x

Ургамлын эрүүл мэндийн олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна

Жил бүрийн тавдугаар сарын 12-нд "Ургамлын эрүүл мэндийн олон улсын өдөр"-ийг тэмдэглэдэг.

НҮБ-аас 2026 оны энэ өдрийг "Ургамлын биоаюулгүй байдал нь хүнсний аюулгүй байдал" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Ургамлын эрүүл мэндийг хамгаалах нь хүнсний аюулгүй байдлыг хангах, тогтвортой газар тариаланг хөгжүүлэх, байгаль орчин, биологийн олон янз байдлыг хамгаалах стратегийн чухал ач холбогдолтой юм.

Өнөөдөр дэлхийн хүнсний 80 гаруй хувийг ургамлын гаралтай бүтээгдэхүүн бүрдүүлж байгаа ч ургамлын өвчин, хөнөөлт организм, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан ургацын алдагдал нэмэгдэж байна. Иймээс ургамлын биоаюулгүй байдлыг хангаж, шинжлэх ухаанд суурилсан ургамал хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь улс орны тогтвортой хөгжлийн чухал зорилт болж байна.

Монгол Улсын Засгийн газар 2025 онд Ургамал хамгааллын газрыг байгуулж, хүнсний аюулгүй байдал, тогтвортой газар тариалан, ургамал хамгааллын бодлогыг шинэ шатанд гарган ажиллаж байна. Мөн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, залуу мэргэжилтнүүдийг дэмжих, судалгаа инновацыг хөгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой анхаарч байна.

2025 оны 3 дугаар сараас 2026 оны 4 дүгээр сарын байдлаар ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспорт 183.5 мянган тоннд хүрч, рапс, тэжээлийн өвс, хивэг зэрэг бүтээгдэхүүний экспорт тогтвортой өсөж буй нь газар тариалангийн салбарын хөгжил, экспортын боломж өргөжиж байгааг харуулж байна.

Ургамал хамгааллын газар энэ өдрийг тохиолдуулан "Ургамлын эрүүл мэнд-Ногоон ирээдүй" мод тарих өдөрлөг, хүүхэд багачуудад зориулсан экологийн боловсролын сургалт, оюутан залуусын оролцоог дэмжсэн олон талт арга хэмжээг зохион байгуулж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхаарууллаа 10 цаг 31 мин Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч бүлэглэлд ашиггүй 10 цаг 52 мин Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууцаас 10 цаг 59 мин З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх зүйл байхгүй 15 цаг 17 мин Бид бол монголоид хүмүүс 15 цаг 30 мин “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 15 цаг 49 мин Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 16 цаг 11 мин Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ 16 цаг 29 мин Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 16 цаг 41 мин Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглолтоо толилуулав 16 цаг 58 мин Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ 16 цаг 58 мин В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өмнө дайн дуусах ёстой 17 цаг 52 мин Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо 19 цаг 20 мин Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина 20 цаг 16 мин Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна 2026-09-25 Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална 2026-09-25 Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ 2026-09-24 Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026-09-24 Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18
iИх уншсан
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Бид бол монголоид хүмүүс Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өм... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална
Top