x

ЖДҮХС-гийн зээлийн сонгон шалгаруулалтад 1200 гаруй төсөл иржээ

ЖДҮХС-гаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл хүлээн авах ажил орон даяар өнгөрсөн сарын 27-ноос эхэлсэн билээ. Төсөл хүлээн авах хугацаа өчигдоөөо дуусгавар болсон бөгөөд 2752 иргэн, ААН-ийн 1200 гаруй төсөл ирсэн талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр: “Энэ жилийн хувьд, төсөл хүлээн авах ажлыг цахимаар явуулсан. Нийт төслийн хүссэн зээлийн хэмжээ 487 тэрбум төгрөг байна. Орон нутгаас 1341 иргэн, ААН-ийн 106 тэрбум төгрөгийн төсөл ирсэн. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн төсөл сонгон шалгаруулах ажиллагаанд орон нутгийн иргэд идэвхтэй оролцож байна. ЖДҮХС-гаас энэ жил 47 тэрбум төгрөгийн эх үүсвэрээр зээл олгоно. Энэ жилийн зээлийн хүсэлт дээрх хэмжээнээс 10 дахин их байгаа нь жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх иргэдийн идэвх, санаачилга нэмэгдсэнийг нотолж байна. Тиймээс цаашид энэ чиглэлд зарцуулах хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, ажлыг өргөжүүлэх шаардлага байгааг харууллаа. Энэ жилийн 1200 төслийг ЖДҮХС-гийн ажилчдад хуваахад, нэг хүн 100-120 төсөл дээр ажиллах төлөвтэй байна. Гэхдээ сонгон шалгаруулалтыг цахим системд шилжүүлсэн тул богино хугацаанд зохих журмын дагуу, ил тод явуулна” гэлээ. 

Төслөө өгсөн иргэний мэдээлэл бүр кодоор бүртгэгдсэн бөгөөд иргэн ААН гар утсаа ашиглан өөрийн төслийг аль шатанд хянагдаж байгаа болон ямар шалгуур, болзлыг хангаж байгааг хянах бүрэн бололцоотой аж. 

Энэ жилийн ЖДҮХС-гийн төсөл хүлээн авах журам шинэчлэгдэж, төсөлд ажиллах арга, механизм бий болсныг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан онцлоод, “Бидний анхаарах асуудал нь боловсон хүчнээ чадавхжуулж, хувийн ашиг сонирхол хөтөлж байсныг таслан зогсоох юм” гэлээ. Түүнчлэн төрийн тэргүүн, УИХ-аас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу ЖДҮХС-гийн зээл олгох ажиллагааны өмнөх алдаагаа засаж, төсөл сонгон шалгаруулалтыг ил тод, шударга явуулахад анхаарахаа илэрхийлсэн.

ЖДҮХС-гийн захирал Б.Батцэцэг: “Төслийг хүлээн авах ажил дууссан тул төсөлд тавигдах шаардлага, иж бүрдлийг хянах ажил эхэлж байна. Эхний шат 3-4 хоногт дуусна. Арилжааны банкаар зээл олгох төслийг гурван үе шаттай, ЖДҮХС-гаас зээл олгох төслийг дөрвөн үе шаттайгаар сонгон шалгаруулна. Тодруулбал, Арилжааны банкаар олгох буюу 300 саяас нэг тэрбум төгрөг хүссэн 220 төслийг судлаад, төсөл сонгон шалгаруулах хороонд шилжүүлнэ. Ингээд зургаадугаар сарын сүүлээр арилжааны банк судална.  Харин ЖДҮХС-гаас олгох буюу 20 саяас 300 сая төгрөг хүссэн 1200 төслийг дөрвөн үе шатаар сонгон шалгаруулна. Эхний шатанд иж бүрдэл, тавигдах шаардлагыг хянаад, урьдчилсан судалгаа буюу 13 шалгуур үзүүлэлтээр нарийвчлан төслийг үнэлэх юм. Үнэлгээгээр 70-аас дээш оноо авсан бол төсөл сонгон шалгаруулах хороонд шилжүүлнэ. Хороо эцэслэн шийдвэрлэнэ” гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 10 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 18 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 29 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 1 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 1 цаг 53 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 2 цаг 25 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 2 цаг 35 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top