x

"МУ-ын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл”-ийн IV-ээр ботийн нээлт боллоо

"Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл”-ийн дөрөвдүгээр ботийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр (2019.06.03) Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо.

Бүх шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс шалгаруулсан шийдвэрийг шүүгч, эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй хараат бус ажлын хэсэг шалгаруулж хамгийн өндөр үнэлгээ авсан шийдвэрүүдийг эмхэтгэдэг уламжлалтай. Бүх шатны шүүхээс ирүүлсэн 337 шийдвэрээс ажлын хэсэг 57-г нь шалгаруулж "Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл-IV боть”-д нийтлүүлжээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, профессор Н.Лүндэндорж энэхүү бүтээлийг "Монгол Улсын эрх зүйн хөгжлийн түүхийн чухал эх сурвалж болж үлдэнэ” хэмээн үнэлсэн юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн брэнд бүтээгдэхүүний нэг болох уг бүтээл нь Монголын хуульчдын, хууль зүйн ертөнцийн толь болж үлдэхээрээ ач холбогдолтой гэдгийг тэрбээр онцоллоо.

Мөн "Шүүхийн ерөнхий зөвлөл Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-тай хамтарсан төслийн хүрээнд шүүхийн шийдвэр бичих, үнэлж дүгнэх аргачлалыг боловсруулсан. Энэ аргачлалыг сонгомол шийдвэрийг сонгон шалгаруулахдаа ашиглаж байгаа” гэж тодотгосон юм.

Сонгомол шийдвэр шалгаруулах ажлын хэсгийн гишүүн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Оюунтунгалаг: "Шүүхийн шийдвэрийг хуулийн толь гэж үздэг. Хуулийг шүүх хэрэглэвэл ямар үр дагавар үүсэхийг толь мэт харуулж байдаг зүйл бол шүүхийн шийдвэр. Шүүхийн сонгомол шийдвэрийг хараат бусаар, тодорхой шалгуураар сонгодог. Сонгомол шийдвэрийн эмхэтгэл нь хууль зүйн хөгжлийн чиг хандлагыг харуулах учраас шийдвэрийг сонгохдоо тодорхой шалгуураас гадна олон төрлийн маргаанд хуулийг хэрхэн хэрэглэж байгааг харуулах нь зохимжтой гэж үзсэн. Мөн хууль хэрэглээний хувьд ач холбогдолтой гэж үзсэн магадлал, тогтоолыг оруулах нь зохимжтой гэдэг чиглэлийг барьж ажиллалаа” гээд уг эмхэтгэлийг "Хууль амьдралд хэрхэн бууж байгааг харуулж байгаагаараа түүхэн ач холбогдолтой” гэж онцоллоо.

Шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл нь судалгаа, сургалт болон иргэдэд эрх зүйн боловсрол олгоход өндөр ач холбогдолтойг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхмийн багш Н.Норовсамбуу тодотгосон юм. Цаашид хэргийн материалыг сонгож эмхэтгэх, шүүхийн шийдвэрүүдийг сэдэвчилж, судлаачдын байр суурьтай хамтатгах саналыг тэрбээр гаргав.

Энэхүү эмхэтгэлд шийдвэр нь орсон шүүгчдийн төлөөлөл болох Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг "Хуульчийн оргил нь шүүгч. Энэхүү оргилын бүтээл нь шүүхийн шийдвэр байдаг учраас шүүгчид хууль хэрэглээ, үйл баримт, эрх зүйн дүгнэлтийг оновчтой тодорхойлохдоо анхаарч, чин сэтгэлээ зориулдаг. Энэ ажилд шүүгчээс гадна шүүхэд ажиллаж байгаа бүх хүн зүрх сэтгэлээ зориулдаг. "Шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл” бол шүүгчдийн хувьд ширээний ном, гарын авлага болдог. Шүүгчдийн гаргаж буй бүтээл бүр сонгомол байгаасай” гэв.

"Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл”-ийн дөрөвдүгээр ботийн нээлтийн арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, бүх шатны шүүхийн шүүгчдийн төлөөлөл, Тамгын газрын дарга нар болон Улсын Ерөнхий прокурорын газар, Үндсэн хуулийн Цэц, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн, судлаачид оролцлоо гэж Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 1 цаг 23 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 1 цаг 31 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 1 цаг 42 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 2 цаг 52 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 3 цаг 6 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 3 цаг 38 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 3 цаг 48 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Шакира Бишкект тоглолтоо хийлээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох...
Top