x

Шүүхийн шийдвэрээр гурван эмэгтэйг хугацаанаас нь өмнө суллалаа

Ял эдэлж буй гурван эмэгтэйг шүүхийн шийдвэрээр хугацаанаас нь өмнө суллалаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар хорих ангиас суллагдаж буй Э-тэй ярилцсан юм. 

-Ял эдэлж байхдаа хүүхдээ төрүүлсэн гэж сонслоо. Хүүхэд нь гайгүй юу?

-Энд ирэхдээ жирэмсэн байсан. Одоо хүүхэд маань хоёр сартай. Эмнэлгийн тусламж шаардлагатай байгаа. Гэхдээ одоо суллагдаж байгаа болохоор алзахгүй. Хамт олон маань ч тусална гэсэн. 

-Уучлаарай, ямар хэрэг үйлдээд ял сонссон юм бэ?

-Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Залилах/ гэмт хэрэг үйлдэж 1 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн. Хялбар аргаар мөнгө олох шуналдаа хөтлөгдөн бусдыг хохироож байсандаа маш ихээр харамсаж байна. Миний том хүүхэд одоо 4 настай. Дүү минь асарч хамгаалж байгаа. Би эрүүл мэндийн байгууллагад үйлчлэгчийн ажил хийдэг байсан. Сардаа 350,000 төгрөгийн цалинтай. Банкны зээл төлнө, нөхөр болох хүн архи ууна, намайг байнга зодож, доромжилдог байлаа. Амьдрал хүнд байсан ч буруу аргаар мөнгө олох хүсэлдээ автсандаа харамсаж байна. Бусдыг хохироож, тун ухаангүй үйлдэл хийснээ хорих байгууллагад ирээд сайн ойлгож ухаарсан. Хүүхдээ хүртэл энэ хүйтэн хананы цаана төрүүлж, давхар яллуулж яваадаа туйлын их харамсаж сууна. Манай нөхөр гэх хүн намайг хорих ял авснаас хойш сураг тасарсан. 

-Суллагдаад ажилдаа орох уу?

-Хамт олон маань ажилдаа буцаж ороорой гэсэн. Хүүхдээ ч эмчлүүлж, ажлаа ч хийж, зөв амьдарна гэж бодож байна.  Ямартай ч үр хүүхдүүдийг минь бодож дахин гэмт хэрэг битгий үйлдээрэй гэж надад боломж олгон хугацаанаас өмнө сулласан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд маш их баярлалаа. Хүүхдүүдийнхээ төлөө хичээж, зөв  амьдарна.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 1 цаг 22 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 1 цаг 30 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 1 цаг 41 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 2 цаг 51 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 3 цаг 5 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 3 цаг 37 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 3 цаг 47 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Шакира Бишкект тоглолтоо хийлээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох...
Top