x

Долоо дахь жилдээ "Алтан хальс" олон улсын кино наадам болно

Монголын кино институт залуу уран бүтээлчдэд чанартай уран бүтээл туурвих сэдэл төрүүлэх, тэдний мэдлэг болоод ур чадварыг дээшлүүлэх зорилготой "Алтан хальс" олон улсын кино наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Долоо дахь удаагийн кино наадам зургаадугаар сарын 4-8-нд болох гэж байна. 

Тав хоногийн турш үргэлжлэх "Алтан хальс" кино наадмын үеэр бүрэн хэмжээний кино үзвэр, уралдаант хэсгийн үзвэр, сургалт, мастер класс, чөлөөт уулзалтууд болно. 

1. Энэ жил Польшийн зураглаач Артур Журавскийг урьж Монголын залуу уран бүтээлчдэд зориулж “Эхэнд үг байсан” нэртэй сургалт зохион байгуулахаар болсон. Тэрээр баримтат, богино хэмжээний кино болон телевизийн цувралууд бүтээж байсан арвин туршлагатай нэгэн бөгөөд 2011 оноос А зэрэглэлийн Болливуд кинонуудад ерөнхий зураглаачаар ажиллажээ. Сургалт зургаадугаар сарын 6-нд Синеплас студийн байранд болно.

2. Энэ жилийн нээлтийн үзвэрт Хятадын зургаа дахь үеийн кино найруулагч Ван Чюананий “Өндөг” киног үзэгчдэд хүргэхээр болжээ. Тус бүтээл 69 дэх удаагийн Берлиний олон улсын кино наадмын уралдаант хэсэгт дэлхийн нээлтээ хийсэн билээ. Кинонд монгол уран бүтээлчид оролцсоноороо онцлогтой юм. Тухайлбал,  “Ноён солиот” киногоороо танигдсан жүжигчин Д.Бямбацогт туслах найруулагч, гүйцэтгэх продюсероор ажиллажээ.

7-р Алтан хальс олон улсын кино наадмын хүндэт зочин Ван Чюанань

3. Хятадын найруулагч Ван Чюананий мастер класс (сургалт, хэлэлцүүлэг) болохоос гадна наадмын дөрөв дэх өдөр “Кино төслөө хэрхэн олон улсын кино наадам, түгээлтэд бэлдэх вэ?” сэдэвт сургалт зохиогдох юм байна. Мөн наадмын хүндэт зочин Сингапурын найруулагч Ү ЖүньФөний мастер класс (сургалт, хэлэлцүүлэг) энэ үеэр болох аж. Өөрөөр хэлбэл, залуу уран бүтээлчид гурван томоохон сургалтад үнэ төлбөргүй хамрагдах боломж бүрдэх нь 

4. Уралдаант кино үзвэр, сургалтаас гадна кино уран бүтээлч, кино сонирхогчид хоорондоо танилцах үдэшлэг, чөлөөт уулзалтууд байгааг дуулгая. Кино үзвэрийн тасалбарыг зөвхөн ICinema кино театрын кассаас худалдаж авна гэдгийг бүү мартаарай.    

Та бүхэн ямар кино үзэхээ хараахан шийдээгүй байгаа бол дараах хөтөлбөртэй танилцаарай. 

61218711_609134269591501_3255518393561776128_n

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 1 цаг 24 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 1 цаг 31 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 1 цаг 42 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 2 цаг 52 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 3 цаг 6 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 3 цаг 38 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 3 цаг 48 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Шакира Бишкект тоглолтоо хийлээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох...
Top