x

Ж.Амарсанаа: Сүрьеэгийн дэгдэлт Д.Сарангэрэл сайдын огцрох шалтааны зөвхөн нэг нь

"Сүрьегийн дэгдэлт шинэ юм биш. Харин ч үзлэг, шинжилгээний үр дүнд далд байсан дэгдэлтийг ил гаргаж чадлаа" хэмээн ярьсан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа халз мэтгэлцээнд дуудлаа. Тэр Эрүүл мэндийн сайдыг албан тушаалаасаа огцрохыг шаардаж өнөөдөр хоёр дахь удаагаа жагсаал зохион байгуулж, мэдээлэл хийв.

Тэр эхний жагсаалаа өнгөрөгч тавдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан юм. Мөн тэр өнөөдөр үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг маргааш буюу 6-ны өдөр 20.00 цагт ТВ4 телевизийн халз мэтгэлцээнд дуудаж байгаагаа мэдэгдлээ.

Ж.Амарсанаа:

-Өнгөрсөн удаагийн жагсаалын үр дүн гараагүй учраас бид үргэлжлүүлэн жагсаалаа зохион байгуулж байна. Өнөөдөр эрүүл мэндийн салбар маш олон үзүүлэлтээр уруудах чиглэлдээ орчихсон байна. Эхний асуудал нь ч намжаагүй байхад саяхан нэгдүгээр төрөхөд хариуцлагагүйн гаралтай эхийн эндэгдэл гарлаа. Тиймээс тус салбарын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаа суларсныг харуулж байна. 

Мөн сүрьеэгийн дэгдэлт нь сайд огцрох шалтгаануудын зөвхөн нэг нь юм. Хамгийн гол шалтгаан нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн чиглэлээр авч хэрэгжүүлэх 22 үйл ажиллагаа байдгаас 17 үйл ажиллагаа нь хангалтгүй дүн авсан явдал. Энэ нь эрүүл мэндийн сайд огцрох хангалттай шалтгаан.

Мэтгэлцээнд урьж буй шалтгааны тухайд Д.Сарангэрэл сайд хариуцлагын асуудал яригдахаар хүнийг гүтгээд эхэлдэг. Тиймээс гүтгэсэнтэй нь холбоотойгоор ард иргэдэд тэнцвэртэй мэдээлэл хүргэх үүднээс маргааш телевизийн халз мэтгэлцээнд урьж байна. Одоо урилгаа гардуулна. Хүлээж авах эсэхийг мэдэхгүй байна.
 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 1 цаг 21 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 1 цаг 29 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 1 цаг 40 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 2 цаг 50 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 3 цаг 4 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 3 цаг 36 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 3 цаг 46 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Шакира Бишкект тоглолтоо хийлээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох...
Top