x

Орос, Хятад цөмийн эрчим хүчний шинэ хэлэлцээрүүдийг үзэглэлээ

“Сүүлийн зургаан жилд бид бараг 30 удаа уулзалджээ. Миний хувьд Орос орон хамгийн их зочилсон гадаад улс бөгөөд Ерөнхийлөгч Путин хамгийн ойр дотно анд, сайн хамтрагч юм. Энэ нь хоёр талын өндөр түвшний харилцаа, Хятад, Оросын хоорондын нягт стратегийн хамтын ажиллагааны хамгийн том тусгал” хэмээн БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-д хийж буй айлчлалын хэвлэлийн хурал дээр мэдэгдсэн юм.

Энэхүү айлчлал нь Хятад-Америкийн худалдааны “дайн” өрнөж байгаа үед болж байгааг олон улсын ажиглагчид онцолж буй. Хятадын удирдагчийн ОХУ дахь албан ёсны айлчлал үргэлжилж байна. Тэрбээр зургаадугаар сарын 6-нд Петербургийн олон улсын эдийн засгийн форумд оролцсон юм. Энэхүү форумын хүрээнд Орос-Хятадын эрчим хүчний бизнес форум зохион байгуулагдав. Тус арга хэмжээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний санаачлагатайгаар хоёр дахь жилдээ болж буй. Бизнес форум нь хоёр улсын эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ хөрөнгө оруулалт татах, нэмэгдүүлэх зорилготой. Орос, Хятадын нийт худалдааны 40%-ийг эрчим хүчний түүхий эд эзэлж байна.2018 онд эрчим хүчний түүхий эдийн худалдаа 40 тэрбум ам.долларт хүрчээ.

Эрчим хүчний компаниудад хамгийн ирээдүйтэй салбарын нэг нь атомын цахилгаан станц

ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Түлш, эрчим хүчний цогцолборын хөгжлийн стратеги, экологийн аюулгүй байдлын асуудал хариуцсан Хариуцлагатай нарийн бичгийн дарга Игорь Сечин “Өнөөдөр эрчим хүчний зах зээлд Орос, Хятад нөлөө бүхий тоглогчид болсон. Хоёр улс дэлхийн эрчим хүчний түүхий эдийн нийт ашигт малтмалын 30%-ийг олборлож байна. Эрчим хүчний компаниудад хамгийн ирээдүйтэй салбарын нэг нь атомын цахилгаан станцын барилга байгууламж, тэдгээрийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, нийлүүлэлт юм. Цөмийн эрчим хүчийг хөгжүүлснээр ирээдүйд хурдацтай өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээний асуудлыг шийдвэрлэх боломжтой” гэжээ.  

Газрын тос. Оросын төрийн “Роснефть”, Хятадын “Sinopec”  2006 оноос газрын тос, байгалийн хийн “Удмуртнефть” компанийг хамтран эзэмшиж буй. Тус компани нь Оросын нутаг дахь 33 орд газарт хайгуул болон олборлолт явуулж байгаа бөгөөд 60 гаруй тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Хоёр улсын хамтарсан дараагийн нэг том төсөл бол жилд 16 сая тонн газрын тос боловсруулах Тянжины үйлдвэрийн бүтээн байгуулалт юм. Үйлдвэрийн эхний ээлжийг энэ оны сүүлчээр ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй гэдгийг Игорь Сечин мэдэгдэв. 2020 оноос жилд 9 сая тонн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлж эхлэх аж.

Газрын тосны чиглэлээр “Газпром нефть” компанийн “Чонский” төсөлд Хятадын ZPEC компанитай хамтрах хэлэлцээр үргэлжилж байгаа юм. Хамтран ажиллах гэрээг Орос-Хятадын эрчим хүчний форумаар байгуулах хүлээлт Оросын талд байсан ч үзэглэсэнгүй. “Чонский” төслийн Эрхүүгийн бүс нутаг болон Якут дахь газрын тос, байгалийн хийн ордууд нь “Баруун Сибирь-Номхон далай” дамжуулах хоолойгоос 80 км зайд оршдог. Уг дамжуулах хоолойгоор түүхий эдийг Хятадын зах зээлд нийлүүлэх зорилттой. Төслийн олборлолтыг 2024 оноос эхлүүлэхээр төлөвлөжээ. 2030 он гэхэд бүрэн хүчин чадлаар жилд 5.35 сая тонн газрын тос газрын тос олборлох аж. Хятадын зах зээлд  түүхий газрын тосны нийлүүлэлтээр сүүлийн гурван жил Орос тэргүүлж байна. Оросоос  2018 онд 71.49 сая тонн түүхий газрын тос Хятад руу нийлүүлсэн нь өмнөх оныхоос 20%-иар өсчээ.

"Сибирийн хүч” хоолойгоор анхны бүтээгдэхүүнийг энэ оны арванхоёрдугаар сарын 1-нээс албан ёсоор Хятад руу нийлүүлж эхэлнэ

Байгалийн хий. Талуудын хамтарч буй гол төсөл байгалийн хий дамжуулах “Сибирийн хүч” хоолойн бүтээн байгуулалт гэдгийг ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Дмитрий Козак мэдэгдсэн. Тэрээр “”Сибирийн хүч” хоолойгоор анхны бүтээгдэхүүнийг энэ оны арванхоёрдугаар сарын 1-нээс албан ёсоор Хятад руу нийлүүлж эхэлнэ гэдэгт бид итгэж байна” хэмээн форумд  онцолжээ. “Сибирийн хүч” хоолойгоор байгалийн хийг Хятад руу нийлүүлэх түүхэн хэлэлцээрийг 2014 онд Москва хотноо үзэглэсэн байдаг. Дорнод чиглэлийн гэх энэхүү хоолойгоор Сибирийн Якут дахь Чаяндинский болон Эрхүүгийн бүс нутаг дахь Ковыктинский ордуудаас байгалийн хийг Оросын дотоодын зах зээлд нийлүүлэхийн зэрэгцээ Хятадад экспортолно.

Хэлэлцээрийн дагуу нийт 400 тэрбум ам.долларын өртөгтэй 38 тэрбум шоо метр байгалийн хийг 30 жилийн хугацаанд нийлүүлэх юм. Тэгвэл Оросын Өмнөд-Тамбейн байгалийн хийн орд газар дахь байгалийн хий боловсруулах “Ямал” үйлдвэрийн сүүлчийн гурав дахь ээлж өнгөрсөн оны сүүлчээр ашиглалтад орсноор жилд 16.5 сая тоннын бүрэн хүчин чадлаар ажиллаж байна. “Ямал” төслийн 20%-ийг Хятадын CNPC корпораци, тус улсын “Торгоны зам” сан 9.9%-ийг тус тус эзэмшдэг. Орос, Хятадын тал байгалийн хий боловсруулах үйлдвэрийн “Арктик СПГ 2” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм. Энэхүү төслийн хамтын ажиллагааны гэрээг Ши Жиньпиний Москва дахь айлчлалын хүрээнд Оросын “Новатек”, Газпромбанк болон Хятадын “Sinopec“ корпораци байгуулав.

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний  ОХУ-ад хийсэн айлчлалаар 25 томоохон гэрээ хэлэлцээрийг байгуулав

Цөмийн эрчим хүч. Оросын төрийн “Росатом” корпораци 2013 онд Хятадын Тяньванийн АЦС-ын дөрөв дэх блокийн барилгыг эхлүүлж байсан бөгөөд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ашиглалтад хүлээлгэн өгсөн. Өнөөгийн байдлаар Тяньванийн АЦС-д цөмийн эрчим хүчний дөрвөн блокийг “Росатом” барьж дуусгаад байгаа нь энэ. Нэмж  дөрвөн блок (шинэ үеийн “3+”) шинээр барих тухай санамж бичгийг Оросын корпораци Хятадын China National Nuclear Corporation (CNNC)-тэй өнгөрсөн онд байгуулсан юм. Энэхүү хэлэлцээр баталгаажиж БНХАУ-ын даргын энэ удаагийн айлчлалын хүрээнд талууд гэрээнд гарын үсэг зуржээ.

Түүнчлэн, Хятадын Ляонин муж дахь“Сюйдапу” АЦС-ын 3,4 дүгээр блокийг барьж байгуулах нийт 1.7 тэрбум ам.долларын ерөнхий гэрээг “Росатом”, CNNC үзэглэлээ. Барилгыг 2021-2022 онд эхлүүлэхээр талууд тохиролцсон байна. Одоо “Росатом” нь Хятадад анх удаа хурдан нейтроны АЦС барих төслийг хэрэгжүүлж байгаа юм. Хамтын ажиллагааны хүрээнд тус улсад “Росатом” корпорацийн технологи, загвараар барьж байгуулсан реакторуудад цөмийн түлш, баяжуулсан уран зэрэг бүтээгдэхүүнээ Оросын тал нийлүүлдэг.

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний  ОХУ-ад хийсэн айлчлалаар эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны  25 томоохон гэрээ хэлэлцээрийг байгуулав.  

mongolianminingjournal.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Б.Чойжилсүрэн, Б.Бат-Эрдэнэ хоёрыг жишвэл хатаагдсан ган, хатсан сүрлийг харьцуулсантай адил 2 цаг 19 мин Бидний эх орноо гэсэн элэг эд нарынхаас өөр... 4 цаг 11 мин Ерөнхийлөгчийн сонгуулийн боломжит нэр дэвшигчдийн чансааг Н.Алтанхуяг тэргүүлж байна 4 цаг 29 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 6 цаг 22 мин Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 20 цаг 15 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 21 цаг 56 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 22 цаг 26 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 22 цаг 45 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ Өчигдөр 13 цаг 34 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ Өчигдөр 13 цаг 27 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Өчигдөр 13 цаг 22 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ Өчигдөр 11 цаг 43 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... Өчигдөр 11 цаг 34 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана Өчигдөр 11 цаг 25 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа Өчигдөр 11 цаг 19 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна Өчигдөр 11 цаг 01 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ Өчигдөр 10 цаг 40 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ Өчигдөр 10 цаг 35 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна Өчигдөр 10 цаг 30 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ Өчигдөр 10 цаг 25 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын за... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт...
Top