x

Гурван үеэрээ цэргийн байгууллагад ажилласан гэр бүлийн 9 эмэгтэйд шагнал гардууллаа

“Монгол цэргийн нэгдсэн холбоо” ТББ, Батлан хамгаалах яам хамтран өнөөдөр Улаанбаатар хотноо төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үе үеийн алба хаагчид, тэдний гэр бүлд хүндэтгэл үзүүлэх “Монгол улсын төлөө зүтгэе” анхдугаар арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны тэргүүн Монгол Улсын Ерөнхий сайд оролцов.

Тэрээр “Эх орноо хамгаалах, нийгмийн аюулгүй байдлыг хангах нэн хариуцлагатай албанд зүтгэж байгаа олон арван албан хаагчдын амжилтын ард бат найдвартай гэр бүл нь байдгийг Та бид сайн мэднэ.

Та бүхэн цэрэг, цагдаагийн албан хаагчтай нэгэн насныхаа амьдралыг холбон гэр бүл болж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, ар гэрийнхээ ачааны хүндийг үүрч яваа эгэл жирийн эмэгтэйчүүд, эх орноо батлан хамгаалагчдын бат найдвартай ар тал, энх цагийн эх орончид юм.

Эх хүн, эмэгтэй хүний энэрэл хайр, эрхэмсэг, соёлч, гярхай, нягт нямбай зан төлөв, цэргийн хуарангийн хууль дүрэм, хатуу хөтүү амьдрал ахуйд хүмүүнлэг, энэрэнгүйн илч гэгээг түгээж, цэрэг, цагдаа, аюулгүй байдлын ажил, албанд орчин цагийн соёлыг төлөвшүүлэх нэг чухал ундарга нь болдгийг онцлон тэмдэглэж байна” гэв.

Арга хэмжээнд нийт зургаан байгууллагын төлөөлөл болсон 755 гэр бүлийн 1500 гаруй хүн урилгаар оролцжээ. Эдгээрээс гурван үеэрээ төрийн цэргийн байгууллагад ажилласан гэр бүлүүдээс “шилдэг 9 эмэгтэй”-г шалгаруулан Ерөнхий сайд У.Хүрэлсүх шагнал гардуулав.

Монгол Улсын төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад ажиллагсдын нийт 20 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлдэг аж. Энэ нь Ази тивдээ нэгдүгээрт бичигддэг байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 1 цаг 22 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 1 цаг 30 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 1 цаг 41 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 2 цаг 51 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 3 цаг 5 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 3 цаг 37 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 3 цаг 47 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Шакира Бишкект тоглолтоо хийлээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох...
Top