x

“Монгол-Хятадын экспо” ирэх есдүгээр сард болно

Монгол улс, БНХАУ-ын хооронд байгуулсан “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-ыг хэрэгжүүлэх зорилгоор “Монгол-Хятадын Экспо” гурав дахь удаагийн арга хэмжээг 2019 оны есдүгээр сард БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хот болон Улаанцав хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Энэхүү арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажлыг ханган удирдан чиглүүлэх, төр, хувийн хэвшлийн байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Засгийн газрын 2019 оны 225 дугаар тогтоолоор батлуулж, анхдугаар хурлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан удирдан зохион байгууллаа.

Ажлын хэсгийн дарга Ч.Улаан арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлэх ерөнхий ажлын төлөвлөгөөг урьдчилсан байдлаар танилцуулж, зохион байгуулахдаа “нэг цонхны бодлого” баримтлан, дэд ажлын хэсгүүд хариуцаж байгаа газруудтай хамтран ажиллаж, Ерөнхий ажлын хэсэгт тогтмол ажлаа тайлагнаж, мэдээлэл хүргүүлж байхыг анхаарах, бэлтгэл ажил зуны улиралд явагддаг тул амралтаа авч байгаа албан хаагчдыг орлох хүнийг тодорхойлж нягт уялдаа холбоог хангаж ажиллах талаар үүргийг өглөө.

Дээрх арга хэмжээ нь “Хөрөнгө оруулалтын төсөл танилцуулах”, “Хурал, форум”, “Үзэсгэлэн худалдаа”, “Соёлын солилцоо” гэсэн чиглэлийн хүрээнд зохион байгуулна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 13 цаг 31 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? 13 цаг 35 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ 13 цаг 40 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна 13 цаг 46 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо 14 цаг 3 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв 14 цаг 13 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн 14 цаг 26 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв 14 цаг 33 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн 15 цаг 30 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ 15 цаг 40 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө 15 цаг 52 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ 16 цаг 3 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно 16 цаг 56 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна Уржигдар 17 цаг 22 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно Уржигдар 17 цаг 18 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ Уржигдар 17 цаг 14 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна Уржигдар 17 цаг 09 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно Уржигдар 16 цаг 48 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов Уржигдар 16 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан Уржигдар 16 цаг 11 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... Кристофер Ноланы трауматай Одиссей П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ...
Top