x

Х.Баделхан: ТОСК-ийн захиалгаар 1542 айлын орон сууц ашиглалтад оруулна

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын талаар БХБ-ын сайд Х.Баделхан мэдээлэл хийлээ.  

Х.Баделхан:

-Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас түрээсийн орон сууцны талаар шийдвэр гарсан. Өмнөх Засгийн газрын үед эхлээд хөрөнгийн дутагдлаас болоод зогссон 1542 айлын орон сууц байсан. Улаанбаатарт 972, Орхон, Хөвсгөл, Говь-Алтай аймагт 570, нийтдээ 1542 айлын орон сууц дуусаагүй байсныг өнгөрсөн оны Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Хөгжлийн банкны зээлээс энэ төслийг үргэлжлүүлээд дуусгах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн хүрээнд уг төсөл арга хэмжээ хэрэгжээд дуусч байна. барилга эхнээсээ ашиглалтад орж байгаа. 

Хотод 972 айлын орон сууж ашиглалтад орж байгаа. Энэ барилгыг анхнаас нь газрын түрээс болон инженерийн дэд бүтцийг төрөөс шийдэж өгсөн. Эдгээр орон сууцыг түрээслүүлэх шийдвэрийг өнөөдөр Засгийн газраас гаргалаа. 

Хөгжлийн банкы зээлээс барьсан учраас гаргасан зардлаа тухайн аймаг, орон нутагт нь шилжүүлэх замаар таван жилийн хугацаанд өртөгөө төлөхөөр түрээсийн орон сууцанд шилжүүлэх шийдвэр гарсан. 

Өөрөөр хэлбэл, Улаанбаатарт баригдсан 972 айлын орон сууцыг хотын захиргаанд шилжүүлж байгаа. Хотын захиргаа иргэдэд ямар журмаар яаж түрээслэхээ шийднэ. Үүнийг орон сууц хүссэн иргэдэд түрээсээр олгож болно. Орон сууцны ашиглалтын шаардлага хангахгүй байгаа иргэдэд олгож болоно, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд бас олгож болно. Таван жилийн хугацаанд түрээслээд цаашдаа өмчилж авах замаар шийдэж болно гэж Засгийн газрын хуралдаанаас шийдсэн. 

-Орон сууцны корпорац бус нийслэл энэ асуудлыг шийддэг болсон гэсэн үг үү?

-Анх Төрийн өмчид орон сууцны корпорацын захиалгаар Хөгжлийн банкны зээлээр баригдаж байсан барилга. Нийтдээ 110 тэрбум төгрөгөөр 1542 айлын орон сууц ашиглалтад орж байгаа юм. 

Энэ нь өнөөдрийн байдлаар Хөгжлийн балансад байгаа. Засгийн газрын шийдвэр гарснаар зээлтэй нь шилжүүлж байгаа. Нэг ёсондоо Улаанбаатар хотын захиргаа, Орхон, Хөвсгөл, Говь-Алтай аймгийн захиргаа эдгээр байрнуудыг түрээсээр олгоод, цаашдаа өмчлүүлнэ. 

Нийслэлийн хувьд энэ орон сууцны асуудлыг Нийслэлийн Засаг дарга мэднэ. Өмнөх түрээсийн журам үйлчлэхгүй. Аймаг, нийслэлийн Засаг дарга нар таван жилийн хугацаанд өр төлөх гэрээг иргэдтэй байгуулаад өөрсдийн журмаар явна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 1 цаг 22 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 1 цаг 29 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 1 цаг 40 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 2 цаг 50 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 3 цаг 4 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 3 цаг 36 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 3 цаг 46 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Шакира Бишкект тоглолтоо хийлээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох...
Top