x

Төв талбайн урд хэсэгт газар доор хоёр давхар авто зогсоолтой, усан оргилуур бүхий ногоон байгууламжийн төсөл шалгарлаа

Д.Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрын тохижилтыг мэргэжлийн байгууллага, иргэд, олон нийтийн оролцоотой шинэчлэх, шинэ санаа, шилдэг шийдлийг тодорхойлох зорилгоор зураг төсөл боловсруулах уралдааныг өнгөрсөн сарын 15-29-ний өдрийн хооронд явууллаа. Уралдаанд нийт 16 баг оролцож,шинэлэг, бүтээлч олон санааг дэвшүүлсэн бүтээл ирүүлжээ.

Тэргүүн байранд “Төвшингүүд Констракшн” ХХК багийн төсөл шалгарч өргөмжлөл, 20 сая төгрөгөөр шагнууллаа.

Тэргүүн байранд шалгарсан багийн гол үзэл санаа нь 2.5 га талбайд төлөвлөж буй тохижилтыг Улаанбаатар хотын ногоон байгууламжийн босоо тэнхлэгийн гол үзэл санааг үргэлжлүүлж, одоо байгаа хашаа хайс бүхий хайрцагласан, тэгш өнцөгт огтлолцсон явган зам бүхий орчинг задлах, нийтийн нээлттэй орон зайг нэмэгдүүлэх, иргэдийн амрах зугаалах, жилийн дөрвөн улирлын онцлог байдалд тохируулан зохистойгоор ашиглах, нэн шаардлагатай автомашины дулаан зогсоол, агаар орчны хуурайшилт, бохирдол, явган болон автомашины хөдөлгөөний түгжрэл, аюултай бөгөөд төвөгтэй байдлын олон асуудлыг шийдсэн, таатай орчинг хотын төв цэгтээ бий болгохыг зорьсон байна.

Уралдаанд оролцож буй багуудын ирүүлсэн бүтээлд нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын http://uda.ub.gov.mn цахим хуудсаар дамжуулан тав хоногийн хугацаанд иргэд, олон нийтийн саналыг авсан бөгөөд нийт 15,563 иргэн саналаа өгсөн байна.

“Төвшингүүд Констракшн” ХХК-ийн захирал А.Түвшинбаяр “Төслийн уралдааныг зохион байгуулсан нийслэлийн удирдлагуудад талархал илэрхийлье. Бидний зүгээс төв талбайн урд талын тохижилтын ажлыг нийслэлийн билэгдэл хангардиас санаа авч хийсэн. Ногоон байгууламжийг 1.25 га талбайд хийж, доошоогоо хоёр давхар авто машины зогсоолтой байхаар шийдсэн.

Усан оргилуур нь хурын усыг дахин ашиглахаар шийдсэн. Цаашид Улаанбаатар хотын олон байршилд хөгжлийн ерөнхий төлөвлөлтийн үзэл санааг хадгалсан, шинэ техник технологи ашигласан, дэлхийн хотуудын жишигт хүрсэн, дотоод гадаадын аялагч, зочид гийчдийн нүдийг хужирласан өвөрмөц архитектурыг үндэсний мэргэжилтэнгүүдтэй хамтарсан бүтээн байгуулалтын ажилд идэвхтэй оролцохоо энэ дашрамд илэрхийлье” хэмээлээ.

Шагналт байруудад “Кью Эл Скейл” ХХК, “Эн Эс Партнерс” ХХК багийн бүтээлүүд шалгарч, өргөмжлөл, 5 сая төгрөгөөр шагнуулав.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Уралдаанд мэргэжлийн байгууллагуудаас гадна оюутан залуусыг оролцуулах бүхий л боломжийг нийслэлийн зүгээс хангасан. Бидний тавьсан шаардлагыг хангасан 16 бүтээл ирсэн. Бүтээлүүд дээр олон нийтийн саналыг нээлттэйгээр авсан байгаа. Ажлын хэсгийн саналаас гадна 15 мянга гаруй иргэн саналаа нээлттэйгээр өгсөн. Төв талбайн урд хэсгийн тохижилтын ажилд та бүхний энэ гаргасан санаа шууд тусах болно. Та бүхний цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (202.179.31.96)
    нэг их нүсэр нүх хонгил .......
    2019 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.179.31.96)
    2 талд нь явган хүн явах гүүр хийсэн юм уу Дандаа явган хүмүүст хүндрэл урчруулж байдаг. Хөль нь муудсан настай хүмүүс гэр хачин гулгасан гишгэх өндөр налуу таарааүй шатаар өөд уруу явах ямар хэцүү гээч энэ гүү аятай юмаар явдаггүй хүн мэдэхгүй л дээ Машин тэрэгнүүдээ гүүрээр гарга. Хүнээ боддог орны туршлага хар. дандаа явган хүний замыг чөлөөтэй шулуунаар шийдсэн байгаа хараарай Мангарудаа ... Төлөвлөж байгаа сайн ч шалгаруулж үзэж авч байгаа зөвлөж болдоггүй юм уу
    2019 оны 06 сарын 12 | Хариулах
  • kk (202.55.188.38)
    za manaihaan gyals muularai, gyalzaarai :P
    2019 оны 06 сарын 12 | Хариулах
  • Иргэн (202.55.188.41)
    Усан оргилуур барина гээд л байшин баригддаг болсон үе. Жинхэнэ бүтээн байгуулалт мөн бол сайхан л байна. Цаг хугацаа харуулах биз дээ
    2019 оны 06 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 10 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 17 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 28 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 1 цаг 38 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 1 цаг 52 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 2 цаг 24 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 2 цаг 34 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top