x

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв” үүдээ нээлээ

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олон улсын стандартад нийцсэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв” өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Hотын захирагч С.Амарсайхан оролцсон юм. Энэхүү хөгжлийн төв нь БНХАУ-ын Засгийн газрын 35 сая орчим ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар баригдсан байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилгын шийдэл, суурилуулсан тоног төхөөрөмж, техник хэрэгсэл зэргийг үзэж танилцсаныхаа дараа Хотын захирагч С.Амарсайхан “Олон улсын стандартад нийцсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан анхны сэргээн засах хөгжлийн төв өнөөдөр нээлтээ хийж байна. Дотроо хэвтэн эмчлүүлэх, бүх төрлийн усан эмчилгээ, хөдөлгөөнт эмчилгээ гээд олон төрлийн сэргээн засах эмчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байна. Мөн 180 гаруй мэргэжлийн эмч, ажилтантай анхны жишиг хөгжлийн төв болж байгаагаараа онцлогтой юм. Цаашдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан спорт цогцолбор болон мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн барилгын ажлыг эхлүүлнэ. Мөн зургаан аймагт ийм жишиг төвүүд баригдана. Энд хамгийн чухал анхаарах ёстой зүйл бол мэргэжлийн эмч, сувилагч, сэтгэлзүйч гээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй тулж ажиллах боловсон хүчний асуудал юм” хэмээлээ.

Шинээр нээгдсэн энэхүү төв нь 250 өвчтөн хүлээн авах ортой, мөн тооны хүүхдэд гадуур амбулатори эмчилгээ үзүүлэх хүчин чадалтай юм байна. Тус төв нь хүлээн авах тасаг, нөхөн сэргээлтийн тасагтай төдийгүй нөхөн сэргээлтийн сургалтын төвтэй аж. Өдөрт 500 хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагчийн хамт сэргээн засах эмчилгээ, сургалтад хамруулах боломжтой юм байна. Мөн тус төвд хөдөө орон нутаг, алслагдсан дүүргээс ирсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эцэг, эхийн хамтаар 14-21 хоногоор хэвтэн эмчлүүлэх боломжтой аж. Түүнчлэн нарийн багажийн шинжилгээ, оношлогоо, сэргээн засах хөдөлгөөн засал, ахуй засал, хэл заслын эмчилгээ, шаардлагатай туслах хэрэгсэл буюу протез, ортопед хийлгэн авах зэрэг олон үйлчилгээ авах боломжтой юм байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 1 цаг 22 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 1 цаг 30 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 1 цаг 41 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 2 цаг 51 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 3 цаг 5 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 3 цаг 37 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 3 цаг 47 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Шакира Бишкект тоглолтоо хийлээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох...
Top