x

Нийслэлийн есөн дүүргийн 555 ээжид “Алдарт эх”-ийн одон гардуулжээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийслэлийн ИТХ, ЗДТГ, “Алунгоо эх” ТББ хамтран нийслэлийн 555 ээжид “Алдарт эх”-ийн одон гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээг энэ сарын 1-ны өдөр зохион байгуулав.

Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг арга хэмжээнд НИТХ-ын дарга Р.Дагва, Хотын захирагч С.Амарсайхан нарын албаны хүмүүс оролцож, алдарт эхийн одон хүртэж буй ээжүүдэд одонг нь гардуулан өгсөн юм.

“Алдарт эх”-ийн одон гардуулах ёслолын арга хэмжээг нээж НИТХ-ын дарга Р.Дагва хэлсэн үгэндээ “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг инээд хөөрөөр дүүрэн тэмдэглэж буй Хорвоогийн хосгүй сайхан хүүхэд эрдэнийг энгэртээ хэдэнтээ ургуулан тэвэрсэн эрхэм хүндэт алдарт эхчүүд та бүхэндээ болон хүүхэд багачууддаа баярын мэнд хүргэж, сайны ерөөл өргөн мэндчилье. Энэхэн дэлхий ертөнцийн хаана ч байсан хүүхэд хэмээх эрдэнэ гэр бүл, аав, ээждээ амьдралыг гийгүүлэх наран болж мэндэлдэг гэдэгт би хувьдаа эргэлздэггүй. Хүний олноор, хүн хүнийхээ дэмээр аливаа улс гүрэн хүчирхэгжин дэвждэг жамтай учраас монголчууд бид өнөр олуулаа болохыг үеийн үед мөрөөсөж ирсэн билээ. Шагнал гардан авч буй ээжүүддээ дахин чин сэтгэлийн баярын мэнд хүргэж, та бүхний гэр бүл, үр хүүхдэд хамгийн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээлээ.

Хотын захирагч С.Амарсайхан “Өнөөдөр төрийн дээд шагнал “Алдарт эх”-ийн одонгоор энгэрээ мялаасан ээжүүдээ, хариу нэхдэггүй буянтнууддаа баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Нийслэлийн есөн дүүргийн ээжүүд маань одонгоо энгэртээ зүүж, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хөдөлмөрлөн, энэ нийгмийн хүнд ачааг нуруундаа үүрэлцэхийн зэрэгцээ үр хүүхэд хайртай ээж, гэр бүлдээ халамжтай хань байдаг та бүхэнд нийслэлийн удирдлагын зүгээс баяртай явдаг. Ингээд та бүхэн маань үргэлж баяр хөөр, аз жаргал амжилт бүтээлээр бялхаж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 1 цаг 24 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 1 цаг 31 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 1 цаг 42 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 2 цаг 52 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 3 цаг 6 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 3 цаг 38 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 3 цаг 48 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Шакира Бишкект тоглолтоо хийлээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох...
Top