x

Франц, Итали, Япон, ОХУ-ын хэвлэл мэдээллийн өнгө төрх

Дэлхийн хэвлэл мэдээллийн төлөв байдлын тухай цуврал нийтлэлийг Regnum.ru сайтаас орчуулан хүргэж байна.

Түрүүчийн нийтлэл: "Олигархиудын медиа засаглал ба дэлхийн хэвлэл мэдээлэл" 

ОХУ-ын хувийн өмчийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч улсын хяналтад байдаг

Орост олон нийтийн мэдээллийн хэрэгслийн уламжлал ер нь байдаггүй. Өөрөөр хэлбэл хүн амын хураамжаар санхүүжилт авдаг хэвлэлүүд төр засагт шууд захирагддаггүй. Ерөнхийдөө Орост төрийн болон хувийн өмчийн гэсэн хоёр төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл байдаг.

Төрийн хэвлэлийн мэдээллийн хэрэгсэл нь засгийн ашиг сонирхлыг төлөөлж, ухуулга сурталчилгаа явуулдаг бөгөөд  холбооны, бүс нутгийн, эсвэл орон нутгийн гээд бүхий л түвшний төсвөөс шууд санхүүждэг байна. Хувийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь илүү ярвигтай.

argumenty-i-fakty-russian-press-footage-087224642_prevstill Франц, Итали, Япон, ОХУ-ын хэвлэл мэдээллийн өнгө төрх

Хууль журмын хувьд төрд бараг харьяалагддаггүй бүх Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч Оросын төр засгийн хяналтад байдаг. Учир нь тэдний өмчлөгчид ямар нэгэн байдлаар төрийн байгууллагуудтай өөрсдөө болон санхүүгийн үүрэг хариуцлагын хувьд холбогддог байна. Жишээлбэл “НТВ” теле компани төрийн өмчит эрчим хүчний компани болох «Газпром-Медиа»-д харьяалагддаг.

Гэсэн хэдий ч олон нийтийн хэмээн нэрлэгддэг нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл Орост бий. Энэ бол “Оросын олон нийтийн телевиз”. Үүнийг бараг л төрийн хэвлэл мэдээлэл гэж нэрлэж болно. Учир нь уг телевизийг Ерөнхийлөгч Дмитрий Медведевийн шийдвэрээр байгуулж, түүний удирдлагыг Оросын Ерөнхийлөгч томилдог юм.

Мөн төсвөөс санхүүждэг. Анх энэ телевизийг байгуулагдахад тодорхой хэмжээний сөрөг хүчний, ядаж л улс төрийн тэнцвэртэй байр суурийг баримтална гэж үзэж байлаа. Гэтэл нэг л гөлгөр, байгаа байхгүй нь мэдэгдэхгүй тийм ч нэр хүндтэй биш суваг болсон юм. Тэгэхээр Орост хүмүүс олон нийтийн теле суваг байлаа гээд юу ч төлдөггүй гэсэн үг.

Төрийн суртал ухуулгын холдингийг оршин тогтнуулахын тулд мөнгө төлөх нь тэдэнд харьцангуй үнэтэй тусна. Жишээлбэл, Засгийн газраас хараат бус «Первый канал» (эзэмшигчдийнх нь жагсаалт эргэлзээгүй, Кремлээс хянадаг) өнгөрсөн жил төсвөөс 3 тэрбум рубль авч, зардлаа нөхсөн.

5932d031a1f81 Франц, Итали, Япон, ОХУ-ын хэвлэл мэдээллийн өнгө төрх

Хилийн чанадад мэдээлэл цацдаг «Russia Today» ч мөн төсвийн мөнгө авч байсан. Энэ мэт олон хэвлэл төсвөөс авдаг. Иргэдээс ямар нэгэн хураамж авахгүй нөхцөлд хэвлэл мэдээллийн хэрэгслийн төсвөөс санхүүжүүлэх нь тохиромжтой байдаг.

Хэрвээ Оросын хүн ам телевизийн онцгой татвар төлөхөөс бол энэ асуудалд дургүйцэх нь лавтай. Харин төсвийн сан, эсвэл төр засагтай ойр ашгийн бүтцээс төлбөл хүн ам телевизэд огт мөнгө төлөхгүй байгаа мэт сэтгэгдэл төрнө. Тэр хэрээр телевизийг шүүмжлэх нь бага тусна.

Дарамт дор үйл ажиллагаа явуулдаг олон нийтийн телевиз, радио

Итали улсад саяхныг хүртэл олон нийтийн мэдээллийн хэрэгслийг медиа татвараар хэрхэн бүрэн санхүүжүүлэх вэ гэсэн маргаан өрнөж байсан юм. Ард түмний хувьд энэ төрлийн хураамжийг тийм ч дуртай төлдөггүй. Гэхдээ энэ хураамжаар л «RAI» төрийн телевиз, радиогийн холдингийн 70 хувь нь бүрддэг юм.

Социалист Маттео Ренци медиа татвар авахыг цуцлахыг санал болгосон нь халуухан маргаан дэгдэхэд хүргэсэн. 2016 оны 07 дугаар сард тус улсад олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн санхүүжилтийн системийн шинэчлэл явагдаж, энэ маргаан зогсох ёстой байлаа.

86bd74cedd46419413d30037b828b72b876d290f Франц, Итали, Япон, ОХУ-ын хэвлэл мэдээллийн өнгө төрх

Үнэндээ 2016 оны 07 дугаар сараас  эхлэн айл өрхүүд «RAI»-гийн хөтөлбөрүүдийг үздэг, үздэггүйгээсээ үл хамааран медиа татварыг цахилгааны жилийн тооцоотойгоо хамт төлдөг болжээ. Өөрөөр хэлбэл орой гэрэл ёлтойлгож байгаа айл болгон цахилгааны төлбөр төлнө. Үүнтэй зэрэгцээд олон нийтийн телевизийн татвараа автоматаар төлнө гэсэн үг. Ингэхдээ медиа татварыг жилийн 100-аас 90 евро болгон бууруулсан юм. Энэ шинэчлэлийн үр дүнд «RAI»-гийн орлого 0,8 хувиар өсөж, ерөнхий төсөв нь жилийн 1,8 тэрбум евро болжээ.

Медиа татвараар төсвийнхөө 70 хувийг олдог гэж дээр хэлсэн. Харин үлдсэн хувийг нь зар сурталчилгаагаар олдог байна. Олон нийтийн гэдэг утгаараа ашгийн гэдгээ харуулахгүй байх ёстой. Тиймээс эфирийн цагийн 26,6 хувийг мэдээлэл-дүн шинжилгээний хөтөлбөрт зарцуулдаг бол 12,4 хувийг соён гэгээрүүлэх чиглэлд, 10-16 хувийг цэвэр зугаа цэнгэлийн шоу, гадаадын кинонуудад зарцуулдаг.

Радио нэвтрүүлгийн салбарт «RAI» зах зээлийн дөнгөж 25 хувийг хянадаг. Үлдсэн зах зээлийг хувийн нэвтрүүлэгчид эзэлдэг байна. Италийн хэвлэмэл болон цаасан хэвлэл мэдээллийн хэрэгсэл хувийн дөрвөн том хэвлэн нийтлэгч холдингийн эзэмшилж байдаг. Төрөөс зарим сонин, онлайн хэвлэл мэдээллийг өөрсдийн төсвөөр дэмждэг. Энэ нь жилд 10 сая евро байдаг гэнэ. Хувийн болон нийтэд ашигтай, ашгийн төлөө бус хэвлэл, түүнтэй төстэй чиглэлүүд төрөөс санхүүгийн дэмжлэг авах хүсэлт гаргаж болдог.

Олон нийтийн хэвлэл мэдээлэл зар сурталчилгаа нийтлэх эрхгүй

«NHK» теле, радио компани нь тус улсдаа цорын ганц олон нийтийн эрхзүйт телерадио компани юм. Энэ холдингийн хүрээнд телевизийн болон радио олон суваг үйл ажиллагаа явуулдаг. Мөн «NHK World» (Radio Japan/NHK World TV) нэрийн дор гадаад мэдээлэл түгээхэд чиглэсэн тусдаа суваг ч бий.

«NHK»-ийн хөтөлбөр зах зээлийн 30 орчим хувийг эзэлдэг. Үлдсэн 70 хувийг нь хувийн 127 теле, радио компани эзэлдэг байна. Үүнээс 118-ыг нь Токиод төвтэй таван том холдинг өөртөө нэгтгэжээ.

«NHK»-ийн санхүүжилтийн 95 хувийг бүх өрхөөс авдаг медиа татвараар бүрдүүлдэг байна. Хуулиар энэ теле, радио компанид зар сурталчилгаа нийтлэхийг зөвшөөрдөггүй. Тиймээс олон нийтийн телевизээр дуулсан нэгэн поп дуучин “Улаан Порше” гэсэн дууныхаа үгийг өөрчилж, “Улаан автомашин” болгон дуулахаас өөр аргагүй болсон юм.

gettyimages-483961788 Франц, Итали, Япон, ОХУ-ын хэвлэл мэдээллийн өнгө төрх

Японд бүх айл өрхүүд, мөн телевиз, радиогийн хөтөлбөр хүлээн авах боломжтой бүх техникийн эзэмшигч аж ахуйн нэгжүүд медиа татвар заавал төлнө. Медиа хураамжийн өрхийн сарын төлбөр 1260 иенийн орчимд байдаг. Сансрын ТВ хүлээн авах техникийн боломжтой нөхцөлд сарын 2230 иен болж нэмэгдэнэ. Медиа хураамжийг аж үйлдвэрүүд, фирмүүд ч төлдөг.

Төлбөрийн зарчмын хувьд нийт төлбөрийн 70-80 хувийг л төлж байх жишээтэй. Энэ нь төлбөрөө төлөөгүй хүмүүс ямар нэгэн хатуу хоригт өртөх вий гэсэн айдас байдаггүйтэй холбоотой. Гэхдээ ойрын ирээдүйд нөхцөл байдал эрс өөрчлөгдөж, үүнийг найдвартай эрх зүйн үндсээр шийдвэрлэх бололтой.

Харин хувийн теле, радио холдингууд цэвэр зар сурталчилгаагаар санхүүждэг. Хувийн томоохон хэвлэмэл хэвлэл мэдээлэлд, хувийн теле, радио компанитай нягт холбоотой ажиллах жишээтэй. Тухайлбал, «Yomiuri-shimbun» (дэлхийн хамгийн олон хувь хэвлэгддэг барууны консерватив сонин) «Nihon TV»-тэй хамтран ажилладаг бол, «Asahi-shimbun» сонин «TV Asahi»-тай, «Nihon Keizai shimbun» сонин «TV Tokyo»-той, «Sankei shimbun» сонин «Fuji TV»-тэй хамтран ажилладаг.

Парис өөрсдийн гэсэн “ВВС”-тэй болохыг мөрөөддөг

Францын хэвлэл мэдээллийн хувьд төрөөс ирэх дарамт шахалт нэмэгджээ. Тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон хүртэл олон нийтийн эрхзүйт хэвлэл мэдээллийн хэрэгслээ “улс орны гутамшиг” гэж нэрлэсэн тухай өдөр тутмын «L’Express» сонинд мэдээлжээ.

Тус улс «France Télévisions», «Radio France» сувгуудаа нэг холдинг болгон нэгтгэж, 17 мянган ажилтантай, жилийн 3,8 тэрбум еврогийн төсөвтэй, Британийн ВВС агентлагийн жишгийн дагуу үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ.

2017-12-31t194614z_897196560_rc1f81c095d0_rtrmadp_3_new-year-france-macron_0 Франц, Итали, Япон, ОХУ-ын хэвлэл мэдээллийн өнгө төрх

Францад зурагт эзэмшигч хэн бүхэн жилд 138 еврогийн татвар төлдөг. Энэ нь жилд 4 тэрбум еврогийн муугүй төсөв бүрдүүлдэг байна. Үүнээс 66 хувийг нь «France Télévisions»-д, 7 хувийг нь Герман-Францын соён гэгээрүүлэх чиглэлийн «ARTE» теле суваг, 16 хувийг нь «Radio France» радио станцад шилжүүлдэг. Харин ойрын ирээдүйд интернэтэд ямар нэгэн форматаар холбогдсон бүх хүн төлөх төлөвтэй байна. Ерөнхийлөгч Эммануэль Макроны хувьд айл өрхүүдээс авдаг хураамжийг цуцлах хүсэлтэй байна. Тиймээс Францад мөн л медиа-татвар цуглуулах асуудал үүсч мэднэ.

Францын гол олон нийтийн суваг болсон «France 2» тун амаргүй үедээ ирээд байна. Учир нь гол өрсөлдөгч «TF1» сувагтайгаа хамт үзэгчдээ алдаж эхэлжээ. Үүнээс гадна «France 2» оройн 20.00 цагаас хойш зар сурталчилгаа нийтлэх эрхгүй болсноос хойш их хэмжээний алдагдалд орж, тэр хэрээр чанартай сэтгүүл зүйд сөргөөр нөлөөлж эхэлсэн байна.

Үргэлжлэл бий…

uptown.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Б.Баттогтох: 400 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой хуулийн этгээд нэг хувийн татвар төлнө 17 мин Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив 28 мин Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 2026-03-13 УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзав 2026-03-13 Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад оруулна 2026-03-13 Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов 2026-03-13 Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцүүлэг боллоо 2026-03-13 Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн засгийн таамаглалыг танилцуулав 2026-03-13 ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх нь буруу 2026-03-13 Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн 2026-03-13 Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна 2026-03-13 Хууль бусаар мод бэлтгэсэн иргэнд нэг жилийн тэнсэх ял оноожээ 2026-03-13 Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна 2026-03-13 Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай 2026-03-13 Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.доллар давлаа 2026-03-13 Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 2026-03-13 А.Дюплантис тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг 15 дахь удаагаа шинэчиллээ 2026-03-13 Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь 2026-03-13 Он гарсаар 774 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгджээ 2026-03-13 Зүүн аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ 2026-03-13
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Украин Унгарт хураалгасан бэлэн мөнгө, алтаа буцааж өгөхийг ... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ...
Top