x

М.П.Сингх: Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлын явц сайн байна

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингх, Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан болон албаны бусад хүн Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлын явцтай танилцав.

Төмөр замын ажлыг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр үндсэнд нь дуусгасан бол автозамын ажил 80 орчим хувьтай байна. Замыг ирэх есдүгээр сард багтаан хүлээн авахаар төлөвлөжээ.

Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдах үйлдвэрийг Сайншанд хоттой холбох 16.36 км автозамын бүтээн байгуулалтад Зам, тээврийн хөгжлийн төв, “Ай Си Ти Сайн Консалтинг”  компанийн түншлэлийн инженерүүд зөвлөхөөр,  Зэвсэгт хүчний ангиуд гүйцэтгэгчээр ажиллаж байна.

Төмөр зам, автозамаас гадна цахилгаан хангамжийн 110 КВ-ын дамжуулах агаарын шугам, дэд станцыг долоодугаар сарын нэгэн гэхэд хүлээлгэж өгөхөд бэлэн болжээ.

“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл товлосон цаг хугацаандаа амжилттай хэрэгжинэ гэдэгт бүрэн итгэл төрлөө” гэж БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингх хэлэв.  Мөн “Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд  чухал байр суурь эзлэх энэ төслийг  бүх талаар дэмжиж байгаа Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд талархлаа илэрхийлье. Богино хугацаанд ийм их ажил амжуулсныг нүдээр хараагүй бол итгэхгүй байлаа. Манай улсын хөрөнгө оруулалт үр дүнтэй байгаад талархаж байна” гэв.  

Төмөр зам, автозам, цахилгаан дамжуулах шугамын ажилд орон нутгийн иргэд ч оролцож байгаа бөгөөд аж ахуйн нэгжүүд бетон зуурмаг, цемент, хайрга, бусад материал, ажилчдын хоол хүнс, бараа зэргийг нийлүүлж хувь нэмрээ оруулж байна.

Газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллах хүмүүсийг орон нутгийн МСҮТ-д  сургаж бэлтгэх, БНЭУ-д мэргэжил дээшлүүлэх нийт хүний 30 хувийг нутгийн иргэдээс бүрдүүлэхээр Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингхтэй тохиролцсон тухай Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин хэлэв.  

БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд шинэ хуудас нэмсэн, түүхэнд тэмдэглэгдэн үлдэх бүтээн байгуулалт юм.

Жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж 1.2 тэрбум ам.долларын импортыг орлох, стратегийн ач холбогдолтой үйлдвэр учир Монгол Улсын Засгийн газар ч онцгой анхаарал хандуулж байна. Үйлдвэрийн хотхоны бүтээн байгуулалтын ажлыг наймдугаар сараас эхлүүлэхээр Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаас шийдвэрлэсэн. Хотхон таван давхар барилгууд бүхий 550 айлын орон сууц, оффис-үйлчилгээний цогцолбор, дэд бүтэц, гадна тохижилт, ногоон байгууламж зэргээс бүрдэх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 11 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 18 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 30 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 1 цаг 40 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 1 цаг 54 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 2 цаг 26 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 2 цаг 36 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top