x

БНАСАУ, БНХАУ “Гэрэлт ирээдүйн төлөө” хамтран ажиллана

БНАСАУ-д албан ёсны айлчлал хийсэн БНХАУ-ын дарга Ши Зиньпин Умард Солонгосын удирдагч Ким Чен Унтай хэлэлцээр хийснийхээ үр дүнд "гэрэлт ирээдүйн төлөө" хоёр орон хамтран ажиллахаар тохиролцсон гэж Синьхуа агентлаг мэдээлжээ.

БНХАУ, БНАСАУ-ын удирдагчид мөн Хятадын коммунист нам, Солонгосын Хөдөлмөрийн намын гишүүдийн хооронд яриа хэлэлцээр хөгжүүлэхийн чухлыг тэмдэглэсэн байна. БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Чен Ун ч бас "БНХАУ-тай нөхөрсөг харилцаагаа илүү их дээд хэмжээнд бэхжүүлэхийг" чухалчилсан байна.

Ши Зиньпин нөхөр Ким Чен Унтай уулзахдаа Вашингтон, Пеньян хоёр яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж хэлэлцээрийнхээ явцад амжилт олно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. БНХАУ-ын удирдагч бас өнөөгийн олон улсын нөхцөл байдлын өөрчлөлт БНАСАУ болон хятадын найрамдалд нөлөөлөхгүй гээд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох асуудлыг шийдвэрлэхэд Бээжин идэвхтэй оролцохоо тэмдэглэсэн байна. Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун хариуд нь олон улсын түгшүүртэй байдлыг намжаах талаарх Пеньяны хүчин чармайлтад АНУ-ын хариу ажиглагдахгүй байна, “тэвчээртэй хүлээж байна” гэжээ.

Умард Солонгосын тэргүүн Ким Чен Ун, БНХАУ-ын дарга Ши Зиньпин тав дахь удаагаа уулзахдаа харилцан итгэлцлийг бэхжүүлэх болон чухал асуудлаар харилцан зөвшилцөлд хүрлээ гэж БНАСАУ-ын мэдээллийн төв агентлагийн мэдээнд дурдсан байна.

“Ким Чен Ун нэг жилд болсон таван удаагийн уулзалт сайхан болж, дотно харилцаа тогтон, харилцан ойлголцож чухал асуудлуудаар ойлолцолд хүрэн, нөхөрсөг итгэлцэл улам гүнзгийрэн хэдийгээр дэлхий дахины нөхцөл байдал өөр байгаа ч хоёр тал, хоёр орны ирээдүйд чиглэсэн нөхөрсөг харилцааг урагш хөгжүүлэх санал бодлоо илэрхийлсэн” гэж агентлаг тэмдэглэжээ.
Хоёр орны удирдагч өөр өөрийн улс орны дотоод болон гадаад бодлогын чухал асуудлуудыг харилцан ярилцаж хамтын сонирхол, эрх ашгийн асуудлаар бүтээлч яриа өрнүүлсэн гэсэн байна.

Ши Зиньпин БНХАУ-ын Ерөнхий сайдын орлогч байхдаа 2008 онд БНАСАУ-д айлчилж байсан юм. БНХАУ-ын удирдагч Ху Зиньтао 2005 онд БНАСАУ-д айлчилсан байна.

Харин Умард Солонгосын тэргүүн нэг жилийн дотор БНХАУ-д дөрвөн удаа айлчилсны эхнийх нь өнгөрсөн оны гуравдугаар сард болсон бол сүүлийнх нь энэ оны нэгдүгээр сард болсон юм.

Сүүлийн айлчлалаараа Ким Чен Ун БНХАУ-ын даргыг Умард Солонгост айлчлахыг урьсан юм.

Эх сурвалж: АРДЧИЛАЛ ТАЙМС СОНИН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 9 цаг 27 мин Монтенегро улсын түүхийн товч 9 цаг 36 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 9 цаг 43 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 9 цаг 47 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 9 цаг 52 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 9 цаг 55 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 10 цаг 50 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top