x

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд иргэдийг бүртгэж байна

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд өөрийн хүсэлтээр оролцох инженер, техникийн мэргэжилтэй иргэдийг ажлын байраар хангах асуудлаар Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын дэмжлэгийн  газар, НЗДТГ-ын  Цэргийн штабаас мэдээлэл хийлээ.

НЗДТГ-ын Цэргийн штабын хурандаа Ж.Болдбаатар: “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 419 км төмөр замын далан барих ажлыг эхлүүлсэн. Шаардлагатай техник хэрэгсэл цэргийн ангиудаас гаргаж ажиллаж байна. Нөхцөл байдалтай уялдуулан инженер, техникийн мэргэжилтэй иргэдийг бүртгэж, ажлын байраар хангахаар бэлтгэл ажил хийгдэж байна. Энэ чиглэлийн мэргэжилтэй иргэд энэ сарын 14-ны хүртэл харъяа аймаг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын ажлын байранд очиж бүртгүүлээрэй. Монгол улсынхаа бүтээн байгуулалтад гар бие оролцох ажилд идэвхтэй оролцоорой” гэлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 135 дугаар тогтоолыг үндэслэн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг оролцуулах зөвшөөрлийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зөвшөөрснөөр Засгийн газрын 2019 оны 194 дүгээр тогтоолын дагуу эхний ээлжийн ажил ийнхүү эхэлсэн байна. 

Дараах мэргэжлийн чиглэлээр иргэдийг бүртгэж байна

Инженерийн мэргэжлээр

-авто замын инженер

-гүүр хоолойн инженер

-тоо хэмжээний инженер

-геодези, хэмжилтийн инженер

-материал, чанарын инженер

-лаборант/хөрсний/

Техникийн мэргэжлээр

-том оврын автомашины жолооч

-бульдозерчин

-автогрейдерчин

-индүүчин, жолооч

-усны машины жолооч

-шанагат ачигчийн жолооч

-өөрөө буулгагчийн жолооч

-трайллерийн жолооч

-кранчин

-экскаваторчин

Бүрдүүлэх баримт бичиг

Иргэний үнэмлэх

Мэргэжлийн үнэмлэх

Төгссөн сургуулийн диплом
Төрийн албан хаагчийн анкет

Цээж зураг-3 хувь

Бүртгэл: 2019 оны 06 дугаар сарын 14-ны өдрийг хүртэл харъяа аймаг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын ажлын байранд бүртгэнэ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 11 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 19 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 30 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 1 цаг 40 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 1 цаг 54 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 2 цаг 26 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 2 цаг 36 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top