2026-03-13 ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх нь буруу 2026-03-13 Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн 2026-03-13 Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна 2026-03-13 Хууль бусаар мод бэлтгэсэн иргэнд нэг жилийн тэнсэх ял оноожээ 2026-03-13 Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна 2026-03-13 Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай 2026-03-13 Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.доллар давлаа 2026-03-13 Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 2026-03-13 А.Дюплантис тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг 15 дахь удаагаа шинэчиллээ 2026-03-13 Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь 2026-03-13 Он гарсаар 774 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгджээ 2026-03-13 Зүүн аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ 2026-03-13 Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн боллоо 2026-03-12 Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үнэ 200 ам.долларт хүрч болзошгүйг анхаарууллаа 2026-03-12
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Украин Унгарт хураалгасан бэлэн мөнгө, алтаа буцааж өгөхийг ... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ...
Top