x

Өнөөдөр олон улсын Радиогийн өдөр

Орос Попов, Итали Маркони хоёр цахилгаан соронзонгийн хэлбэлзлийг хүний үг болгох гэж байсан нь саяхан мэт. Бараг зуу гаруй жилийн өмнөх чихэвчтэй радио эвэртэй туулай шиг харагдаж байсан байх. Харин өнөөдөр радио, телевиз, гар утас бидний амьдралын өдөр тутмын хэрэглээ болжээ.

Хуучин тооллоор 1895 оны дөрөвдүгээр сарын 25 буюу тавдугаар сарын 7-нд Оросын физик-химийн нийгэмлэгийн физикийн тасгийн хуралдаан дээр Александр Степанович Попов цахилгаан соронзон хэлбэлзлийг хүлээн авч дамжуулах төхөөрөмжийг үзүүлсэн энэ өдөр радио техникийн эрин нээгдсэн билээ.

Попов радио дохиог дамжуулах болон хүлээн авах төхөөрөмжийг танилцуулахдаа “Генрих Герц” гэсэн хоёр үгийг 250 метрийн зайд дамжуулсан байв. Анхны туршилтаар хүлээн авах төхөөрөмж нь агаар дахь цахилгаанд өртөмтгий нь ажиглагдсан ба Попов дараа нь “аянга зайлуулагч” гэсэн тусгай төхөөрөмж бүтээсэн байна. Ийнхүү 1895 онд Попов  бараг нэгэн үед өнөөдөр хүнээс хүнд, байгалийн байгууламжаас хүнд дамжуулагдан хөгжиж байгаа  радио холбооны хоёр төрлийг хэрэгжүүлжээ.

1899 оны сүүлчээр, Далайн техникийн хороо навигацийн алдааны улмаас Финийн буланд хайргадсан “Генерал-адмирал Апраксин” хуягт хөлөг онгоцыг авархад радио холбоог ашигласан юм. Хоёр станцыг байгуулан Поповын бүтээмжийг анхлан практик дээр ашиглажээ. Түүний тусламжтайгаар эхлээд мөсөн дээр далайд хөвөгдсөн 27 загасчинг аварсан байв.

Дараа нь хөлгийг аврах 84 хоногийн дотор 440 радиограмм дамжуулагдсан ба аврах ажиллагаа амжилттай дуусчээ. Орост радиогийн өдрийг анх 1925 онд тэмдэглэж байжээ. Үүнээс хойш засгийн газар нь жил бүр энэ өдрийг тэмдэглэж байхаар болсон байна.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top