x

Түрээсийн орон сууц иргэдийн дунд хүлээлт үүсгэв

Хан-Уул дүүргийн X хороонд буюу “Буянт-Ухаа-II” хорооллын 972 айлын орон сууц ашиглалтад орсон билээ. Үүнтэй холбогдуулан түрээслэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан юм. Гэтэл орон сууцыг хэрхэн яаж, ямар журмаар иргэдэд түрээслэх нь тодорхойгүй байна. Тус орон сууцыг Хөгжлийн банкны зээлээр барьсан учраас таван жилийн хугацаанд төлбөрийг барагдуулах нөх-цөлтэйгөөр тухайн орон нутгийн захиргаанд шилжүүлэхээр болсон.

Өөрөөр хэлбэл, “Буянт-Ухаа II” хорооллын түрээсийн орон сууцыг Улаанбаатар хотын захиргаанд шилжүүлж байгаа. Иймд 972 айлын орон сууцыг хэрхэн түрээслэх асуудлыг Нийслэлийн Орон сууцны корпораци, хотын захиргаа шийднэ гэсэн үг.

Хамгийн гол нь түрээсийн орон сууцыг таван жилийн хугацаанд тогтвортой түрээслээд цаашдаа өмчилж болно гэсэн шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргасныг иргэд олзуурхаж байгаа юм. Гэвч иргэдийн дунд хэзээнээс түрээсийн орон сууцанд орох вэ гэх хүлээлт үүсчихээд байна.

Учир нь Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвүүдийн Нийслэлийн орон сууцны корпорацийн үйлчилгээний цонхон дээр оочирлосон хүмүүсийн тоо 300 хүрсэн байх юм. Иргэдийн төлөөлөл хэлэхдээ “Түрээсийн орон сууцыг их дэмжиж байгаа. Залуучуудын ихэнх нь хувь хүмүүсийн түрээсийн байранд амьдарч байна. Хотод шаваад байдаг. Уг нь зайдуу газар орон сууц баривал агаар нь хэрэгтэй санагддаг.

Гэтэл энэ орон сууцны асуудлаа сунжруулаад хэзээ яаж олгох нь мэдэгдэхгүй чулуу хөөлгөөд байх шаардлага байна уу. Үнэхээр ард иргэдийнхээ амьдралын нөхцөлийг харж үзээд ийм боломж бололцоог олгоод байртай болгоё гэж зорьсон бол ажил хэргийг сунжруулах хэрэггүй. Хурдхан нэг шийдэлд хүрэх хэрэгтэй. Ямар журмаар яаж бүртгэх нь тодорхойгүй гэж байна” хэмээн ярилаа.

Бид уг асуудлын мөрөөр холбогдох албаны хүмүүсээс тодруулахад, “Одоогоор нийслэлийн өмч харилцааны газарт шилжүүлэх ажиллагаа явагдаж байгаа. НОСК руу түрээсийн орон сууцийг хараахан шилжүүлээгүй байна. Мөн ИТХ-аар энэ асуудлыг хэлэлцэж журмыг батална. Тэгэхээр эдгээр ажлууд хийгдээгүй байгаа. Хэзээ хурлаар хэлэлцэх эсэх нь тодорхойгүй.

Ямартай ч баяр наадмаас өмнө иргэдийг шинэ байранд оруулна гэдгийг Нийслэлийн орон сууцны корпорацийн олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн мэргэжилтэн н.Ууганбаяр хэлсэн юм. Мөн иргэдийн дунд дугаар үүсгэж, хүндрэл чирэгдэл гаргахгүйн тулд цаасаар өргөдөл хүлээн авахгүй бөгөөд иргэдийг цахимаар бүртгэж, ил тод нээлттэй зохион байгуулах юм байна.

Түрээсийн орон сууцны нэг м2-ыг нэг сая 460 мянган төгрөгөөр үнэлэх аж. Ийн “Буянт ухаа II” хорооллын 972 байр ашиглалтад ороод нэлээдгүй хугацааг үдлээ. Харин одоо эзэнтэй болгох асуудлаа нэн даруй хэлэлцээд иргэдийн сэтгэлийг амраагаач.

Үндэсний шуудан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 9 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 16 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 27 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 1 цаг 37 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 1 цаг 51 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 2 цаг 23 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 2 цаг 33 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top