x

Нийслэлийн ЗДТГ-ын явуулын байр “Нарантуул” олон улсын худалдааны төвд ажиллав

Нийслэлийн ЗДТГ-ын Явуулын байр “Нарантуул” олон улсын худалдааны төвд  ажиллаж, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийгмийн халамжийн газар, Цагдаагийн газар, Боловсролын газар, Эрүүл мэндийн газар,  Бүртгэлийн  газрын холбогдох албаныхан иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч, мэдээлэл, зөвлөгөө өглөө.  

Энэ үеэр Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдлагууд “Нарантуул” олон улсын худалдааны төвийн удирдлагуудтай уулзаж, хүүхдийн хөгжил, хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх түр цэгийг ажиллуулах талаар санал бодлоо солилцсон юм. Хүүхэд хөгжил, хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх цэг байгуулах байрны асуудлыг “Нарантуул” олон улсын худалдааны төв хариуцах бөгөөд Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хамгааллын үйлчилгээ үзүүлнэ.

Тухайлбал, “Нарантуул” худалдааны төвд хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдэд эрсдлийн үнэлгээ хийж, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд холбон зуучлах, сургууль завсардсан хүүхдүүдийг суралцах боломжоор хангах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, хүнд нөхцөлд байгаа хүүхдүүдийн асуудлыг шийдвэрлэхээс гадна хамгааллын үйлчилгээ авсан хүүхдүүдийн  эцэг, эхчүүдэд хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх, асран хамгаалах талаар мэдлэг,  мэдэээлэл олгохын зэрэгцээ ажлын байранд зуучлах гэх мэт цогц үйлчилгээг үзүүлэх талаар харилцан санал солилцов.  

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Цагдаагийн газар, 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран улирал тутамд эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа болон хараа хяналт сул, хөдөлмөр эрхлэгч, сургууль завсардсан хүүхдүүдийг илрүүлэн хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх “Илрүүлэлт” нэгдсэн арга хэмжээг 2018 оноос хойш улирал тутамд зохион байгуулж байгаа бөгөөд 2019 оны нэгдүгээр улиралд “Нарантуул” олон улсын худалдааны төвд хөдөлмөр эрхэлж байсан 10 хүүхдэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэн хяналт тавин ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 9 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 17 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 28 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 1 цаг 38 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 1 цаг 52 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 2 цаг 24 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 2 цаг 34 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top