x

Зургаан хүүхдийг хугацаанаас нь өмнө суллалаа

Шүүхийн шийдвэрээр ял эдэлж буй зургаан хүүхдийг хугацаанаас нь өмнө суллалаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагаас суллагдаж буй О-той цөөн хором ярилцлаа.

-Өнөөдөр хугацааны өмнө суллагдаж байна. Ингээд гэртээ харих нь байна шүү дээ?

-Шүүхээс намайг ялынхаа талыг эдэлсэн, ял эдэлж байх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, хохирол төлбөрөө төлсөн гэсэн үндэслэлийн дагуу 11 сар 2 хоногийн өмнө суллаж байна. Хүүхдийн баярын өмнө суллагдаж байгаадаа баяртай байна. Өвөө, эмээ 2 минь намайг хүлээж байгаа. Хүүхдийн баярыг хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлэх болсондоо маш их баярлаж байна.

-Уучлаарай, ямар хэрэг үйлдээд ял сонссон юм бэ?

-Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан  /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/ гэмт хэрэг үйлдэж 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн. Найз нөхдөө зөв сонгож найзлах чухал байдаг юм байна. Мөн уур бухимдлаа хянаж сурах ёстойг ойлголоо. Хоромхон зуурын уур уцаараас болж насан туршдаа харамсах том сургамж авсан. Хорих ангийн талаар гадуур хүмүүс буруу ойлголттой байдаг. Бидний сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх боломж нээлттэй байдаг.

-Одоо цаашдаа юу хийхээр төлөвлөж байна. Үе тэнгийн хүүхдүүддээ хандаж юу хэлмээр байна вэ?

-Санаж бодсон зүйл их байгаа. Хамгийн түрүүнд ерөнхий боловсролын шалгалтдаа бэлдэж, үргэлжлүүлэн сурна. Сайн суралцаж, эмээ, өвөө 2-оо баярлуулна гэж бодож байгаа. Гадуур байгаа хүүхдүүд эцэг, эхийнхээ мөнгийг үрэн байж, сурсан сураагүй хоёрын дунд байгаадаа дүгнэлт хийгээрэй. Бид сурч боловсорч зөв хүн болох нь хамгийн чухал зүйл шүү гэж захимаар байна. Мөн уур буримдлаа барьж сураарай гэж захья. Өнөөдөр намайг болон бусад 5 хүүхдүүдийг хугацааны өмнө суллаж, баярлах шалтгаан нэмсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх бүрэлдэхүүнд маш их баярлалаа гэж хэлье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 1 цаг 21 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 1 цаг 29 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 1 цаг 40 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 2 цаг 50 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 3 цаг 4 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 3 цаг 36 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 3 цаг 46 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Шакира Бишкект тоглолтоо хийлээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох...
Top