x

Хөх хотын консул Д.Мөнх-Эрдэнийн хууль бус наймааны золиос болсон Хятад иргэний эхнэр ярьж байна

Хөх хот дахь Монгол Улсын Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ БНХАУ-д хууль бус наймааны асуудлаар шалгагдаж эхэлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. БНХАУ Ерөнхий консултай хууль бус наймаа хийсэн иргэдээ шоронд хорьсон бол тэдгээр хүмүүсийн нэг Вао Чин Сунгийн эхнэр Н.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, АТГ-т өргөдөл гаргаад байгаа аж.

Энэ талаар Монгол Улсын иргэн Н.Оюун-Эрдэнэтэй утсаар холбогдож доорх мэдээллийг авлаа. Гэхдээ энэ яриа албан бус яриа гэж тодотгоё. Тэр Эрээн хотод хоёр хүүхдийнхээ хамт амьдарч байгаа бөгөөд одоогоор хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөх бодолгүй байгаа гэдгээ хэлсэн юм.

-Таны нөхөр Хөх хотын Ерөнхий консултай автомашин наймаалцсан хэргээр Хятадад шоронд хоригдож байгаа юм байна. Энэ талаар тодорхой мэдээлэл авах гэж Тантай холбогдлоо. Болсон явлын талаар тодорхой ярьж болох уу?

-Хэвлэл мэдээллээс ярьж байна гээд хүмүүс ярьсан. Би тэгээд яагаад энэ мэдээлэл цацагдаад яваад байна вэ жоохон уурласан. Та нарыг би шүүхэд өгдөг ч юм уу, яадаг юм билээ гэсэн. Тэгтэл тэд “Бид энэ ммэдээллийг хувь хүнээс аваагүй. Засгийн газрын албаны эх сурвалжаас авсан” гэж хэлсэн.

Одоогийн байдлаар би албан ёсоор хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх боломжгүй байна. Би энэ байдлыг дахиад хэсэг хугацаанд харна. Болохоо байвал би Монголдоо очиж хэвлэлийн бага хурал зарлана гэж бодож байна. Үүнд маш их шалтгаан байгаа учраас би өнөөдөр хэвлэлийн байгууллагад албан ёсоор ярилцлага өгье гэж бодохгүй байна.

-Консулаас машин худалдаж аваад л танай нөхөр хохирогч болчихсон юм уу?

-Ер нь тиймэрхүү юм болсон.

-Танай нөхөр зургаан сар хоригдож байгаа гэж үнэн үү?

-Тийм, зургаан сар сууж байна.

-Гаргаж авах боломж байхгүй юу. Хятадын хуулийн байгууллагаас ямар тайлбар өгч байх юм?

-Би бас Хятадын хуулийг нарийн, тодорхой мэдэхгүй учраас сайн мэдэхгүй байна. Одоогийн байдлаар би хүлээх маягтай л байж байна. Хятад бол хууль чангатай улс. Би бол хувьдаа манай гэр бүл хохирсон гэж үзэж байгаа. Яагаад гэвэл бид зүгээр өөрсдөө хөрөнгөө гаргаад хүнээс юм авлаа гэсэн чинь хохирогч болоод яваад байна.

Энэ талаар ярих юм бол аймар, үлгэр шиг, олон дараалалтай юм яригдана. Бид Д.Мөнх-Эрдэнээс албан ёсоор юм аваагүй. Дам дам юм болсон. Д.Мөнх-Эрдэнэ хэнтэй холбоотой вэ гэдгийг бас ярьж болохгүй. Энэ бол утсаар ч ярьчих юм биш. Одоогийн байдлаар би хэсэг хугацаанд харзнаж байгаад, хууль дүрэм нь яаж шийдэх нь үү, тухайн үеийн байдлаас болъё гээд хүлээгээд байж байна.

-Та ер нь консул Д.Мөнх-Эрдэнэтэй уулзаж үзсэн үү. Тэр хүн юу гэж байх юм?

-Уулзалгүй яахав. Юу гэж хэлэх юм бэ дээ. Ярих юм бол зөндөө юм байна. Тэр бүхнийг та нарт ярьж болохгүй байна.

-Гэхдээ тэр хүн хүний хувиар юу гэж хэлэх юм бэ. Уучлаарай, надаас болоод ийм асуудал үүслээ гэдэг ч юм уу. Тийм хүн ёсны анхаарал тавих юм уу?

-Тиймэрхүү байдлаар ярьж байгаа юм бол байхгүй. Яг тэгж уучлалт гуйсан юм одоогоор байхгүй. Хэрэв уучлалт гуйгаад арай өөр байсан бол би бас Монгол руу, төр засаг, хуулийн байгууллагад өгөх байсан уу, үгүй юу тийм биз дээ.

Хамгийн гол нь би өнөөдөр хүний газарт байна. Миний бага хүүхэд хөхүүл, нялх хүүхэдтэйгээ би ажил хийж чадахгүй. Манай нөхрийг авч явахад эндхийн хуулийн байгууллага нь бидний хамаг юм, картыг битүүмжлээд аваад явчихсан.

Охин маань бага сургуулийн сурагч. Би маш хүнд байдалд байгаа учраас би тэр хүмүүсийг надад туслах нь уу гэж их харсан. Аргаа бараад, энэ хүмүүс яах ийх нь тодорхойгүй, миний хоёр хүүхдийн ирээдүй бүрхэг болонгуут би Монгол руу хандсан. Би чинь өөрөө Монгол Улсын иргэн.

-Консул Д.Мөнх-Эрдэнэ зугтдаг ч юм уу, асуудлаас бултах хандлаг үзүүлдэг, тийм таагүй хандах тохиолдол гарч байсан юм биш биз?

-Тийм юм бол байхгүй ээ. Гэхдээ тэр хүний цаад асуудлыг би мэдэхгүй. Тэр хүнтэй олон харьцаж, олон ч уулзаж яваагүй болохоор сайн мэдэхгүй байна.

-Д.Мөнх-Эрдэнийн архи уусан, таваг долоосон зураг интернэтэд явж байх юм. Та түүнийг архи уудагийг мэдэх үү?

-Тэрийг нь би ёстой мэдэхгүй. Тэр хүний талаар би худлаа мэдээлэл өгөхгүй. Би мэддэг юмаа мэднэ. Хамгийн гол нь би өөрөө албан ёсоор мэдээлэл өгөөгүй. Яагаад гэвэл Оюун-Эрдэнэ гэдэг хүн өөрөө ярилцлага, мэдээлэл өглөө гээд сайт дээр гарах юм бол бас муухай асуудал болох байх.

updown.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • mongol (202.9.42.167)
    bolij ylcin ner turig gutaacan xognuudig yer chigten xay tendee hariin shorond n xataa turin xair daahgui umnuudig bitgi avar
    2019 оны 06 сарын 11 | Хариулах
  • dorj (202.9.42.167)
    imerhuu umnuudig tur martah herhtei ylcin ner turiig gytaacan xognuudig ed narig tur ylcinhaa ner turiig undurt urguj yb gj tomilcon xyyli buc naimaa xii gj ybuulaagui n medeej undur tdalingaa avaad amar yaivan bj baihgui xoxino hariin shorond xataa
    2019 оны 06 сарын 11 | Хариулах
  • bat (202.9.42.167)
    xeree medehgui bj xoxino xyjaa xyyli xatyy ern 50.000 gollaraac deesh bol ymar negen huuli buc naimaa bol door hayaj 10 jilin yltai
    2019 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин (122.201.26.172)
    Яагаад ийм утгагүй юм мэдээлдэг юм бэ? Хүмүүсийн хоорондын харилцааны л асуудал байна шүү дээ
    2019 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.126.89.115)
    Хужаагын дэвсгэр болсон бол хохь чинь Н.Оюун Эрдэнээ
    2019 оны 06 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 13 цаг 30 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? 13 цаг 34 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ 13 цаг 39 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна 13 цаг 44 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо 14 цаг 2 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв 14 цаг 12 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн 14 цаг 25 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв 14 цаг 32 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн 15 цаг 29 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ 15 цаг 39 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө 15 цаг 51 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ 16 цаг 2 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно 16 цаг 55 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна Уржигдар 17 цаг 22 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно Уржигдар 17 цаг 18 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ Уржигдар 17 цаг 14 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна Уржигдар 17 цаг 09 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно Уржигдар 16 цаг 48 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов Уржигдар 16 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан Уржигдар 16 цаг 11 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... Кристофер Ноланы трауматай Одиссей П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ...
Top