x

С.Амарсайхан: “Улаанбаатар хотын банк”-ны мэдлийн газруудыг цуцална

Хотын захирагч С.Амарсайхан Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, “Хөрөнгийн бирж”-ийн урд талд байрлах 700 мкв газрыг эзэмшиж буй “Улаанбаатар капитал ББСБ” компанийн эзэмших эрхийг цуцлах захирамж  гаргалаа. Үүнтэй холбогдуулан түүнтэй уулзаж цөөн хором ярилцлаа.

-“Хөрөнгийн бирж”-ийн урд талд байрлах 700 мкв газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Газрын эрхийг цуцлах, хүчингүй болгох асуудал эхнээсээ шийдэгдээд явж байна. Шууд аж ахуй нэгж иргэдээ буруутгах хэцүү. Анхнаас нь олгоогүй бол ийм асуудал аль аль талдаа үүсэхгүй байх байсан. Аж ахуй нэгж, иргэдээ буруутгахгүй байя гэхээр “Хөрөнгийн бирж”-ийн өмнөх  автомашин явдаг замыг л эзэмшлээр олгоод өгчихсөн байна шүү дээ. Ийм асуудлыг цаашид хүлээн зөвшөөрөөд явах ямар ч боломж байхгүй. Автомашин явдаг замыг өмчлөөд, хувьчлаад авчихдаг асуудал хаана ч байж болохгүй. Тийм учраас “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн эзэмших эрхийг нь цуцалж байна. Цаашид өөр олон асуудал байна.

-Мөн “Улаанбаатар” зочид буудлын өмнөх талбай буюу Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэнг тусгай хэрэгцээнд авах асуудал яригдаад байна?

-Төв талбайнхаа хажууд, төв цэцэрлэгт хүрээлэн дотроо эрүүл ахуйн шаардлага хангахгүй, ус, ариун цэврийн өрөө байхгүй, тог цахилгаан ч үгүй байгууламжид яндан гаргачихаад гал түлээд сууж байдаг асуудал байж болохгүй учраас энэ асуудлыг цэгцэлж байгаа.  Мөн орон сууцны дундах газрууд байна. Барилга барих боломжтой гэж байгаа боловч тухайн орчинд иргэд, оршин суугчдын эрх зөрчигдсөн орон сууцны дунд ногоон байгууламж, хүүхдийн талбай үгүй болсон асуудал байгаа учраас зохион байгуулалтын ажлыг хийж аль болох эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллах олон асуудал байна.

-Нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэнгүүдийн ихэнхийг “Сахал” хочит Эрдэнэбат эзэмшдэг гэх юм. Үүнийг судалсан уу?

-“Улаанбаатар хотын банк”-ны мэдэлд “Улаанбаатар” зочид буудлын өмнөх цэцэрлэгт хүрээлэн, ТЕГ-ын өмнөх цэцэрлэгт хүрээлэн, УДЭТ-ын арын талбай гээд олон газар олгогдсон байгаа учраас энэ асуудлыг шат дараатайгаар цэгцэлж, хуулийн хүрээнд арга хэмжээ авч эрхийг нь хүчингүй болгоод Нийслэлийн тусгай хэрэгцээнд авч, олон нийтийн хэрэгцээнд ашиглана. Өөр олон судалгаа хийж, аль болох аж ахуй нэгжүүдийн хувийн эрх ашгийг хөндөхгүй байх зарчим баримтлана. Гэвч эрхийг нь цуцлахаас өөр арга байхгүй.  Цаашид Улаанбаатар хотын хэмжээнд байгаа олон нийтийн цэцэрлэгт хүрээлэнгүүд, гудамж талбайг бүртгэлжүүлэн тоолж Нийслэлийн тусгай хэрэгцээнд авах ажлыг эхлүүлээд газрын алба зохион байгуулаад явж байна.

-"Номин холдинг" компанийн газрын маргааныг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

-"Номин холдинг" компанийн газар эзэмших эрхийг захирамж гарган цуцалсан.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 10 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 17 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 28 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 1 цаг 38 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 1 цаг 52 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 2 цаг 24 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 2 цаг 34 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top