x

Токиогийн олимпод оролцох Монголын баг тамирчдын ёслолын болон спорт хувцасны загварын уралдаан зарлалаа

Монгол Улс Япон Улсын нийслэл Токио хотноо 2020 онд зохион байгуулагдах Олимпийн болон Паралимпийн наадамд оролцох бэлтгэл ажлын хүрээнд монголын баг тамирчид, дасгалжуулагчийн ёслолын болон спортын хувцасны загвар гаргах сонгон шалгаруулалтыг үндэсний хэмжээнд зохион байгуулахаар 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн загвар сонгон шалгаруулах уралдааныг зарлаж байна. 

Энэ хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын дэд сайд Г.Ганбаяр болон яамны Биеийн тамир, спортын бодлогын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар болон Соёл, урлагийн бодлогын газраас монголын загвар зохион бүтээгч, хувцас урлалын байгууллага, сургалтын байгууллагын багш, оюутан зэрэг хувцас загвар, дизайны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг уран бүтээлчдийг 2019 оны 06 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, загвар сонгон шалгаруулалттай холбоотой санал солилцсон юм. 

Уулзалтад Монголын дизайнеруудын холбоо, Монголын дизайн урлагийн академи, Оёдлын салбарын нэгдсэн холбоо, Шилмэл загвар ХХК, СУИС, ШУТИС, Урлах Эрдэм Дээд сургууль зэрэг мэргэжлийн сургууль, холбоод, төрийн болон төрийн бус байгууллага, хувцас урлал, зохион бүтээгч, үндэсний үйлдвэрлэгч, хувь уран бүтээлч, судлаач багш оюутнууд оролцож санал бодлоо хуваалцлаа. 

Олимпийн болон Паралимпийн наадамд оролцох бэлтгэл ажлын хүрээнд монголын баг тамирчид, дасгалжуулагчийн ёслолын болон спортын хувцасны загвар сонгон шалгаруулах уралдааныг албан ёсоор зарлаж, уралдааны удирдамжийг яам, агентлагийн албан ёсны вэб хуудсанд байршуулаад байна. Иймд төр, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо, уран бүтээлч, дизайнер Та бүхнийг ёслолын болон спортын хувцасны загвар сонгон шалгаруулах уралдаанд өргөнөөр оролцохыг урьж байна.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 14 цаг 20 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? 14 цаг 24 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ 14 цаг 29 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна 14 цаг 34 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо 14 цаг 52 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв 15 цаг 2 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн 15 цаг 15 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв 15 цаг 22 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн 16 цаг 19 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ 16 цаг 29 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө 16 цаг 41 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ 16 цаг 52 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно 17 цаг 45 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна Уржигдар 17 цаг 22 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно Уржигдар 17 цаг 18 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ Уржигдар 17 цаг 14 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна Уржигдар 17 цаг 09 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно Уржигдар 16 цаг 48 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов Уржигдар 16 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан Уржигдар 16 цаг 11 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... Кристофер Ноланы трауматай Одиссей П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ...
Top