x

Хүүхдийн зуслан нэг өдрийн 30-35 мянган төгрөгийн төлбөртэй байна

Ерөнхий боловсролын сургуулиуд амарсан энэ үед зуны урин дулаан цагийг үр дүнтэй өнгөрүүлэхийг эрэлхийлж зусланг зорих хүүхдийн тоо өдөр ирэх бүр өсөн нэмэгдэж байдаг. Үүнтэй холбогдуулан үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй зуслангууд, тэдгээрийн хяналт шалгалт, үнэ тарифын талаар нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын мэргэжилтэн Г.Ариунгэрэлтэй ярилцлаа.

-Нийслэлийн хэмжээнд хэчнээн зуслан үйл ажиллагаа явуулж байгаа вэ?

-Нийслэлийн хэмжээнд 35 зуслан байдаг. Үүнээс 21 зуслан үйл ажиллагаа явуулах эрхтэй. Хамгийн түрүүнд Олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан зургаадугаар сарын 3-наас эхлэн амрагчдаа хүлээн авч эхэлсэн. Бусад хүүхдийн зуслангуудын үйл ажиллагаа өчигдрөөс эхэлсэн. Үйл ажиллагаа явуулах эрхээ авсан хэдий ч амрагч хүлээн авах эсэх нь тодорхойгүй зуслангууд ч байна.

Тухайлбал, “Хөгжилтэй англи хэл” хүүхдийн зуслан энэ жил амрагч хүлээн авахгүй хэмээсэн бол Төмөр замын харьяа “Хандгайт” зуслангийн засвар шинэчлэлийн ажил дуусаагүй байгаагаас хэзээ амрагч хүүхдүүдээ хүлээн авах болон үнэ тариф, амралтын ээлжийн хуваарь нь тодорхойгүй байгаа.

-Эцэг, эхчүүд зөвшөөрөлгүй зусланд хүүхдээ хамруулсан бол хаана хандах ёстой вэ?

-Тухайн зуслангаас ямар нэгэн зөрчил илэрсэн бол нийслэлийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газарт мэдэгдэх боломжтой.

-Энэ жил зуслангийн үнэ тариф нэмэгдсэн байгаа талаар иргэд ярьж байна. Үнэ ханшийн тухайд хэдээс хэдэн төгрөгийн төлбөртэй байхаар тусгагдсан бэ?

-Зуслангийн үнийн тарифыг нийслэлийн Хүүхэд, гэр бүл залуучуудын хөгжлийн газраас тогтоодог. Энэ жилийн хувьд зуслангууд өдрийн 30-35 мянган төгрөгийн ханштай байна. Өөр улс орны хүүхдүүд 30-35 ам.доллар буюу 80 мянган төгрөгийн төлбөртэйгөөр амрах боломжтой. Нийслэлийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Монголын үндэсний зуслангуудын холбоотой хамтран хүүхдийн зуслангийн захирлуудтай уулзалт хийдэг.

Энэ уулзалтаар нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын тушаалаар хүүхдийн зуслангийн үнэ тарифыг баталдаг юм. Тухайн зуслангийн ээлж хэд хоногтой гэдгээс хамаарч, харилцан адилгүй төлбөр төлнө. Гэхдээ ихэнх зуслангууд хоногийн 31, 32 мянган төгрөгөөр амрагчдаа хүлээн авч байна лээ. Ойролцоогоор долоо хоногийн 210-240 мянган төгрөгийн үнэтэй гэсэн үг.

-Төлбөр нэмэгдэхэд юу нөлөөлсөн гэж үзэж байна?

-2018 онд хүүхдийн зусланд амрах тариф өдрийн 28-30 мянган төгрөгийн үнэтэй байсан. Энэ жил үнийн өсөлттэй холбоотойгоор хүүхдийн зуслангийн төлбөр нэмэгдсэн байгаа.

-Нэг зусланд хэчнээн хүүхэд хамрагдах боломжтой байдаг вэ?

-Ер нь хүчин чадлаасаа хамаараад нэг ээлжиндээ 60-300 хүүхэд элсүүлдэг байгаа.

-Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас хүүхдийн зуслангуудад хэрхэн хяналт тавьж ажилладаг вэ?

-Байгууллагынхаа үйл ажилла-гааны чиглэлийн дагуу хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийн хөтөлбөр, хүүхэд хамгааллын аюул-гүй байдал, орчны гэсэн чиглэлүүдээр шалгалт хийдэг. Үүнээс гадна хаяг реклам, үүдний хэсэг хүүхдийн аюулгүй байдлыг хангасан цардмал талбай, спортын талбай байр хоорондыг холбосон явган хүний зам, зуслангийн орчин, харилцаа холбоо, өрөөний тавилга хэрэгсэл, спорт тоглоомын хэрэгсэл, тоглох талбайн нөхцөл байдлыг хянаж шалгадаг юм.

Спорт тоглоомын талбай, спортын хэрэгслүүдийн бүрэн бүтэн байдал, соёл урлагийн арга хэмжээнүүд зохион байгуулах талбайтай эсэх. Мөн хөгжмийн зэмсгүүд байгаа үгүйд хяналт тавьдаг. Шалгалт хийж буй байгууллага бүр өөр өөрийн онцлогтой. Цагдаагийн байгууллага хүүхдүүдийн аюулгүй байдал, харуул хамгаалалт, хүүхдэд ямар нэгэн асуудал гарвал төв суурин газар руу хэр хурдан хугацаагаар холбогдох боломжтой вэ зэрэг бүхий л зүйлсийг шалгана.

Харин эрүүл мэндийн байгууллага хүүхдүүдийн амьдрах орчин, эрүүл ахуй, анхан шатны тусламж үзүүлэх эмч, сувилагч нь мэргэшсэн эсэхэд хяналт тавина. Мэргэжлийн хяналтын газар барилга байгууламжийн чанар, насжилтыг шалгана.

Онцгой байдлын газар гэнэтийн ослын үед ашиглах багаж хэрэгсэл зэргийг шалгана. Шалгаж байгаа үйл явц нь хүүхдийн зуслангийн ерөнхий шаардлагын стандартад нийцсэн үгүйг л хянаж байгаа үйл явц юм. Унтахад нь хувцсыг нь эвхүүлэх, цаг тнь унтуулах зарчмаар ажилладаг. Зөвшөөрөл бүхий зуслангуудад хяналт шалгалт хийсэн. Ямар нэгэн зөрчил илрээгүй үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрэн хангасан гэж үзэж байгаа.

-Зуслангууд мэргэжлийн багш удирдлагаар хэр хангагддаг вэ. Хүүхдийн хөгжих орчин бүр-дүүлэлт ямар түвшинд байдаг юм бэ?

-Мэргэшсэн багш удирдлагуудаар хангагдаж чаддаг. Манайх бүлгийн удирдагч багш нарт зориулсан мэдээ мэдээлэл өгөх, мэргэжлийн сертификат олгох сургалт зохион байгуулдаг юм. Багшийн мэргэжлээр их сургууль төгссөн хүмүүсийг багшаар ажиллуулдаг. МУБИС-тай гэрээ хийснийхээ дагуу, багш дадлагажуулах хэлбэрээр мөн багшаа сонгож авдаг. Хүүхэд хөгжлийн хөтөлбөр сайн. Хүүхдүүдийг өглөө алхуулахаас эхлээд хүүхдийн хөгжлийн хөтөлбөр хэрэгжиж байгаагийн илрэл.

-Энэ жил шинээр хүүхдийн зуслан нээгдэж байгаа юу?

-Манай байгууллагад одоогийн байдлаар бүртгүүлсэн, мэдээлсэн шинэ хүүхдийн зуслан байхгүй.

-Өнгөрсөн жилд хэчнээн хүүхэд зусланд амарч, үйлчлүүлсэн бэ. Зуслангуудад хүүхэд хөгжлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр ямар үр дүн гарсан бэ?

-Өнгөрсөн жилийн хувьд хүүхдийн зусланд давхардсан тоогоор 23 мянга гаруй хүүхэд амарсан. Энэ тоог өмнөх жилүүдтэй харьцуулахад эрс нэмэгдсэн үзүүлэлт гарч байгаа юм. 2016, 2017 онуудад 17 мянга гаруй амрагчид хүүхдийн зусланд амарч байсан бол 2018 онд 23 мянга болж өссөн байна. Учир нь өнгөрсөн 2018 онд төрөөс хүүхдийн зуслангуудад хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтийг өгч эхэлсэн.

Зуслангийн хөгжлийн хөтөлбөрт санхүүжилт олгосноор амрагч хүүхдүүдэд зөвхөн хоол унд өгч, амраах бус хөгжүүлэх олон төрлийн арга хэмжээ зохион байгуулах боломжтой болсон. Мөн зусланд амарч буй хүүхдүүдийн тоо өсөхөд их нөлөөлсөн. Наад зах нь спортын нэг төрөл тэмцээн уралдаан зохион байгуулдаг байсан бол 2-3 төрөл болж нэмэгдэх жишээтэй.

Төсвийн хувьд манай дээд агентлаг болох Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт нийт 180 гаруй сая төгрөгийг төсөвлөсөн. Өнгөрсөн жил 15 зуслан 80 орчим сая төгрөгийн хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилт авч, зарцуулсан.

-Эцэг, эхчүүдэд хандаж ямар зөвлөгөөг өгөх вэ?

-Хүүхдийг бүх талаар нь хөгжүүлдэг газар бол зуслан. Ингэснээр хүүхэд өөрөө бие даах чадварт маш сайн суралцаж чаддаг. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ сонирхлыг дэмжиж хүүхдээ сонсож насны онцлогт нь тохирсон зусланд хамруулахад нь анхаарах нь зүйтэй. Зусланд явсан хүүхдүүд архи, тамхи хэрэглэх муу зуршилтай болдог гэх сөрөг ойлголт зарим эцэг, эхчүүдийн дунд бий. Огт тэгж бодох хэрэггүй. Таны хүүхэд зусланд хамрагдсанаар илүү хөгжих болно гэж зөвлөе. Тиймээс хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг битгий хязгаарлаарай.

Үндэсний шуудан

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГИЙН МЭДЭЭЛЭЛ /2019 ОНЫ ЗУНЫ ЭЭЛЖ/

Зуслангийн

нэр

I ээлжийн төлбөр

2019 оны эрхийн бичгийн үнэ

Байршил

1

Нарлаг

175 мянгантөгрөг

210-240 мянган төгрөг

Тэрэлж

2

Нарс

240 мянган төгрөг

210-240 мянган төгрөг

СХД Толгойтын баруун салаа “Баян согоотын аманд”

3

Мөрөөдөл

240 мянган төгрөг

210-350 мянган төгрөг

Батсүмбэр сум

4

Галакси

175 мянган төгрөг

210-240 мянган төгрөг

Гачуурт Баянтөхмийн ам

5

Сансар

175 мянган төгрөг

210-240 мянган төгрөг

Гачуурт 20-р хороо

6

Янзага

175 мянган төгрөг

175-240 мянган төгрөг

СБД Хандгайт

7

Өгөөмөр

175 мянган төгрөг

175-210 мянган төгрөг

Тэрэлж

8

Жавхлант

185 мянган төгрөг

210-240 мянган төгрөг

Тэрэлж

9

Анар

90 мянган төгрөг

90-150 мянган төгрөг

Тэрэлж

10

Цагаан нуга

175 мянган төгрөг

210-240 мянган төгрөг

Батсүмбэр сум Сөгнөгөрийн ам

11

Чухаг

175 мянган төгрөг

210-240 мянган төгрөг

Аргалант сум

12

Од

175 мянган төгрөг

-

Төв аймаг Борнуур сум Ар толгой

13

Хараацай

175 мянган төгрөг

-

СБД 19-р хороо Хандгайт

14

Маргаашийн

хөгжил

175 мянган төгрөг

210-240 мянган төгрөг

СБД Бэлхийн ам

15

Найрамдал

175 мянган төгрөг

210-350 мянган төгрөг

СХД

16

Тэмүүлэл

90 мянган төгрөг

90-150 мянган төгрөг

Багануур дүүрэг

17

Цоглог

175 мянган төгрөг

175-240 мянган төгрөг

Батсүмбэр сум

18

Хайрын билэг

175 мянган төгрөг

210-240 мянган төгрөг

Төв аймаг Эрдэнэ сум

19

Шонхор

175 мянган төгрөг

210-240 мянган төгрөг

Сэлэнгэ аймаг Түнхэл сум

20

Баянгол

175 мянган төгрөг

 

Тэрэлж

 

Сэлбэ

175 мянган төгрөг

 

СБД Бэлхийн ам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Трамп Тегераныг хэлэлцээр хийхийг "маш их хүсэж байна" гэсний дараа Ираны арми АНУ-ыг "өөртэйгөө хэлэлцээр хийж байна" гэж мэдэгдэв 12 цаг 0 мин Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлийг ухаалаг камераар илрүүлж байна 12 цаг 2 мин Татан буугдсан банк болон Хөгжлийн банкнаас 127.8 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 12 цаг 2 мин Засгийн газар эдийн засгийн хямралаас сэргийлэх төлөвлөгөөг хэлэлцлээ 12 цаг 3 мин Арвайхээр сумын 4 дүгээр сургууль “Мянган ном” төслийг хэрэгжүүлж байна 12 цаг 4 мин Бүх багийг үүрэн холбооны сүлжээнд бүрэн холбох төлөвлөгөөг хэрэгжүүлнэ 12 цаг 4 мин Налайх дүүрэгт дулааны станц, эмнэлэг барих болон эдийн засгийн тусгай бүс байгуулахыг даалгав 12 цаг 5 мин "Дэлхийн адууны өдөр"-ийг жил бүрийн долоодугаар сарын 11-13-нд тэмдэглэнэ 12 цаг 6 мин Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрүүд 12 цаг 7 мин Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг анхны хуралдаанаа хийлээ 14 цаг 31 мин Улаанбаатар хотын бохир усны "Туул-1" коллекторын бүтээн байгуулалт 25 хувьтай үргэлжилж байна 14 цаг 37 мин Цаг агаарын урьдчилсан мэдээ: Зарим нутгаар цас орж, шуурга шуурна 14 цаг 48 мин Татварын байцаагчид хахууль өгөхийг завдсан иргэнийг 3 сая төгрөгөөр торгожээ 14 цаг 49 мин Баянхошуу, Шархад дэд төвд 5000 айлын орон сууц барих төсөл хэрэгжиж байна 14 цаг 52 мин "Чингис хаан" нисэх буудал руу 24 цагаар үйлчлэх автобусны чиглэл, цагийн хуваарь 16 цаг 28 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ 16 цаг 34 мин Халхголд автомашин яндангийн өвс шатаж хээрийн түймэр гарсан хэрэгт ял шийтгэл оноов 16 цаг 43 мин Өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах “Алдрын цом” тэмцээнд "Хөх Монгол" клуб тэргүүллээ 16 цаг 44 мин ОХУ болон Вьетнам улс атомын цахилгаан станц барих хэлэлцээрт гарын үсэг зурлаа 16 цаг 47 мин Монгол Улсад оны эхний гурван сард 126 мянга гаруй жуулчин иржээ 16 цаг 51 мин
iИх уншсан
Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Фронтын генерал ба индрийн маршал Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь “Хоёр тал” биш, нэгэн дээвэр дор Сургуулийн орчин дахь дээрэлхэлттэй дэлхийн улс орнууд хэрхэ... О.Номинчимэг: Төрийн өмч дарга нарын "шидэт уут" биш, ард тү... Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь ма... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... Х.Нямбаатарын ар шил дээр Ж.Энхбаяр "исгэрч" байна "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж б... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ П.Наранбаяр боловсролын салбарт юу үлдээв
Top