x

"Ноён 10 хувь" авлигын хэргээр хоригдлоо

Пакистаны экс ерөнхийлөгч Асиф Али Зардари их хэмжээний мөнгө угааж, улсаасаа гадагш гаргасан гэх авлигын ноцтой гэмт хэргийг үгүйсгэж, хилийн хоргио цуцлуулах гарах хүсэлт гаргасан ч холбогдох байгууллага нь хүлээж авахаас татгалзсанаар түүнийг цагдан хорихоор боллоо.

Энэ даваа гаригт цагдаа болон Зардариг дэмжигч Пакистаны ард түмний намын гишүүд Исламабад дахь түүний гэрийн гадаа багахан хэмжээний сөргөлдөөн үүсгэсэн бол удалгүй тус намын ахмад гишүүн нь Зардариг хорьсон тухай мэдэгджээ. 2008-2013 онд тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан Зардари нь удаан хугацаанд авлигын хэрэгт нэр холбогдсон ба улс даяараа түүнийг  “Ноён 10 хувь” гэж нэрлэдэг байна. Энэ нь түүнийг авлигын тохиролцоо бүрээсээ 10 хувийг өөрт авдаг тухай Пакистан дахь Ал Жазирагийн сурвалжлагч Камал Хайдэр дурдсан байна.

Түүнчлэн Пакистаны хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүний эгч, Фаряал Талпурийг ч Үндэсний хариуцлагын товчооноос байцаан шалгаж байгааг мэдээлжээ.

Мөн Зардаригийн мөнгө угаасан байж болзошгүй хэрэгтэй холбогдох хамгийн сүүлийн үеийн мэдээлэлд сая сая ам.долларыг сэжиг бүхий банкны болон компаниудын дансаар дамжуулан гаргасан байна.

Пакистаны эрх бүхий байгууллага өнгөрсөн онд олон тооны ядуу иргэдийн дансанд их хэмжээний мөнгө гэнэт шилжин орж, удалгүй бүх мөнгийг хоослон авсныг тогтоосон бол Дээд шүүхээс нь уг хэрэг явдалтай холбогдуулан мөрдөн шалгах түр хороог байгуулан ажилласны үр дүнд мөн оны 9 дүгээр сард 400 сая гаруй ам.доллар олон мянган бодит эзэнгүй, хуурамч дансаар дамжин гарсныг тогтоожээ.

Дашрамд дурдахад түүний эхнэр Беназир Бутто нь Пакистаны ерөнхий сайдын албыг хоёр ч удаа хашч байгаад 2007 оны 12 дугаар сарын 27-нд бусдын гарт амиа алдсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана 22 цаг 30 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав 23 цаг 2 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ 23 цаг 7 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ 23 цаг 14 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа Өчигдөр 09 цаг 19 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв Өчигдөр 09 цаг 13 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр 09 цаг 04 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ Уржигдар 19 цаг 18 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ Уржигдар 19 цаг 16 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно Уржигдар 19 цаг 15 мин Мал, амьтны бруцеллёзтой тэмцэх 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 19 цаг 14 мин Төвийн бүсийн цахилгаан сүлжээг сайжруулах 17 сая еврогийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа Уржигдар 19 цаг 11 мин Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, салбарын шилдгүүдийг шагналаа Уржигдар 15 цаг 49 мин Сүхбаатарын талбайд "Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй" өдөрлөг болно Уржигдар 15 цаг 47 мин Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хууль батлагдлаа Уржигдар 15 цаг 47 мин Онцгой байдлын газрын шуурхай хурал болж, үер усны ослоос сэргийлэх үүрэг өглөө Уржигдар 15 цаг 46 мин Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмлээ Уржигдар 15 цаг 45 мин Нийслэл болон Олон улсын санхүүгийн корпораци санамж бичиг байгууллаа Уржигдар 15 цаг 45 мин Эх, нярайн эмнэлгийн засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна Уржигдар 15 цаг 44 мин НОБГ-т 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй тусгай зориулалтын автомашин олгохоор шийдвэрлэлээ Уржигдар 15 цаг 43 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа
Top