x

Их Британи улсын ерөнхий сайд Тереза Мэй огцорхоо мэдэгдлээ

Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй эрх баригч Консерватив намын даргын албан тушаалаас зургадугаар сарын 7-нд огцорно гэдгээ өчигдөр мэдэгдлээ.

Тэрээр Brexit буюу Их Британийг Европын Холбооноос гаргах үйл явцыг амжилттай удирдаж чадаагүйнхээ төлөө намын нөхдийн шахалтаар, тэр дундаа, “Brexit”-ийн асуудлаарх шинэ хэлэлцээрт сэтгэл дундуур байгаа сайд нарын гишүүдийн шахалтаар ийм мэдэгдэл хийхэд хүрчээ. Британий хэвлэлүүдийн мэдээлж буйгаар "тэд хэрэв эрх мэдлийг шинэ удирдагчид өө сэвгүй шилжүүлэн өгөхөөс татгалзаж, огцрох өдрөө мэдэгдэхгүй бол Мэйд итгэл үзүүлэх эсэх асуудлыг дахин тавина" гэж сүрдүүлсэн байна.  

Энэ нь Мэй мөн Их Британийн ерөнхий сайдын албан тушаалаас огцрох ёстой гэсэн үг юм. Гэхдээ тэрбээр зургадугаар сарын эхээр Их Британид төрийн айлчлал хийх АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж амжих юм байна.

Одоогоор тус улсын Гадаад хэргийн сайд асан Борис Жонсон Мэйн оронд нэрээ дэвшүүлэхээ мэдэгдээд байгаа боловч шинэ удирдагчийн сонгуулийн үйл явц зургадугаар сарын 7-ноос хойш албан ёсоор эхлэх аж.

Тереза Мэй Даунинг-стрит дэх албан ёсны өргөөнийхөө үүднээс огцорно гэдгээ мэдэгдсэн бөгөөд үгийнхээ төгсгөлд нулимсаа барьж чадалгүй уйлсан байна. Тэрээр “Миний амьдралд тохиосон хамгийн нэр хүндтэй албыг би удахгүй орхих гэж байна. Би энэ улсын хоёр дахь эмэгтэй ерөнхий сайд байлаа. Гэхдээ сүүлчийнх нь биш гэж найдаж байна” гэжээ.

Сайд нарын танхимын шинэ дарга сонгогдох хүртэл Мэй Ерөнхий сайдын үүргийг түр гүйцэтгэх юм. 

Европын Холбооны гишүүнчлэлээс Британи улсыг эрсдэлгүй гаргах асуудал сунжирсан урт маргаан дагуулж, өнөөдөр хоёр дахь ерөнхий сайдаа огцроход хүргэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана 23 цаг 44 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав Өчигдөр 10 цаг 55 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ Өчигдөр 10 цаг 50 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ Өчигдөр 10 цаг 43 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа Өчигдөр 09 цаг 19 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв Өчигдөр 09 цаг 13 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр 09 цаг 04 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ Уржигдар 19 цаг 18 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ Уржигдар 19 цаг 16 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно Уржигдар 19 цаг 15 мин Мал, амьтны бруцеллёзтой тэмцэх 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 19 цаг 14 мин Төвийн бүсийн цахилгаан сүлжээг сайжруулах 17 сая еврогийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа Уржигдар 19 цаг 11 мин Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, салбарын шилдгүүдийг шагналаа Уржигдар 15 цаг 49 мин Сүхбаатарын талбайд "Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй" өдөрлөг болно Уржигдар 15 цаг 47 мин Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хууль батлагдлаа Уржигдар 15 цаг 47 мин Онцгой байдлын газрын шуурхай хурал болж, үер усны ослоос сэргийлэх үүрэг өглөө Уржигдар 15 цаг 46 мин Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмлээ Уржигдар 15 цаг 45 мин Нийслэл болон Олон улсын санхүүгийн корпораци санамж бичиг байгууллаа Уржигдар 15 цаг 45 мин Эх, нярайн эмнэлгийн засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна Уржигдар 15 цаг 44 мин НОБГ-т 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй тусгай зориулалтын автомашин олгохоор шийдвэрлэлээ Уржигдар 15 цаг 43 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа
Top