x

ЕБС-ийн 400 гаруй эрэгтэй сурагчдад Цэрэг эх оронч үзэл төлөвшүүлэх сургалт зохион байгуулав

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Монгол Цэргийн нэгдсэн холбоотой хамтран өчигдөр ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн эрэгтэй сурагчдад зориулсан сургалт, лекц зохион байгууллаа. Баянзүрх, Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын ахлах ангийн 400 эрэгтэй сурагч хамрагдсан энэхүү сургалт Монгол эр хүний үүрэг хариуцлага, хүмүүжил төлөвшлийн сэдвээр нийслэлийн Иргэний танхимд боллоо.

Сургалтын нээлтэд нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хошууч Т.Амартогтох, Отгонтэнгэр их сургуулийн доктор, профессор, гавьяат багш Б.Галиндэв, Соёлын гавьяат багш, Цэргийн нэгдсэн холбооны соён гэгээрүүлэгч Ж.Цогтсугар, Цэргийн нэгдсэн холбооны төлөөлөл оролцсон юм.

ШУА-ын Түүх, археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч доктор, профессор бэлтгэл хурандаа Г.Мягмарсамбуу “Монгол орон хүн төрөлхтөний өлгий нутаг”, Гавьяат багш Б.Галиндэв “Орчин үеийн эх оронч үзэл”, Цэргийн нэгдсэн холбооны соён гэгээрүүлэгч Ж.Цогтсугар “Оюун тархины нууц, эх оронч үзэл”, Хүний гавьяат эмч АУ-ны доктор, профессор бэлтгэл хурандаа С.Юндэн “Цэргийн алба ба эрүүл мэнд” сэдвээр тус тус лекц уншсан юм.

Энэ удаагийн сургалт, лекцээр дамжуулан сурагчдад цэрэг эх оронч, үндэсний бахархалт үзлийг төлөвшүүлэх зорилготой гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 12 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 20 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 31 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 1 цаг 41 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 1 цаг 55 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 2 цаг 27 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 2 цаг 37 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top