x

С.Чинзориг: Эхний ээлжинд 670 оноонд багтсан өрхийн хүүхдэд тэтгэмж олгоно

Хүсэлт гаргасан хүүхэд бүрт 2019 оны зургаадугаар сараас хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн ч судалгаагаар, амьжиргааны түвшин 670 оноонд багтсан өрхийн хүүхэд олгохоор болсон талаар ХНХ-ын сайд С.Чинзориг өнөөдөр мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн жил УИХ-ын 40 дүгээр тогтоолоор, нийт хүүхдийн 80 хувь буюу 912 мянган хүүхдэд мөнгөн тэтгэмж олгохоор улсын төсөвт шаардлагатай 216 тэрбум төгрөгийг суулгасан. Энэ дагуу ХНХЯ-наас өнгөрсөн жилийн долоо, наймдугаар сард орон нутгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийг түшиглэн хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй өрхийн судалгааг гаргасан байна. Энэхүү судалгааг нэгтгэхэд, 980 мянган хүүхэд тэтгэмж авах хүсэлт илэрхийлжээ. 

Энэ талаар ХНХ-ын сайд С.Чинзориг: "Засгийн газраас 2019 оны зургаадугаар сарын 1-нээс эхлээд хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгөн тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлэх чиглэл өгсөн. 

Энэ дагуу ХНХЯ, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар зургаадугаар сард багтааж хүүхдийн мөнгийг олгох зохион байгуулалтын ажлыг хийж байна.

2018 оны 5 дугаар сард УИХ-ын шийдвэр гарч нийт хүүхдийн 80 хувьд буюу 912,000 хүүхдэд мөнгө олгох 40 дүгээр тогтоолыг баталсан. Тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Засгийн газар 2019 оны зургаадугаар сарын 1-нээс хүсэлт гаргасан өрхийн хүүхдүүдэд мөнгөн тэтгэмжийг олгохоор боллоо. 

Хүүхдийн мөнгөн тэтгэмж авахад хамрагдсан эсэхээ дараах байдлаар тодруулна. 

Нэгдүгээрт, 2018 оны 7, 8 дугаар сард хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтээ илэрхийлж, Хөдөлмөр халамжийнхаа хэлтэст бүртгүүлж материалаа өгсөн бол дахиж хүсэлт гаргахгүй. 

Харин иргэд өөрсдөө Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст очоод өгсөн хүсэлтээ өрхийн мэдээллийн санд орсон эсэхийг баталгаажуулах нь зүйтэй.

Хоёрдугаарт, хэрэв  2018 оны 7, 8 дугаар сард хийгдсэн судалгаанд хамрагдаагүй бол өнөөдрөөс эхлэн оршин суугаа дүүрэг, аймаг, сумынхаа хөдөлмөр халамжийн нийгмийн ажилтанд хандан хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтээ илэрхийлэх боломжтой. Материалыг авсны дараа амьжиргааны түвшинг нь 670 гэсэн оноогоороо татаж үзээд, хүүхдийг мөнгөн тэтгэмжид хамруулах батлгаажуулалтыг гаргаж, олгох арга хэмжээг авна.

2019 оны зургаадугаар сараас хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох мөнгөн тэтгэмжид нэмэлт 12.3 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай байгаа. Үүнийг 2019 оны ХНХ-ын сайдын багцаас олгоно. Ямар нэгэн хууль зөрчигдөх, төсөв санхүүгийн дутагдал гарахгүй. Хүүхдийн мөнгөн тэтгэмж зургаадугаар сарын 20-нд олгогдоно. Төсвийнхөө хүрээнд олгож байгаа учраас нөхөж олгохгүй" гэлээ.

Мэдээллийн төгсгөлд тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав. 

-Хүсэлт гаргасан хүүхдүүдийн өмнөх саруудын мөнгийг нөхөж олгох уу?

-Улсын төсөвт 912 мянган хүүхдийн мөнгө олгохоор шийдвэрлэсэн. Судалгаагаар, энэ онд 911 мянга гаруй хүүхэд мөнгөн тэтгэмж авсан байна. Харин хүүхдийн мөнгө авахаар хүсэлт гаргасан хүүхдийн мэдээллийг нэгтгэхэд, 980 мянган хүүхдийн мэдээлэл Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн мэдээллийн санд бүртгэгдсэн. Нэмж хүсэлт гаргасан хүүхдийн тэтгэмжийн эх үүсвэрийг сая шийдсэн тул нөхөж олгох боломжгүй. Тиймээс ирэх сарын нэгнээс хойш сар бүрийн 20-нд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгож эхэлнэ. 

-Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох шийдвэр гарсан. Амьжиргааны түвшин 670 онооноос бага хүүхдийг хамруулах нь ямар учиртай вэ?

-Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохоор болсон ч босго оноо тогтоохгүй бол төсвийн эх үүсвэр дутах магадлалтай. Тиймээс эхний ээлжинд судалгаагаар 670 оноонд багтаж байгаа өрхийн хүүхдэд олгохоор болж байгаа юм. Хүсэлт гаргасан өрх бүрт олгоход нэмэлтээр шийдсэн хөрөнгийн эх үүсвэр багтаж байвал босго оноог хэрэглэх, эсэхээ шийднэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 1 цаг 22 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 1 цаг 29 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 1 цаг 40 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 2 цаг 50 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 3 цаг 4 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 3 цаг 36 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 3 цаг 46 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Шакира Бишкект тоглолтоо хийлээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох...
Top