x

Х.Хатанбаатар хавдартай хүүхдүүдийн эмчилгээнд 30 сая төгрөг хандивлалаа

Дуучин A Cool  буюу Б.Анхбаяр "Итгэл хайранд" хорт хавдартай хүүхдүүдэд туслах үндэсний аяныг санаачлан эхлүүлээд байгаа билээ.

Түүнийг өвчиндөө шаналж буй бяцхан охинд туслахыг уриалж, шууд бичлэг хийсний дараа “Монголын оюун ухааны академи”-ийн захирал, ой тогтоолтын их мастер Х.Хатанбаатар 30 сая төгрөгийн хандив өгөхөөр шийджээ.

Х.Хатанбаатар өөрийн сошил хуудаснаа “Энэ бичлэгийг хэдхэн цагийн өмнө үзсэн би хямарч, сүүлийн хэдэн сарын турш хөөцөлдөж байсан ажлаа орхихоор шийдэж, энэ охинд чадлынхаа хэрээр туслахаар сэтгэл шулуудлаа” хэмээн бичжээ.

Ийнхүү “Монголын оюун ухааны академи”-ийн захирал, ой тогтоолтын их мастер Х.Хатанбаатар өчигдөр 20 сая төгрөгийг Э.Энххүслэн охины эмчилгээнд хандивлаж, 10 сая төгрөгийг “Итгэл Хайранд” ТББ-т нийт 30 сая төгрөг хандивлажээ. "Итгэл хайранд" хорт хавдартай хүүхдүүдэд туслах үндэсний аяны хүрээнд дөрвөн хүүхдэд мөн энэ хандив хуваагдаж очих гэнэ.

Тэрбээр “Зарим нь намайг их мөнгөтэй эсвэл попорч байна гэж бодож байгаа байх. Яагаад хандив өгөх болсон талаараа цөөн хэдэн өгүүлбэр бичье гэж бодлоо” хэмээн дараах тайлбарыг бичсэн байна.

“Өнгөрсөн жил Язгуур бага сургуулийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Сургуулийн байргүй учир орон сууцны нэг давхрыг түрээслэн нэгдүгээр ангийн 24 хүүхэдтэйгээр нэг хичээлийн жилийг бид үдэж байна. Сургууль байлгахгүй гэсэн оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарч байсан бид дараагийн түрээсийн байраа он гаргаад л хайж эхэлсэн. Ингэж явахдаа "Саалиа бэлдэхээр саваа бэлд!" гэдэг шиг ирээдүйд том сургуультай болно гэж мөрөөдөж байгаа хүн хамгийн түрүүнд өөрийн гэсэн газартай болох ёстой гэж бодсон л доо.

Харамсалтай нь Улаанбаатар хотод газрын үнэ тэнгэрт хадаж алга дарам газар олон зуун саяар үнэлэгдэж байна. Хамгийн гол нь хэдхэн жилийн өмнө зарим хүмүүсийн үнэгүй шахам авсан газрыг ийм өндөр үнээр авна гэдэг над мэтийн тэгээс эхэлсэн хүмүүст нэлээн хүндээр тусаж байсан хэдий ч газартай болохоор шийдэн сүүлийн 5 сарын турш өдөр шөнөгүй ажиллаж хөтөлбөрөө Ази, Европын хоёр ч улсад амжилттай нэвтрүүлснээс гадна компанийнхаа үйл ажиллагааны зардлыг танаж байгаа ч худалдаж авахаар тохиролцсон үнийнхээ талыг нь л бүрдүүлж чадсан байна.

Магадгүй үлдсэн хэсгийг нь банкнаас зээл аваад бүрдүүлж өгөх боломж байгаа ч энэ их мөнгийг зөвхөн газар худалдаж авахад зарцуулснаар байгууллагын үйл ажиллагаа цаашид доголдох, олон мянган хүнд хүрэх учиртай боловсролын контент бүтээх гол төслүүд маань санхүүжилтгүй болох зэрэг олон эрсдэл дагуулж буй тул энэ бодлоо хэсэгтээ орхихоор шийдэж харин эсрэгээрээ сайн үйлийн аянд нэгдэхээр болоод байна.

Тийм ээ, надад ч, хүндхэн амьдралтай хамаатан саданд маань ч гэсэн мөнгөний хэрэгцээ бий.

Гэхдээ энэ мөчид газрын үнэ хөөрөгдөн хөөс бий болгож буй газрын наймаачдад эсэргүүцлээ илэрхийлж (Надад газраа зарахаар тохирч намайг дэмжин олон сар хүлээсэн хүнд хандаж хэлээгүй юм шүү. Ерөнхийд нь хэлж байгаа юм.) байгууллагынхаа дансанд хуримтлагдсан мөнгөнөөс өнөөдөр эмчилгээнд нь зайлшгүй хэрэгцээтэй байгаа энэ бяцхан охины эмчилгээнд 30 сая төгрөгийг хандивлахаар боллоо. Энэ бол Монголын Оюун Ухааны Академийн хамт олон болоод академид суралцаж буй хүүхдүүд, тэдний гэр бүлийнхний зүгээс өгч буй дэм юм.

Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй гэдэг. Өнөөдөр "Итгэл хайранд аян"-ы дансанд мөнгөө шилжүүлнэ.

Бяцхан дүү минь хурдан эдгээрэй!

Толгой сийрэг, бие эрүүл, дөрвөн мөч ажиллаж байгаа цагт ирээдүйд сургуулийн сайхан байртай болно гэдэгтээ итгэлтэй байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай!

Х.Хатанбаатар” гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ 12 цаг 8 мин Дубайн нисэх буудалд дроны дайралт болж, нислэгүүдийг түр зогсоов 12 цаг 10 мин "Улаанбаатар - Хөрөнгө оруулалт" уулзалтаар нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийг танилцууллаа 12 цаг 12 мин Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэхээр боллоо 12 цаг 13 мин Япон улс Ормузын хоолой руу цэргийн хөлөг илгээх төлөвлөгөөгүй байна 12 цаг 14 мин 108 хүүхдийн тусламжийн утсанд 1,782 дуудлага иржээ 12 цаг 15 мин Чингэлтэй дүүргийн эмнэлэгт дурангийн аргаар түрүү булчирхай авах мэс заслыг анх удаа хийлээ 12 цаг 15 мин Ж.Лапорта "Барселона" клубийн ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо 14 цаг 20 мин Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүллээ 14 цаг 21 мин Төгрөгийн хадгаламж 4.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ 14 цаг 24 мин Прокуророос авлига, хүн амины зэрэг 318 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 14 цаг 28 мин “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна 14 цаг 33 мин Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж байна 15 цаг 49 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих уулзалт боллоо 16 цаг 1 мин УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ 16 цаг 4 мин Украин дроноос хамгаалах туршлагаа хуваалцсаны хариуд мөнгө, технологи хүсэж байна 16 цаг 4 мин Онцгой байдлын байгууллагын зургаан алба хаагч хурандаа цол хүртлээ 16 цаг 5 мин Гуравдугаар сарын 16-наас 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 16 цаг 10 мин Улсын Их Хурлын дарга Н.Учрал 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж үг хэллээ 16 цаг 10 мин У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй 16 цаг 15 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Иран, АНУ, Израилийн зэвсэгт мөргөлдөөн хурцадлаа Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ...
Top