x

Л.Оюун-Эрдэнэ: Зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламжуудыг буулгахаас өөр аргагүй

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар нийтийн эзэмшлийн газруудыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон асуудлыг цэгцлэх шийдвэр гаргажээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэв.

Өнгөрсөн 27 жилийн хугацаанд төлөвлөлтгүй газар олгосон нь нийслэлийн агаарын бохирдол, автозамын түгжрэлтэй холбоотой. Тиймээс одооноос газар олгох, хот төлөвлөх асуудлыг урт хугацаанд харж шийдвэрлэх шаардлагатай гэлээ.

Л.Оюун-Эрдэнэ:

-2012 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар Хөрөнгийн биржийн баруун талд байрлах 0.7 га газар, 2012 он Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэнгийн 0.24 га газар, Монгол, Туркийн найрамдлын цэцэрлэгийн дэргэд 1.8 га, МУИС-ийн ур талын оюутны талбайг Улаанбаатар хотын банкинд тус бүр 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. Мөн Улаанбаатар зочид буудлын өмнөх цэцэрлэгт хүрээлэн, Сүхбаатарын талбайн урд талын хэсэг, Цэдэнбалын нэрэмжит талбайг ч хувийн хэвшилд олгосон асуудал бий. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар газар олголтын асуудлыг судлах, цэгцлэх төлөвлөгөө боловсруулах ажлын баг гаргах боллоо. Түүнчлэн 100 гаруй аж ахуйн нэгжид Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн эзэмшлийн газраас олгосон асуудал бий.

Тиймээс өнөөдрийн хуралдаанаар тус төвийг улсын төсөвт байгууллага болгон өөрчлөн байгуулахаар шийдвэрлэсэн. Төр хувийн хэвшлээ дэмжинэ. Гэхдээ бизнес эрхлэхийн тул нийслэлийн төв талбай, хүүхдийн зуслангийн газрыг авч болохгүй. Цаашдаа зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламжуудыг буулгахаас өөр аргагүй болж байна. Ирэх долоо хоногийн даваа гарагт Засгийн газрын гишүүд НЗДТГ-ын ажилтай танилцаж, газар олголтын асуудлыг хэлэлцэх болсон гэв.

Энэ үеэр БНХАУ-ын аж ахуйн нэгжид хүлэмжийн аж ахуйн зориулалтаар 50 га газар олгох асуудал үнэн эсэхийг тодруулахад, “Тийм зүйл байхгүй. БНХАУ-ын аж ахуйн нэгжүүд энэ асуудлаар ХААИС-ийн удирдлагуудтай уулзаж санал солилцож байсан ч хэрэгжүүлээгүй. Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх гадаадын аж ахуйн нэгжид хүлэмжийн зориулалтаар газар олгохгүй байхыг Хотын захирагч С.Амарсайханд үүрэг болгосон" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • иргэн (66.181.161.5)
    энэ попчдын хэнийх нь үгэнд итгэхвэ......
    2019 оны 05 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 1 цаг 43 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 1 цаг 51 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 2 цаг 1 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 2 цаг 7 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 2 цаг 11 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 2 цаг 15 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 3 цаг 9 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 4 цаг 42 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 5 цаг 11 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 5 цаг 16 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 5 цаг 19 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 5 цаг 23 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 6 цаг 28 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 6 цаг 37 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 6 цаг 59 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 7 цаг 30 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 7 цаг 52 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 7 цаг 58 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 8 цаг 13 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 8 цаг 24 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба...
Top