x

Эрдэнэтийн “цагаан тоос”-той танилцсан сурвалжлага

Сүүлийн үед Орхон аймагт төдийгүй улсын хэмжээнд Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын (уг нь хаягдлын биш л дээ, баяжмалын гэдэг) аж ахуйн цагаан тоос тойрсон сэдвээр улс төр хийж яваа нөхдийг хараад үзэг цаас нийлүүлэхэд хүрлээ. Бүр зарим тохиолдолд Эрдэнэт үйлдвэрээс хувь хишгийн дээдийг хүртэхээрээ л нэг болж яваа эрхмүүд хүртэл идсэн идүүр лүүгээ нулимж цагаан тоосон дундаас тодорсон “цагаан баатар” болох гэж мунгинаж явааг хараад хөх инээд хүрнэ.

Уг нь энэ хаврын улс төр Эрдэнэтэд арай өөр сэдвээр өрнөсөн. Харин зуны тэргүүн сарын нартай, өвлийн цастай энэ өдрүүд зарим нэг улстөрчдийг “Эрдэнэт”-ийн цагаан тоосон дундаас цагийн эрхээр өндийлгөж дээ гэж хүчлэн ойлгохоор болж. Улаанбаатарт хэвлэлийн хурал хийж буй “Цагаан тоосны аюулаас ирээдүйгээ аврах хөдөлгөөн”-ий нөхдүүд, төвийн зарим нэг хэвлэлээр “Эрдэнэт үйлдвэрийн цагаан тоос гамшгийн хэмжээнд хүрлээ” хэмээн хашхирч буй тэр нөхдөд таниулах зорилгоор энэ удаагийн “Цагаан тоостой танилцсан сурвалжлага”-аа хүргэж байна.

Бид цагаан тоосны талаар сурвалжлах хүсэлтээ Үйлдвэрийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанд гаргасан. Бидний хүсэлтийг хүлээн авснаар бид Байгаль орчин ногоон хөгжлийн хэлтсийнхэнтэй хамт Хаягдлын аж ахуйг зорьсон юм.  Биднийг газар дээр нь очиход “Одоо энэ цагаан тоос дэгдээд байгаа Хаягдлын аж ахуй ирээдүйд Баяжмалын аж ахуй болно” гэсээр О.Эрдэнэтуяа дарга биднийг угтсан юм. Цагаан тоостой тэмцэх ажлыг улам эрчимжүүлж Байгаль орчны хэлтсийг өргөжүүлэн зохион байгуулсан бол Баяжуулах фабрикийн дэргэд цагаан тоос дарах албыг ч байгуулсан тухай тэрбээр  танилцууллаа. 

Цагаан тоос ганцхан энэ жил дэгдээд тэр нь гамшиг болоод байгаа биш гэдгийг бид дэндүү сайн мэднэ. Байгаль, цаг уурын өөрчлөлт, салхи, хур тунаснаас хамаараад сүүлийн жилүүдэд цагаан тоосны дэгдэлт нэмэгдсэнийг Эрдэнэтийн жирийн иргэн ч гадарлахтайгаа байгаа.

Өнгөрсөн өвлийг хар л даа. Бараг л харын зуд нөмрөх шахсан. Зарим нэг хүн Эрдэнэтийн 40 жилийн түүхэнд ингэж өвөлдөө цасгүй өвөлжсөнийг санахгүй юм байна гэж уулга алдаж байсан. Өвөлдөө цасгүй, хавартаа хавсарга их байсан болохоор цагаан тоосны дэгдэлт өмнөхөөс илүүтэй байсныг үйлдвэрийнхэн ч хэлж байна.

Нөгөө талдаа Эрдэнэт үйлдвэр, түүний удирдлага хамт олон сүүлийн ганц нэгхэн жилээс л цагаан тоостой тэмцсэн юм биш л дээ. Нэлээн хэдэн жилийн өмнө бид Сэлэнгэ сум руу явахдаа хажуугаар нь өнгөрч болоод байсан далан нэмэгдэхийн хэрээр тэндээс босдог цагаан тоосыг дарах, багасгах чиглэлээр ажиллаж иржээ. Энэ тухайгаа ч Байгаль орчин ногоон хөгжлийн хэлтсийнхэн ярьж байлаа.

Гэхдээ энд нэг зүйлийг иргэд бид зөв ойлгох хэрэгтэй болов уу. Энэ үйлдвэрийг 40 жилийн өмнө Орос ах нарын тусламжаар байгуулж өгсөн. Үйлдвэрийн зураг төслийг тэнд л боловсруулсан. Ах нар маань харин Хаягдлын аж ахуй байрших энэ газрыг төлөвлөхдөө байгалийн тогтоц энэ тэрийг нь ашиглаад байгуулчихаж. Уг нь өөр газарт, тэгш гадаргуу дээр тэг дөрвөлжин бассейн үүсгэж байгаад хийдэг. Дараа нь булинга бүхий хаягдлаа шороогоор дарж булдаг орчин үеийн аргыг тэр цагт энд ашигласан бол юун цагаан тоос босох, агаарт дэгдэх.

Дээр нь жил бүр уурхайн гүн доошилж олборлосон шорооноос гарах хүдрийн агууламж багасч байгаа энэ үед үйлдвэр ашигтай ажиллахын тулд олборлолтоо нэмэгдүүлэх замаар ажилласан. Хүдэр боловсруулалт ийнхүү нэмэгдэж сүүлдээ 36.6 сая тоннд хүрч байгаа нь даланг төдий хэмжээгээр нэмэгдэхэд нөлөөлж цагаан тоосны дэгдэлтэд ч үүргээ гүйцэтгэж байгааг мэргэжлийн талаас нь хамтрагчид маань тайлбарлаж байлаа.

Биднийг далангийн цагаан тоостой танилцаж явах үед нэлээн зайдуу усны мандал дээр усны шувуу хөвж харагдсан юм. Усны шувууд цэнгэг, цэвэр усанд хөвдөг. Энэ талаас нь харвал далангийн ус шувуудын жаргалын орон биш юмаа гэхэд хөвж, сэлж болоод л байна.

Өөрсдийн технологи нь үнэндээ аминд орж байна

Манай үйлдвэр цагаан тоосыг гурван аргаар дарж байна.  Нэгд, хаягдал булингыг дарагч бодистой барьцалдуулан талбайг норгодог. Дарагч бодис маань нарийн ширхэгтэй элсийг барьцалдуулж өгдөг, физик шинж чанартай гэсэн үг л дээ. Энэ аргаар бид 543 га газрын цагаан тоосыг дарлаа. 

Хоёрдугаарт, тоос дарагч бодисыг устай хольж тоостой талбайд цацах арга хэрэглэж байна. Энэ  аргыг хэрэглэхийн тулд зориулалтын өндөр хүчин чадалтай техник ашиглана. Шаварт суучихгүй зориулалтын техник захиалсан, тун удахгүй ирнэ. 

Гурав дахь арга нь гэвэл  үйлдвэрлэлийн технологийн аргаар нь талбайг норгож байна. Ингэсний хүчинд бид цагаан тоос их дэгддэг талбайн багагүй хувийг дарж чадсан. Нийтдээ өнгөрсөн хугацаанд   543 га талбайн цагаан тоосыг дарагч урвалжаар, 300 га-г үйлдвэрийн технологийн аргаар дарсан. Энэ хоёр арга бол бидний өөрсдийн гаргаж авсан технологи. Харин одоо энэ хавраас дээрх хоёр аргаар цагаан тоос дарж чадахгүй байгаа, хүрэх боломжгүй хэсгүүдэд тоос дарагч бодисыг устай хольж тоостой талбайд дарах Герман улсад дэлгэрсэн аргыг нутагшуулахаар ажиллаж байна.

Үүний тулд үйлдвэрийн зүгээс энэ онд эхний ээлжинд 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. 450 гаруй сая төгрөгөөр тоос дарагч бодис аваад байна. Ингээд одоо цагаан тоосоо дарахаар зүтгэхэд ямар ч байсан 2020 оны өдийд гэхэд цагаан тоосыг 80 хүртэлх хувиар дарж чадна гэдэгтээ итгэлтэй байна шүү хэмээн О.Эрдэнэтуяа дарга ам бардам хэлж байлаа. Аргагүй л ажлаа, хамт олноо, технологио мэддэг хүний хэлэх л үг.

Цагаан тоос боссон байхыг хараад пүү паа болж байснаас биш цагаан тоосыг үйлдвэрийн нөхдүүд хэрхэн дарж байгаа цаашлаад цагаан тоос ямар "ач холбогдолтой" түүхий эд болохыг эндээс л олж мэдлээ. Хэдийгээр зуны тэргүүн сар гарч дундаа орсон ч үйлдвэрийн далангийн захын мөс хайлаагүй, нэлээн зузаан мөстэй харагдана. Далангийн зарим газарт тусгай хоолойгоор хаягдал булингыг асгаж байлаа. Энэ талаар бид сонирхсон юм.

Хаягдлын шороон далангийн хэсэгт цагаан тоос босдог 1000 шахам га газар байдаг аж. Тэдний 840 гаруй га-г нь үндсэндээ бүрэн дийлж, цагаан тоос босохооргүй болгожээ. Үлдсэн 200 орчим га-гийн цагаан тоосыг дарах гэхлээр үнэндээ үйлдвэрийнхний хувьд асуудалтай байгаа гэнэ. Гэхдээ ямар ч байсан гадны аргыг нутагшуулаад өөрсдийн хүчин чадлаа дайчлаад цагаан тоосыг нь дарна гэдэгтээ тэд итгэлтэй байна.

Дээр өгүүлсэнчлэн далангийн усны хөлдөлтийн гэсэлтээс шалтгаалаад зарим ажил удааширсан байна. Учир нь далангийн ус 1.5 тетрээс доош хөлдөлттэй байгаа нь үлдсэн 200 га талбайн цагаан тоосыг дарах ажилд эхний саад болжээ. Усны хөлдөлт арилаагүй үед даланд булинга их хэмжээгээр урсгахыг технологийн хувьд зөвшөөрдөггүй байна.

Тэгээд ч бидний  нүдээр харахад элсээр босгосон энгийн нэг далан ч гэлээ энэ нүсэр байгууламж ОХУ-ын эрдэмтдийн, зохиогчийн маш нарийн хяналт дор байдаг ажээ. Өөрөөр хэлбэл, энэ далан үйл ажиллагааны горимын хувьд ч, хамгаалалт аюулгүй ажиллагааны талаасаа олон улсын төвшинд хүрсэн хамгаалалтад байдаг гэсэн үг.

Гадны мэргэжилтнүүд нуурын мөс гэсээгүй үед булинга асгахыг зөвшөөрдөггүй учраас дээр үлдсэн 200 гаруй га талбайд зуны хаялга өгөх үед цагаан тоос дарах ажил хийгдэх юм байна. Ер нь өвлийн улиралд хөрсөөр дардаг байсан. Энэ нь маш сайн арга, тоос босохгүй шүү. Онцлог нь өвөлжин ажиллана. Хүн, хүч, техник, зардал их ордог. Гэвч ажлын үр дүн сайн байдаг. Хөрсөөр дарах ажил өвлийн улиралд хийгддэг байсан шүү хэмээн хамтрагчид маань ярьж байлаа.

Ямар ч байсан үйлдвэрийн захиргаа цагаан тоосны дэгдэлтийг хараад зүгээс суусангүй. Өөрөөр хэлбэл, бороо орохлоор, зун болоод ногоороод ирэхлээр байгалийнхаа жамаар аяндаа дарагдана гээд гэдийсэнгүй л дээ. Үеийн үед л цагаан тоосоо дарахаар ажиллаж байжээ.

Энэ хугацаанд гадна, дотны “цагаан тоосыг ийм ч технологи, тийм ч аргаар дарна” гэсэн нөхөдтэй ч хамтарч ажиллаад үзэж. Бүр хамгийн сүүлийн нано технологийн аргыг эзэмшсэн гээд байгаа нөхөд ирээд ажиллаж байгаад цагаан тоосны өмнө гараа өргөөд бууж өгөөд явжээ. Эцэст нь тэдэнд өөрсдийн нь боловсруулан гаргаж авсан технологи л хань болон үлдэж өнөөдрийн байдлаар 800 гаруй га-гийн цагаан тоосыг дараад байна. 

Н.Мөнхтөр

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 1 цаг 21 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 1 цаг 29 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 1 цаг 40 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 2 цаг 50 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 3 цаг 4 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 3 цаг 36 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 3 цаг 46 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Шакира Бишкект тоглолтоо хийлээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох...
Top