x

Дорноговийн нярайн тасаг орчин үеийн төхөөрөмжүүдтэй боллоо

Энержи Ресурс компани, “Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй” ТББ-тай хамтран говийн бүсийн эмнэлгүүдийн нярайн тасгийг чухал шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах төслийг хэрэгжүүлж байна. Төслийн 2 дахь эмнэлэг болох Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн тасагт нийт 78.3 сая төгрөгийн үнэ бүхий 25 ширхэг төхөөрөмжийг төслийн багийнхан 5-р сарын 10-ны өдөр хүлээлгэн өгч, ашиглалтанд орууллаа. Үүнд нярайн инкубатор, шарлагын аппарат, дуслын аппарат, билиметр (шарлалтыг хэмжихэд нярайг зүү тариураар хатгах шаардлагагүйгээр, шууд хэмжилт хийдэг төхөөрөмж) гэх мэт улсын төсвөөс хангамж, олдоцгүй, олдсон ч хүрэлцээ муутай тоног төхөөрөмжүүдийг олгожээ.

Нийт 370 сая төгрөгийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа энэ төслийн хүрээнд өмнө нь Говьсүмбэр аймаг хамрагдсан бол цаашид Өмнөговь, Дундговь аймгуудын нэгдсэн эмнэлгийн хүүхэд, нярайн эрчимт эмчилгээний тасгуудыг нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжөөр хангах ажил хэрэгжиж, энэ 5 сард дуусах юм байна. Нэг аймгийн төвд жилд дунджаар 1,000 хүүхэд шинээр төрдөг, 300-400 хүүхэд эмчлүүлдэг гэж үзвэл, жилд говийн бүсийн 7,000 гаруй хүүхдүүдэд эмнэлгийн тоног төхөөрөмжийн олдоц, хүрэлцээ сайжрахаар байна.

Хөдөө, орон нутгийн эмнэлгүүдэд наад захын шаардлагатай тоног төхөөрөмжүүд байхгүй, эсвэл хүрэлцээ муу байдгаас нярай эндэх, эмнэлэгийн тусламж хожимдож авах, өвчин нь хүндрэх тохиолдлууд байсаар байна. Ийм хүндрэлтэй байдлыг өөрчлөхөд энэ төсөл бодит дэмжлэг болох нь дамжиггүй.

Энержи Ресурс компанийн нийгмийн хариуцлагын менежер Г.Отгонтуяа:

Говийн бүсийн эрүүл мэндийн төвүүдэд тоног төхөөрөмжийн олдоц, хүрэлцээ сайжирснаар олон мянган нярай хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах нь  энэ төслийн хамгийн чухал үр дүн юм. Бид говийн бүсийн нийт 4 аймагт энэ төслийг хэрэгжүүлж байна. Эмнэлгүүдийн бодит хэрэгцээнд тулгуурласан учраас үр дүн нүдэн дээр илт байдаг. 

“Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй” ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Бат-Энх:

Манай ТББ Монгол үрс эх орондоо эдгэрч эмчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор ажиллаж эхлээд 10 жил болж байна. Энэ зорилгынхоо хүрээнд хүүхдэд зориулсан олон төсөл хэрэгжүүлсэн.  Анх Дорноговь аймагт чухал шаардлагатай байгаа эмнэлэгийн тоног төхөөрөмжийн судалгаа хийхээр хэдхэн сарын өмнө очиж байлаа. Өнөөдөр ийнхүү хэрэгцээтэй төхөөрөмжүүдийг баталгаат засвар, үйлчилгээний хамт гардуулан, ашиглалтанд бэлэн өгч байгаад баяртай байна.

Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгийн Төрөх тасгийн эрхлэгч Б.Батбаатар:

Нярайн амьсгалын аппарат гэхэд аймгийн хэмжээнд ганцхан байсан. Одоо нэмээд цоо шинэ аппараттай боллоо. Энэ шинэ тоног төхөөрөмжүүд аймгийн хэмжээнд нярайн эндэгдлийг бууруулахад маш чухал ач холбогдолтой. Үнэхээр баяртай байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ 12 цаг 14 мин Дубайн нисэх буудалд дроны дайралт болж, нислэгүүдийг түр зогсоов 12 цаг 16 мин "Улаанбаатар - Хөрөнгө оруулалт" уулзалтаар нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийг танилцууллаа 12 цаг 18 мин Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэхээр боллоо 12 цаг 19 мин Япон улс Ормузын хоолой руу цэргийн хөлөг илгээх төлөвлөгөөгүй байна 12 цаг 20 мин 108 хүүхдийн тусламжийн утсанд 1,782 дуудлага иржээ 12 цаг 21 мин Чингэлтэй дүүргийн эмнэлэгт дурангийн аргаар түрүү булчирхай авах мэс заслыг анх удаа хийлээ 12 цаг 21 мин Ж.Лапорта "Барселона" клубийн ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо 14 цаг 26 мин Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүллээ 14 цаг 28 мин Төгрөгийн хадгаламж 4.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ 14 цаг 30 мин Прокуророос авлига, хүн амины зэрэг 318 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 14 цаг 34 мин “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна 14 цаг 39 мин Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж байна 15 цаг 55 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих уулзалт боллоо 16 цаг 7 мин УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ 16 цаг 10 мин Украин дроноос хамгаалах туршлагаа хуваалцсаны хариуд мөнгө, технологи хүсэж байна 16 цаг 10 мин Онцгой байдлын байгууллагын зургаан алба хаагч хурандаа цол хүртлээ 16 цаг 11 мин Гуравдугаар сарын 16-наас 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 16 цаг 16 мин Улсын Их Хурлын дарга Н.Учрал 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж үг хэллээ 16 цаг 16 мин У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй 16 цаг 21 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Иран, АНУ, Израилийн зэвсэгт мөргөлдөөн хурцадлаа Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ...
Top