x

Агаарын цахилгаан такси анхны нислэгээ амжилттай хийжээ

Агаарын нисдэг төхөөрөмж зорчигч тээврийн үйлчилгээний салбарт нэвтрэх өдөр хоног ойртсоор байна. Үүнийг Германы “Лилиүм” стартапын зохион бүтээгчид цахилгаан хөдөлгүүртэй нисдэг такси гэх тээврийн хэрэгслээрээ батлан харуулж чадлаа. Тодруулбал, 36 сэнсээр тоноглогдсон, таван хүний суудалтай, “Лилиүм Жэт” нэртэй нисдэг төхөөрөмж туршилтын анхны нислэгээ амжилттай хийсэн байна.

Дэлхий дахинд олон төрөл загварын нисдэг төхөөрөмж шилээ даран гарч ирсээр байна. эхнээсээ салбартаа нэвтрээд байгааг онцолмоор байна. энэ харагдаж байгаа нисдэг төхөөрөмж ижил үүрэгтэй бусад нисдэг машинтай харьцуулахад сүүл болон жолооны хүрдгүй гэдгээрээ онцлогтой. Энэ нь нисгэгчгүйгээр хөөрдөг, автомат жолоодлоготой гэсэн үг юм. Анхны нислэг амжилттай болсон компанийн зорилгын эхний алхмыг хийсэн гэж ойлгож болно. Туршилтаар тус нисдэг машин агаарт босоо чиглэлийн хөдөлгөөнд эгц дээш хөөрч, тодорхой хэмжээний өндөрт гарсныхаа дараагаар хэрхэн аюулгүйгээр эргэн газардаж байгааг харуулсан юм. Харин агаарын хэвтээ чиглэлийн хөдөлгөөний туршилтыг арай хожуу хийхээр төлөвлөж байгаа юм байна. тахианы өндөг хэлбэртэй бүхээг дотор 5 хүн суух багтаамжтай. 36 сэнсээр тоноглогдсон жигүүр тэнхлэгээрээ эргэж хөөрөлт болон нислэгийн чиглэлийг өөрчилдөг. Цахилгаан хөдөлгүүртэй нисдэг такси 300 км хүртэлх зам туулах боломжтой төдийгүй энэ замыг 300 км цагийн хурдаар туулах чадвартай. Энэ үзүүлэлт өрсөлдөгч компаниудын хөгжүүлж байгаа нисдэг машинаас хавь илүү гэсэн үг.

Лилиүм стартап анхны туршилтаа 2017 онд хийж үзүүлж байсан. Тухайн үед 2 хүний суудалтай хувилбараа бүтээн туршиж байсан юм. 2025 он гэхэд тус нисдэг машинаа зорчигч тээврийн үйлчилгээний салбарт бүрэн нэвтрүүлэх өндөр зорилгыг тавин ажиллаж байна. Тус үйлчилгээг авахын тулд ухаалаг гар утсан дахь Үбэрийн апп-ныг ашиглан агаарын нисдэг такси дуудаж болно. Нэг удаагийн үйлчилгээний хөлс 70 ам.доллараас эхэлнэ гэжээ. Тусгай нисгэгчийн шаардлага байхгүй тул нисгэгчийн сертификат олгох сургалтад суух шаардлагагүй.

Лилиүд стартапаас гадна дэлхийн томоохон компаниуд нисдэг төхөөрөмж бүтээсээр байна. Эдгээрийн дотроос хамгийн томоохон нь нисэх онгоц үйлдвэрлэгч Airbus корпораци юм. Тус корпораци нэгэн зэрэг 2 төрлийн нисдэг төхөөрөмж бүтээхээр зорин ажиллаж байгаа нь олны хүлээлтийг ихээр үүсгэж байгаа билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана 23 цаг 44 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав Өчигдөр 10 цаг 55 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ Өчигдөр 10 цаг 50 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ Өчигдөр 10 цаг 43 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа Өчигдөр 09 цаг 19 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв Өчигдөр 09 цаг 13 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр 09 цаг 04 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ Уржигдар 19 цаг 18 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ Уржигдар 19 цаг 16 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно Уржигдар 19 цаг 15 мин Мал, амьтны бруцеллёзтой тэмцэх 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 19 цаг 14 мин Төвийн бүсийн цахилгаан сүлжээг сайжруулах 17 сая еврогийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа Уржигдар 19 цаг 11 мин Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, салбарын шилдгүүдийг шагналаа Уржигдар 15 цаг 49 мин Сүхбаатарын талбайд "Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй" өдөрлөг болно Уржигдар 15 цаг 47 мин Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хууль батлагдлаа Уржигдар 15 цаг 47 мин Онцгой байдлын газрын шуурхай хурал болж, үер усны ослоос сэргийлэх үүрэг өглөө Уржигдар 15 цаг 46 мин Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмлээ Уржигдар 15 цаг 45 мин Нийслэл болон Олон улсын санхүүгийн корпораци санамж бичиг байгууллаа Уржигдар 15 цаг 45 мин Эх, нярайн эмнэлгийн засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна Уржигдар 15 цаг 44 мин НОБГ-т 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй тусгай зориулалтын автомашин олгохоор шийдвэрлэлээ Уржигдар 15 цаг 43 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа
Top