x

Сайд Ё.Баатарбилэг: АТГ-аас 42 багшид хэрэг үүсгэн шалгаж байгаа асуудал огт байхгүй

Ерөнхий боловсролын сургуулийн хичээл тарж, төгсөх ангийн сурагчид элсэлтийн шалгалтдаа бэлтгэж, анги засвар эхэлсэн энэ үед БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг анги засварын мөнгөний асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тодруулбал, цахим орчинд 42 багш АТГ-т шалгагдаж байгаа тухай мэдээлэл тархсан бөгөөд энэ талаар тэрбээр албан ёсны тайлбар хийлээ. Тэрээр "Сургууль, цэцэрлэг шинээр барих, урсгал засвар хийхэд зориулан жилд 1.3-1.5 их наяд төгрөгийг төсөвлөдөг. Үүгээр бүх сургууль, цэцэрлэгийн ангийг засварлах боломжгүй. Тиймээс хүүхдүүдээ шинэ хичээлийн жилд тохилог анги танхимд хичээллүүлэхийн тулд эцэг, эхчүүд өөрсдөө санаачлан ярилцаад анги засварын мөнгө цуглуулдаг. Үүнийг багш нар их хэмжээний мөнгө татаж, өөр зүйлд зарцуулдаг мэтээр зориуд ташаа мэдээлэл түгээн багш болон боловсролын байгууллагын нэр хүндэд халдаж буйд салбарын сайдын хувьд харамсаж байна" гэлээ. 

Мөн "АТГ-аас 42 багшид хэрэг үүсгэн шалгаж байгаа асуудал огт байхгүй. Харин боловсролын салбараар дамжуулан авлигын эсрэг соён гэгээрүүлэх ажиллагаа хийхээр болж байгаа. Түүнчлэн анги засварын мөнгө цуглуулсан нь хүүхдүүдийнхээ анги танхмыг цэвэр тохилог байлгахын тулд эцэг, эхчүүд өөрсдөө санаачлан зохион байгуулж буй ажил. Үүнтэй нь санал зөрсөн зарим эцэг, эх гомдол санал гаргасан юм байна лээ. Иргэдээс ирсэн дээрхтэй холбоотой гомдлыг АТГ судалж үзээд харьяа боловсролын газарт нь шилжүүлдэг" гэлээ.

Мөн тэрбээр боловролын үйл ажиллагааг хэвийн явуулахад иргэн, аж ахуйн нэгжээс хандив авах талаар зүйл заалт нь Боловсролын тухай болон Төсвийн тухай хуульд байдаг гэдгийг онцолсон бөгөөд хэрхэн зарцуулах талаар нь ч дурдсан Боловсролын сайд, Сангийн яамны хамтарсан тушаал 2008 онд гарч байсныг хэлж байв.

Үүний дээр нэг сая гаруй хүүхэд, залуус суралцаж, 100-гаад мянган багш, ажилтан ажилладаг энэхүү салбарт хүүхдийн эрх харьцангуй хамгаалагдсан, хүчирхийлэлгүй салбар гэдгийг албан ёсоор хэллээ. Харин сургуулиас гараад гэр бүлийн орчинд хүүхдийн эрх ихээр зөрчигдөж буй тул эцэг, эхчүүдийн үүргийг өндөржүүлэх, хариуцлагыг нэмэгдүүлэхэд анхаарч ирэх хичээлийн жилд сургууль, эцэг, эхчүүдтэй гэрээ хийхээр болсон гэв. 

Тэрээр мөн "Боловсролын байгууллагаас зохион байгуулалттайгаар анги засварын мөнгө татаагүй. Гэхдээ эцэг, эхчүүдийн санаачлагыг хориглох эрх яаманд байхгүй" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 10 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 17 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 28 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 1 цаг 38 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 1 цаг 52 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 2 цаг 24 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 2 цаг 34 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top