x

Ханхүү Харри, гүнгийн авхай Меган нар хүүгээ Арчи Харрисон гэж нэрлэжээ

Британий ханхүү Харри, гүнгийн авхай Меган нар өчигдөр шинээр мэндэлсэн хүүгээ анх удаа хэвлэлийнхэнд танилцуулж, Арчи Харрисон Маунтбаттен-Уиндсор гэж нэр хайрласнаа зарлажээ.

Хосууд Хатан хаан Элизабет, түүний нөхөр ханхүү Филип, Меганы ээж Дориа Раглэнд нарт хүүгээ харуулж буй гэрэл зургийг өөрсдийн албан ёсны инстаграм хуудсандаа нийтэлсэн байна.

Хосууд өнгөрсөн жилийн тавдугаар сард хуримаа хийж байсан Уиндсорын шилтгээний сүмд цугларсан цөөн тооны сэтгүүлчдэд шинээр мэндэлсэн хүүгээ танилцуулсан байна.

Британий хаан ширээг залгамжлах хүмүүсийн долдугаарт бичигдэж байгаа Арчи хүү өнгөрсөн даваа гаригийн өглөө 3.26 кг жинтэй мэндэлсэн юм.

Сонирхуулахад хатан хааны гэр бүлийн шинэ гишүүн мэндэлсэн даруйдаа л олон жил хадгалагдан ирсэн хэд, хэдэн уламжлалыг эвдсэн билээ. Жишээ нь Диана гүнж, Кейт Миддлтон нар хүүхдээ өлгийдөн авснаас хэдхэн цагийн дараа шинэ хүүхдээ ард түмэндээ харуулж, мэндчилдэг байсан бол гүнгийн авхай Меган хувийн орон зай хүсэж, энэ заншлыг дагаагүй юм.

Дашрамд, Британий язгууртны гэр бүлд өнгөт арьстай хүүхэд мэндэлж байгаа нь ховор тохиолдол бөгөөд зарим түүхчид Арчи хүүг Британий язгууртнуудын гэр бүлийн сүүлийн 300 жилийн түүхэнд анх удаа Африк ген авч ирсэн хүүхэд гэж дүгнэж байгаа аж.

Мөн хааны гэр бүлд төрсөн шинэ хүүхэд төрмөгцөө шууд ханхүү, гүнж болохгүй, ханхүү, гүнж болох эсэхийг хатан хаан зарлигаар шийддэг ажээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 10 цаг 22 мин Монтенегро улсын түүхийн товч 10 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 10 цаг 37 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 10 цаг 42 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 10 цаг 46 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 10 цаг 50 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 11 цаг 44 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top