x

ОХУ-д Хөдөлмөрийн баярын жагсаалд 2 сая гаруй хүн оролцжээ

Майн нэгэн буюу тавдугаар сарын 1-д дэлхий даяр тэмдэглэдэг баярын нэг байлаа. Тэртээ 1886 оны тавдугаар сарын 1-нд америкийн Чикаго хотноо ажилчид хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлснийхөө төлөө жагсан найман цаг ажлаа хаяж байсан аж. Жагсагчид цагдаагийнхантай мөргөлдөж, цагдаа нар ажилчдлын эсрэг гал нээсэн юм. Энэ явдлаас гурван жилийн дараа хоёрдугаар Интернационалын Парисын Конгрессын хурлаас тавдугаар сарын 1-нийг дэлхий дахины хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр хэмээн зарласнаар Майн-1 гэдэг баяр үүссэн юм.

1891 оноос жил бүр ОХУ-д Хавар болон Хөдөлмөрийн баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай болжээ. Энэ жилийн Хөдөлмөрийн баярын жагсаалд орон даяар 2.4 сая гаруй хүн оролцсон хэмээн ОХУ-ын Дотоод хэргийн яамнаас мэдээллээ.

Жагсаалд оролцогчид зохистой цалин хөлс, хямд орон сууц болон үнэ, тарифын өсөлтийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэсэн байна.

Хөдөлмөрийн баярын өдөр Москва хотын Улаан талбайд болсон жагсаалд 100 мянга гаруй хүн оролцож "Ажилчдын ​​ашиг сонирхлыг дээдэлсэн шударга эдийн засгийн төлөө!", "Амар амгалан, Хөдөлмөр, Тавдугаар сар!", "Хөдөлмөрчдийн хөдөлмөрлөх эрхийн төлөө!", "Зохистой цалин хөлс эрүүл нийгмийг бүтээнэ!" зэрэг уриа, лоозон барижээ. Жагсаалын тэргүүн эгнээнд ОХУ-ын үйлдвэрчний эвлэл, олон нийтийн байгууллагын удирдлагуудаас гадна Москва хотын захирагч С.Собянин, Москва хотын Думын дарга А.Шабанников нар алхаж жагсаалд нэгдсэн байна.

Оросуудын хувьд Майн баярыг өргөн тэмдэглэдэг бөгөөд урт амралтын өдрүүд эхэлдэг. 5 дугаар сарын 1-ээс 5-ны өдөр Майн-1, хөдөлмөрийн баярыг тохиолдуулан бүх нийтээрээ амардаг бол, 9-12-ны өдрүүдэд Ялалтын баярыг тохиолдуулан мөн л орон даяар амардаг аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана 23 цаг 44 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав Өчигдөр 10 цаг 55 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ Өчигдөр 10 цаг 50 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ Өчигдөр 10 цаг 43 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа Өчигдөр 09 цаг 19 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв Өчигдөр 09 цаг 13 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр 09 цаг 04 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ Уржигдар 19 цаг 18 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ Уржигдар 19 цаг 16 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно Уржигдар 19 цаг 15 мин Мал, амьтны бруцеллёзтой тэмцэх 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 19 цаг 14 мин Төвийн бүсийн цахилгаан сүлжээг сайжруулах 17 сая еврогийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа Уржигдар 19 цаг 11 мин Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, салбарын шилдгүүдийг шагналаа Уржигдар 15 цаг 49 мин Сүхбаатарын талбайд "Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй" өдөрлөг болно Уржигдар 15 цаг 47 мин Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хууль батлагдлаа Уржигдар 15 цаг 47 мин Онцгой байдлын газрын шуурхай хурал болж, үер усны ослоос сэргийлэх үүрэг өглөө Уржигдар 15 цаг 46 мин Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмлээ Уржигдар 15 цаг 45 мин Нийслэл болон Олон улсын санхүүгийн корпораци санамж бичиг байгууллаа Уржигдар 15 цаг 45 мин Эх, нярайн эмнэлгийн засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна Уржигдар 15 цаг 44 мин НОБГ-т 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй тусгай зориулалтын автомашин олгохоор шийдвэрлэлээ Уржигдар 15 цаг 43 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа
Top