x

Согтуу жолооч 2 настай хүүхдийг мөргөж гэмтээжээ

Хүүхдийн баяраар согтуу жолооч 2 настай хүүхэд мөргөж гэмтээсэн ослыг Тээврийн цагдаагийн алба шалгаж байна. 

Тус алба өнгөрсөн амралтын өдрүүдэд 564 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 323 зөрчлийг шалгажээ. Тухайлбал, энэ сарын 1-ний 18.12 цагт Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Гачууртын замд "Subaru Forester" загварын тээврийн хэрэгсэл явганаар явж байсан хоёр настай хүүхдийг мөргөж гэмтээжээ. Энэ сарын 2-ны 19.30 цагт Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хорооны 279 дүгээр худгийн урд замд "Honda Civic" загварын тээврийн хэрэгсэл 13 настай охиныг мөргөж гэмтээжээ. Дээрх тээврийн хэрэгслийн жолооч нар согтуугаар хөдөлгөөнд оролцож байсан аж.

Нийт ослын улмаас нийслэлд 12 хүн бэртэж, орон нутагт хоёр хүний амь хохирсон байна. Ноцтой ослоос дурдвал, энэ сарын 1-ний 19.45 цагт Завхан аймгийн Сонгино сумын Бор өндөр баг, "Бутын шил" гэх газар шороон замд "Toyota Chaser" загварын автомашин онхолдож 41 настай жолооч амиа алдсан. Өнөөдөр 01.54 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын тавдугаар багийн 25 дугаар гудамжинд "Hyundai Sonata-5" загварын тээврийн хэрэгсэл дэлгүүр мөргөж, 30 настай жолоочийн амь хохирчээ. Дээрх ослуудыг харьяа цагдаагийн байгууллага шалгаж байна. Баяр ёслол, амралтын өдөр замын цагдаа нар 100 согтуу жолооч илрүүлж, хуулийн хариуцлага оноов. 

Эдгээр өдөр гарсан зам тээврийн ослын шалтгааныг судалбал, согтуугаар жолоо барьснаас үүдэлтэй байна. Түүнчлэн хүүхдээ зориулалтын суудалд тээвэрлээгүйгээс хүүхэд бэртэж байна. Иймд иргэд, жолооч нар согтуугаар жолоо барихгүй байхыг анхааруулж байна. Мөн бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэх, 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүй хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 14 цаг 21 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? 14 цаг 25 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ 14 цаг 30 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна 14 цаг 36 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо 14 цаг 54 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв 15 цаг 3 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн 15 цаг 16 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв 15 цаг 23 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн 16 цаг 20 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ 16 цаг 30 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө 16 цаг 42 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ 16 цаг 53 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно 17 цаг 46 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна Уржигдар 17 цаг 22 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно Уржигдар 17 цаг 18 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ Уржигдар 17 цаг 14 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна Уржигдар 17 цаг 09 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно Уржигдар 16 цаг 48 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов Уржигдар 16 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан Уржигдар 16 цаг 11 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... Кристофер Ноланы трауматай Одиссей П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ...
Top