x

“G” хорооллынхон нүүрс, нүхэн жорлонгоос зугтаж байна

“Зун болж байхад аргагүй” гэх хүн гарвал тийм биш гэдгийг хэлэх нь зүйтэй. Бас энэ бол эхлэл гэдгийг ч хэлэх хэрэгтэй.

Одоогоос жилийн өмнө буюу 2018 оны зургадугаар сарын 8-нд Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт хэсэгчилсэн болон бие даасан инженерийн шугам сүлжээ бүхий Дэд бүтцийн төвийн шавыг тавьжээ. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар шав тавих ёслолд оролцож, хороо, дүүргийнхэн цуглаад хөл хөөр болж байв. Харин шаваа тавиад мартчихдаг олон ажилтай харьцуулахад ам ажил болж хэрэгжсэн цөөхөн төслийн нэг байх. Дэд бүтцийн төвийг жилийн дотор барьж байгуулаад “Сервис центр” нэртэйгээр үүд хаалгаа нээчихсэн байна.

Тухайн үед шинээр байгуулах Дэд бүтцийн төвд нутаг дэвсгэрийн байдал, инженерийн дэд бүтцийн хангамжийн байдал зэргээс шалтгаалан 200-300 айл өрхийг  холбож, дулаан, цэвэр, бохир усаар ханган цэвэрлэх байгууламж ажиллуулна хэмээн мэдээлж байлаа. Засгийн газраас Дэд бүтцийн төв барьж байгуулах 50 байршлыг баталсны эхнийх нь энэ.

Дэд бүтцийн төв барих энэ ажилтай зэрэгцээд Чингэлтэй дүүргийн долдугаар хороон дээр “Шинэ хороо” төсөл хэрэгжүүлж, 54 айлыг цахилгаан халаалттай болгожээ. Эхлээд айлуудын дулаан алдалтад хэмжилт хийж, түүнд тохируулан шал, хана, таазнаас нь дулаалсан байна. Ханыг 15 см, гадна талыг 20 см зузаантай галд шатахгүй чулуун хөвөнгөөр, шал буюу байшингийн суурийг 5 см зузаантай XPS материалаар дулаалж, ОХУ-д үйлдвэрлэсэн сайдинг материалаар өнгөлсөн байна. “Монгол Базальт”-ынхан энэ ажлыг хийж гүйцэтгэжээ. Харин цахилгаан халаалтыг “Атмор” компани тавьсан байна.

Дулаалга хийж, халаалт тавиад зогсохгүй нүхэн жорлонгоо буулгаж эко жорлонтой болжээ. Төсөлд хамрагдсан “Орон сууцны айл шиг л гэртээ хөл нүцгэн гүйлдэж байна шүү дээ. Нүүрсний утаа, угаар үнэртэхгүй, хотын төвийн орон сууцны айл шиг л тав тухтай өвөлжлөө” хэмээн ам уралдан ярьж байна.

Шинэ хороо төслийг хэрэгжүүлэхэд зориулж 2018 оны төсөвт нэг тэрбум төгрөг суулгасан юм байна. Мэдээж эхний удаад бүх зардлыг төсвөөс гаргасан. 54 айлдаа хуваахаар нэг айлд дунджаар 18,5 сая орчим төгрөг болж байна. Чингэлтэй дүүргийн долдугаар хороо 4000 орчим айл өрхтэй, 14000 гаруй оршин суугчтай. Шинэ хороо төсөлд эхний ээлжинд 54 айл хамрагдсан. Бусад айл өрхүүд ч энэ төсөлд хамрагдах хүсэлтээ илэрхийлж, “төсвөөс 70 хувийг нь гаргаад өгвөл иргэд 30 хувиа төлөхөд бэлэн байна” гэж хорооны Засаг дарга н.Дуламжав ярилаа. 30 хувиар тооцвол иргэд 5 сая гаруйг, төсвөөс 13 сая төгрөг гаргах шаардлагатай болно.

Айл болгонд 13 сая төгрөг гээд тооцохоор үнэтэй тусч байгаа санагдаж болох ч үр ашиг нь харин иргэдэд наалдаж байгааг хэлэх хэрэгтэй. Эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй. Өвөлдөө сар бүр 200 мянган төгрөгөөр нүүрс худалдаж авдаг байсан айл цахилгаан халаалтад шилжсэнээр сард 70 мянган төгрөг цахилгааны төлбөрт өгч байгаа гэнэ. Орон сууцны 70 м.кв байрны халаалт, дулаанд төлдөг мөнгөнөөс ихгүй гэсэн үг. Мэдээж үүнд шөнийн тарифийн хөнгөлөлт маш их нэмэр болж байгаа. Тиймээс шөнийн тарифийн хугацааг сунгаж өгвөл сайн байна гэх саналыг ч иргэдийн зүгээс ярьж байна. Хамгийн гол нь хүний амьдралын ая тух. ХXI зуунд амьдарч байгаа улс байна даа, энэ чинь. Аль болгон нүүрс, нүхэн жорлон хоёртоо угаартаад суух билээ.  

Дэд бүтцийн төв нь цэвэр, бохир, дулаан, цахилгаан, холбоо тохирол гээд таван асуудлыг нэг дорж шийдээж чадсанаараа онцлогтой. Халаалтаа цахилгаанаар шийдчихсэн эдгээр айл өрхүүд одоо нэг алхаад цэвэр, бохирын шугамд холбогдчихно. Хотын төвийн тохилог орон сууцнаас ялгарах юм алга. Худгийн ажил дууссан, одоо хоолойгоо татаад айлуудын хашаанд ороход бэлэн болсон тухай тус хорооны иргэн Т.Чойдорж гуай ярьж байна.

Дээр нь нэмж хэлэхэд Засгийн газраас ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулж, халаалтаа шийдвэрлэсэн айлуудад 120 м.кв хүртэлх талбайтай хувийн орон сууц барихад нь 60 сая хүртэл төгрөгийг найман хувийн хүүтэй зээлүүлэхээр шийдвэрлэжээ. Зээлийн санхүүжилтэд зориулж 60 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ирэх оны төсөвт суулгахаар Засгийн газраас оруулж ирснийг нь УИХ дээр 120 тэрбумд хүргэхээр ярилцаж, дэмжигдээд явж байгаа тухай тус тойргоос сонгогдсон гишүүн М.Оюунчимэг ярилаа. Хашааныхаа газарт ус, дулаантай холбогдсон тохилог сууц бариад амьдрах нь нийтийн орон сууцанд амьдарснаас хавьгүй илүү тав тухтай нь ойлгомжтой.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • сугар (202.179.27.29)
    32-ын тоирогт плииз
    2019 оны 06 сарын 01 | Хариулах
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 1 цаг 22 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 1 цаг 30 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 1 цаг 41 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 2 цаг 51 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 3 цаг 5 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 3 цаг 37 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 3 цаг 47 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Шакира Бишкект тоглолтоо хийлээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох...
Top