x

Бөөнөөр хорих лагериас 2500 гаруй хүүхэд аварсан Ирена Сендлер

Германд нацизм ид цэцэглэж байсан дэлхийн хоёрдугаар дайны үеэр 1000 гаруй еврей хүнийг өөрийн үйлдвэрт ажиллуулж байгаа нэрээр аварсан Германы бизнесмэн Оскар Шиндлерийн тухай дэлхий дахин мэднэ. Мөн дайны эхээр Литвад сууж байсан Японы консул Сугихара (Японы Шиндлер)-гийн тухай ч мэднэ. Өөр бас Чехээс 669 еврей хүүхдийг Их Британи руу гаргаж аварсан Николас Уинтоны тухай ч бас дуулсан байх. Нацистуудын хядлагаас еврейчүүдийг аварсан ийм буянтай хүмүүсийн нэг нь Польшийн сувилагч Ирена Сендлер. Тэр нацистуудын Варшавт байгуулсан еврейчүүдийн геттогоос 2500 хүүхдийг аварч гаргасан гавьяатан.

Ирена Сенлерова

Ирена Сендлер хэмээн нэршсэн Ирена Сендлерова 1910 оны хоёрдугаар сарын 15-нд Варшавт Польшийн католик шашинтны гэр бүлд төрж Отвоцк хотод өсчээ. Нацистууд Польшийг булаан эзлэх үед Сендлер Варшавт амьдарч байгаад эхний өдрөөс л еврейчүүдэд тусалж эхэлсэн байна. Урьд нь Отцовск, Тарчин хотуудын нийгмийг хамгааллын байгууллагад ажиллаж байсан тэрээр хамтрагчдынхаа тусламжтайгаар еврейчүүдэд тусла­хын тулд 3000 гаруй хуурамч бичиг баримт үйлдэж, улмаар эсэргүүцлийн “Зегота” нууц байгууллагатай нэгдсэн байна. Тэр цагт германчуудын үзэн яддаг гол дайсан болж байсан еврейчүүдэд тусална гэдэг илрэх л юм бол цаазын тавцанд өөрийгөө тавина гэсэн үг байлаа.

Гэсэн ч тэрээр нийгмийн хамгааллын ажилтан нэрээр нацистуудын Варшавт байгуулсан еврейчүүдийг тусгайлан хорьдог геттод нэвтрэх эрх олж авсан байна. Түүний гол үүрэг бол тэнд байгаа иргэдэд фашистуудын хамгийн их эмээж байсан халдварт өвчин ялангуяа гэдэсний халдвар гарсан эсэхийг хянаж байх явдал байжээ.

350 мянга гаруй хүнийг хаашаа ч гаргахгүйгээр хорьсон тэр газрын тухай Сендлер “Энэ бол жинхэнэ там байлаа. Хүмүүс хэдэн зуугаараа зүгээр гудамжинд үхэж байхад дэлхий дахин харсаар байсан ч таг дуугүй байлаа” гэж хожим нь хэлсэн байдаг.

Хүүхдүүдийг аварч эхэлсэн нь

Харин Ирена амь насаараа дэнчин тавьж хотын захиргаа, еврейн нийгэмлэг, буяны байгууллагын мөнгө ашиглан тусламжийн бүхэл бүтэн тогтолцоо бий болгосон байна. Тэр тийш орох эрхээ ашиглан еврейчүүдэд хоол хүнс, нүүрс, зайлшгүй шаардлагатай эд зүйл, эм хэрэгсэл нууцаар оруулж өгдөг байлаа. 1942 оны зунаас еврейчүүдийг тэндээс үхлийн лагериуд руу зөөж эхлэхэд Ирена цаг алдаж болохгүйг ойлгож хүүхдүүдийг тэндээс зөөж гаргаж эхэлсэн байна.

Тэр үндсэн ажил гэдэсний халдвар гарч байгаа эсэхийг шалгах нэрийнхээ дор багачуудыг чемодан, тэргэнцэр, эм хэрэгсэлтэй хайрцаг, нярай хүүхдийг цүнхэндээ хийн зөөж эхэлжээ. Бүр бяцхан хүүхдүүдэд унтуулах эм өгөөд эм хэрэгслийн дор хийж, түргэний машины багаж, ачаан дор нуун гаргаж байлаа. Түүний хамтрагч түргэний машины жолооч гэхэд л нохойгоо байнга кабиндаа авч явдаг геттогоос гарахад шалганы цэргүүд ирэхээр жолооч сэмээрхэн нохойныхоо сарвууг чангаар цохиж хуцуулан хүүхдийн амьсгаа, уйлах дууг дардаг байсан гэдэг. Чухам ингэж нохой хүртэл хүүхүүдийн амийг аврахад оролцдог байжээ.

Зарим эх сурвалжид Сендлерт гестапогийнхон ч тусалдаг байсан гэсэн байдаг. Фашистын хүнд суртал, авлигад идэгдсэн офицерууд гэсэн үг. Ирена Сендлер тийм хүмүүсийг олж “худалдан авч” чадсан байна. Тэрээр гаргасан хүүхдүүдээ тэр геттогийн ойролцоо байсан шүүхийн хуучин байшинд хүргэж тэндээс нь сүмүүд, асрах газар, айлуудад хуваарилдаг байжээ. Түүнд нийгмийн ажилтнууд, католик сүмийн гэлэнмаа Матильда Геттер нар тусалдаг байв.

Сендлер геттогийн байшингууд, орц, хонгилоор явж нуугдсан айлуудад очиж хүүхдээ өөрт нь өгөхийг хүсдэг байсан ч тэр нь амьд авч гарах ямар ч баталгаагүй байлаа, тэглээ ч эцсийн найдвар тул эцэг эхчүүд хүүхдээ амьд үлдээхийн тулд түүнд итгэж өгсөөр байжээ.

Сендлер аварч гаргасан хүүхдүүдийнхээ мэдээллийг нарийн тэмдэглэж шилэн саванд хийн найз бүсгүйнхээ цэцэрлэгт модон доор нууж байжээ. Чухам энд л Сендлерийн аварсан хүүхдүүдийн овог нэр, хаашаа илгээсэн, ямар айлд өргүүлсэн зэрэг нарийн мэдээлэл байсан нь дайны дараа эцэг эх нь эрж олоход тус болсон төдийгүй Сендлерийн гавьяаг тодруулахад тус болсон юм.

Энд нийт 6 сартайгаас эхлээд 15 нас хүртэлх 2500 хүүүхдийн нэр байгаа нь Германы алдарт Оскар Шиндлерийн аварсан хүнээс хоёр дахин их болж байна. Дайны дараа ч Сендлер ажлаа үргэлжлүүлж нэрсийн жагсаалтынхаа дагуу хүүхдүүдийг эцэг эхэд нь эргүүлэн өгөхөөр хөөцөлдсөн боловч ихэнхийнх нь ээж аав бөөнөөр хорих лагерьт амь үрэгдсэн байжээ. Жагсаалтад Сендлер эхлээд хүүхдийн жинхэнэ нэрийг бичээд, ард нь шинээр өгсөн нэрийг, хамгийн сүүлд хэнийд өгсөн шинэ хаягийг нь бичдэг байжээ.

Авлига өгч цаазын ялаас мултрав

Жижигхэн биетэй, дугариг царай­тай энэ бүсгүйг фашистууд угаалгын газар ажилладаг байсан нэг нэргүй мэдээлэгчийн мэдүүлгээр 1943 оны аравдугаар сард баривчилжээ. Гестапо Ирена Сендлерээс “Зегота” нууц байгууллага яаж ажиллаж байгаа, тэдний ард хэн байгааг мэдэх гэж тамлан байцаасан байна. Түүний хөл гарыг хугалж буудан алахаар шийдсэн ч мөн л авлига өгч байж буудан алсан хэмээн хуурамч бичиг баримт үйлдээд арваннэгдүгээр сард суллажээ. Чухам хэдий мөнгөөр энэ гайхамшигт, хатан зоригт эмэгтэйн амийг аварсан талаар хаана ч тэмдэг­лээгүй өнгөрчээ. Юутай ч эмэгтэйг цаазалсангүй. Хөл гар нь хугархай Ирена Сендлерийг ойд хаясныг “Зегота”-гийн хүмүүс олж авсан байна. Түүний нэрийг өөрчлөн нууц байдалд хамгаалж байсан байна.

Дайны дараах нам гүмхэн даруухан амьдрал

Дайны дараа Ирена Сендлер Варшавт ганц өрөө байранд нам гүмхэн амьдарч байлаа.

Харин эцэг эх нь бөөнөөр хорих лагерьт амь үрэгдсэн хүүхдүүдийг өнчин хүүхдийг асрах газарт хуваарилж өгсөн байна. Дараа нь тэдний ихэнх нь Палестинаар дамжин Израильд очицгоосон гэдэг.

Польшид коммунист засаглал тогтсоны дараа Ирена Сендлерийг дайны үед Польшид тогтож байсан Засгийн газартай хамтран ажилласан хэмээн жирэмсэн байхад нь байцааж байсны улмаас 1949 онд хүүхдээ дутуу гаргахад хүрч байж. Сендлер 1950 он хүртэл Нийгмийн хамгааллын хэлтсийн даргын туслах, Варшавын Эрүүл мэнд нийгмийн хамгааллын газрын зааварлагч, Эх баригчдын сургуулийн захирлын орлогч, хөдөлмөрийн сургуулийн захирал, шүдний техникчдийн сургуулийн захирлын орлогч зэрэг ажил хийж байгаад 1967 онд өндөр насны тэтгэвэртээ гарсан байна.

Коммунист дэглэм түүнийг улс төрийн шалтгаанаар Израиль руу зорчихыг хориглосоор байгаад Польшид улс төрийн дэглэм өөрчлөгдсөний дараа л сая нэг юм зөвшөөрөл өгсөн байна. 2006 онд Ирена Сендлерийг 96 настай байхад нь Польш болон Израилийн Засгийн газар хамтраад Нобелийн шагналд нэр дэвшүүлснээр сонин хэвлэлд түүний гавьяаг нийтэлж олны хүртээл болсон байна. Тэр жил Нобелийн энхтайвны шагналыг АНУ-ын Дэд ерөнхийлөгч Альберт Гор хүртсэн юм. Гэхдээ одоо Альберт Горыг хүмүүс бараг дурсахгүй байхад фашизмын хар аюул дундаас эрсдэл бүхнийг даван туулж олон мянган хүүхдийн амийг аварсан энэ шавилхан эмэгтэйг хорвоо үргэлж дурссаар л байна.

1965 онд Израилийн Холокостын “Яд ва-Шем” музей Ирена Сендлерийг “Ард түмний энхийн элч”-ээр өргөмжилжээ. 2003 онд Польшийн төрийн дээд шагнал “Цагаан бүргэд” одонгоор шагнасан байна. 2007 онд түүнийг Олон улсын “Инээмсэглэл” одонгоор шагнажээ.

Х.Өлзийбаяр

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана 23 цаг 43 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав Өчигдөр 10 цаг 55 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ Өчигдөр 10 цаг 50 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ Өчигдөр 10 цаг 43 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа Өчигдөр 09 цаг 19 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв Өчигдөр 09 цаг 13 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр 09 цаг 04 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ Уржигдар 19 цаг 18 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ Уржигдар 19 цаг 16 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно Уржигдар 19 цаг 15 мин Мал, амьтны бруцеллёзтой тэмцэх 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 19 цаг 14 мин Төвийн бүсийн цахилгаан сүлжээг сайжруулах 17 сая еврогийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа Уржигдар 19 цаг 11 мин Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, салбарын шилдгүүдийг шагналаа Уржигдар 15 цаг 49 мин Сүхбаатарын талбайд "Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй" өдөрлөг болно Уржигдар 15 цаг 47 мин Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хууль батлагдлаа Уржигдар 15 цаг 47 мин Онцгой байдлын газрын шуурхай хурал болж, үер усны ослоос сэргийлэх үүрэг өглөө Уржигдар 15 цаг 46 мин Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмлээ Уржигдар 15 цаг 45 мин Нийслэл болон Олон улсын санхүүгийн корпораци санамж бичиг байгууллаа Уржигдар 15 цаг 45 мин Эх, нярайн эмнэлгийн засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна Уржигдар 15 цаг 44 мин НОБГ-т 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй тусгай зориулалтын автомашин олгохоор шийдвэрлэлээ Уржигдар 15 цаг 43 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа
Top