x

Хүүхдийн мөнгийг зургадугаар сарын 1-нээс олгоно

Засгийн газрын ээлжит хуралдан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд Замын-Үүдэд баригдсан барилга, байгууламжуудыг ашиглаж эхлэх, нийтийн эзэмшлийн газруудыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон асуудлыг цэгцлэх, мөн 2019-2020 оныг Хүүхдийн хөгжил, хамгааллын жил болгон зарлав. 

Салбар дундын ажлын төлөвлөгөөг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөр батлуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сайд С.Чинзоригт даалгалаа. Мөн хүүхдийн хөгжлийг дэмжих, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээний хүртээмж, чанар, үр дүнг сайжруулахад анхаарч, салбар бүртээ дэд ажлын төлөвлөгөө батлан хэрэгжүүлэхийг Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав.

Жилийн ажлын хүрээнд хүүхдийг аливаа хүчирхийллээс хамгаалах, урьдчилан сэргийлэхэд эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, төр, төрийн бус байгууллага хамтран ажиллах зэргээр олон талт арга хэмжээ хэрэгжүүлхээр боллоо. 

Мөн хүүхдийн мөнгийг зургаадугаар сарын нэгний өдрөөс олгоход шаардагдах хөрөнгийг төсвийн ерөнхийлөн захирагчийн батлагдсан төсөвт зохицуулалт хийж шийдвэрлэх, мөнгөн тэтгэмж олгох ажлыг шуурхай зохион байгуулахыг сайд Ч.Хүрэлбаатар, С.Чинзориг нарт даалгав. Улсын хэмжээнд нэг сая хүүхэд хүүхдийн мөнгө авах аж. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Zocin (202.126.89.112)
    Onoo ene teree bolimoor yum. Amidaraliin tuvshin ijil ailuudiin Huuhduudiig alag uzdeg bolj bna.Uv hangai harhorind ilt gaduurhaj huuhduudiig mini hasj bna zasaguudad baidag yumuu ajiltanuudad bna uu huuhduudee gaduurhaj bgaad gomdoltoi bna
    2019 оны 05 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.21.124.18)
    Бүх хүүхдүүд авах уу
    2019 оны 05 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.161.120)
    Hvvhdin mongoo nohoj olgoh ymu
    2019 оны 05 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 2 цаг 28 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 2 цаг 36 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 2 цаг 47 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 3 цаг 57 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 4 цаг 11 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 4 цаг 43 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 4 цаг 53 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Шакира Бишкект тоглолтоо хийлээ "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ
Top