x

Та биднийг өөр гараг, ертөнц рүү зөөх Илон Маск

Америкийн тэрбумтан, инженер, зохион бүтээгч, хөрөнгө оруулагч, бизнесмэн Илон Маскийг анхны хувийн сансрын SpaceX хөлгөөр сансрын жуулчлал хөгжүүлэх гэж байгаа хэмээн дуулиант мэдэгдлээр нь хүн бүр мэдэх биз ээ.

PayPal компанийг үүсгэн байгуулж, ерөнхий захирал, ба ерөнхий инженер, Tesla компанийн ерөнхий захирал, ерөнхий санаа гаргагч, SolarCity компанийн захирлуудын зөвлөлийн гишүүн гээд биедээ, насандаа ахадсан том хариуцлага үүрсэн, манай гаргийн түүхэнд нөлөө бүхий 100 эрхмийн жагсаалтын 41-д бичигдсэн Илон Маск 1971 оны зургадугаар сарын 28-нд Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын нийслэл Преторид инженерийн гэр бүлд төржээ.

Forbes сэтгүүлийн 2018 оны тэрбумтнуудын жагсаалтад түүнийг 22.5 тэрбум долларын хөрөнгөтэй гэж бичсэн байдаг.

Жаал хүү бүрэгдүүхэн, унших их дуртай ой санамж сайтай, нэвтэрхий толийн хоёр материалыг шууд тогтоож чаддаг хүүхэд байж. Сургуульд байхад үеийнхэн нь түүнийг байнга дээрэлхэж, нэг удаа бүр хамрыг нь хугалж байсан гэдэг.

Тэр 10 настай байхдаа анхны Commodore VIC-20 компьютер бэлгэнд авснаар программ зохиож сурсан байна. Өөрийн зохиосон харь гаргийнхантай байлддаг Space Invaders Blastar маягийн тоглоомын программаа 12 насандаа 500 ам.доллараар худалдаж чадсан байна. Тэр Стэнфордын их сургуульд элссэн ч төгсөөгүй аж.

Илон Маскийн хөрөнгө

Түүнд Чехийн үйлдвэрийн Aero L-39 Albatros онгоц бий ч хожим нь “Энд тамхи татаж болно” кинон дээр гардаг тийрэлтэт Dassault Falcon 900 онгоц худалдаж авсан байна. 1999 онд Zip2-оо худалдсаны дараа Маск McLaren F1 гэдэг супер машин авсан ч нэг жилийн дараа Питер Тильтэй хамт явж байгаад эвдэлсэн гэдэг.

Ингээд 2013 оны аравдугаар сард Маск дуудлага худалдаанаас 997 мянган доллараар Жеймс Бондын тухай цувралын “Намайг хайрладаг тагнуул” кинон дээр гардаг Wet Nellie машин худалдан авчээ.

1996, 1997 онд өөрийнхөө ахтай хамтраад мэдээллийн компанид зориулсан программ хангамжийн Zip2 компаниа байгуулснаа 1999 онд 307 сая доллараар худалдахад Маск долоон хувь буюу 22 сая ам.доллар л авчээ.

Ингээд тэр жилийнхээ гуравдугаар сард X.com компани байгуулсан нь 2000 онд PayPal-ын нэг хэсэг болж цахим шуудангаар мөнгөн шилжүүлэг хийх, төлбөрийн системийг нэгтгэх төлөвлөгөөтэй байсан ч энэ нь бүтсэнгүй. Маск PayPal-тай хамт X.com брэндийг дэмжиж байснаараа корпорац дотор маргаан дэгдээж захирлуудын зөвлөлийн шийдвэрээр Илон Маскийг огцруулахад хүргэж байжээ.

Хоёр компанийг нэгтгэх гэсэн Илоны алсын хараатай шийдвэр нь Интернэт дуудлага худалдааны төлбөрийн системийг урагш хөгжүүлэхэд асар их чухал болох нь харагдсан байна. Нэр хүнд нь огцом өссөн компаниа 2001 онд PayPal гэж нэрлэжээ.

2002 оны аравдугаар сард PayPal-гаа еВаy-д 1.5 тэрбум доллараар худалдахад Маскад компанийн 11.7 хувь байсан нь 180 сая ам.доллар болж байлаа.

Space X

2002 оны тавдугаар сард Маск гурав дахь компани болох, зөөгч пуужин бүтээх, сансрын системийн арилжааны оператор SpaceX компаниа байгуулсан байна.

Улмаар 2008 оны арванхоёрдугаар сард зөөгч “Falcon 9” 12-ыг, сансрын Dragon к МКС хөлөг хөөргөх, 2011 онд хөөргөсөн хөтөлбөр дууссан “Space Shuttle” хөлгийг солих зэрэг асуудлаар НАСА энэ компанитай 1.6 тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ.

Илоны өөрийнх нь хэлснээр бол түүний том төсөлд “Үндэслэл” романы сансрын орон зайг эзэмдэж байгаа зөгнөлт санаанууд маш их нөлөө үзүүлсэн гэнэ. Тэгээд ч Маск хүн төрөлхтөн мөхөх аюулаас хамгаалахад өөр бусад гаргуудад амьдрал хайх явдал л чухал гэж үздэг хүн.

“Солир ч юм уу, супер галт уул биднийг мөхөөж мэдэх эрсдэл их. Физик туршилтын үр дүнд үүсч мэдэх хар нүх, дэлхийн дулаарал, зохиомлоор гаргаж авсан вирус, өөр бусад үл мэдэгдэх эвдлэн сүйтгэгч технологи гээд манай гаргийн амьдралыг үгүй хийх зүйл байж болно. Хүн төрөлхтний хөгжил сая жилийг туулсан ч сүүлийн 60 жилд л цөмийн зэвсэг биднийг устгах хэмжээнд хүрчихлээ. Эрт орой хэзээ боловч бидний амьдрал энэ цэнхэр гаргаас гарч амьдрах, эсвэл мөхөх гэсэн зааг дээр ирнэ” гэж Илон Маск хэлж байна.

Ингээд Илон Маск өөртөө сансрын нислэгийн зардлыг 10 дахин багасгах зорилт тавьжээ. Үүний тулд SpaceX компаниа байгуулж өмнөх компаниа зарсан хөрөнгөнөөс 100 сая ам.долларын хөрөнгө оруулжээ.

2016 оны нэгдүгээр сард Хонгконгт болсон хөрөнгө оруулалтын форум дээр тэр Ангараг гараг руу 2020-2025 он гэхэд нислэг үйлдэнэ гэдгээ зарласан юм. Улмаар 2017 оны есдүгээр сард Илон Маск өөрийнхөө инстграммд SpaceX пуужин, сансрын хөлөг, нисгэх талбайн талаараа бичсэн байдаг.

Tesla бол цахилгаан машин үйлдвэрлэх болон эрчим хүч хадгалах шийдэл гаргагч компани, 2018 оны гуравдугаар сард хувьцаа эзэмшигчид нь Илон Маскийн цалинг жилд гурван тэрбум болгох санал гаргаж байжээ.

Илон Маскад бас эрчим хүчний SolarCity, арилжааны бус, хиймэл оюун ухааны судалгааны OpenAI, нейротехнологийн сэтгэгч компьютер бүтээх, үйлдвэрлэх зорилготой Neuralink, дэд бүтэц, хонгил барьдаг The Boring Company компаниуд бий. Удирдлагын зөрөлдөөнөөс болоод Илон Маскийг 2018 оны хоёрдугаар сард OpenAI компанийн захирлуудын зөвлөлөөс гаргасан. Энэ бүхий л компанийг Илон Маск үндэслэн байгуулсан.

The Boring Company компани гэхэд л автомашин 240 км/цагийн хурдтайгаар зорчих, газар доогуурх тохилог хонгил хамгийн хямд зардлаар барьж авто замын түгжрэл бууруулах төсөл боловсруулж байгаа. Туршилтын 1.83 км хонгилоо Лос-Анжелест 2018 оны арванхоёрдугаар сарын 19-нд нээсэн.

Илон Маск бас буяны Musk Foundation сангийн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж Ирээдүйн хүн төрөлхтөн, хиймэл оюун ухааны хяналтын судалгааны хүрээлэнд 2015 онд л гэхэд 10 сая ам.доллар зарцуулсан байна.

2018 оны долдугаар сард Илон Маск Тайландын асар том Тхам Луанг агуйд хаагдан усанд автсан хүүхдүүдийг аврах ажиллагаанд тусалсан юм.

Буруутгал

2018 оны намар Tesla-гийн хувьцаа эзэмшигч нар Илон Маскийг үнэт цаасны хууль зөрчлөө хэмээн шүүхэд өгч байсан удаатай. АНУ-ын үнэт цаасны холбооны комисс захиргааны хэрэг үүсгэн шалгахад Маск үнэхээр Tesla-ийн үнэд нөлөөлөхийн тулд Twitter-аккаунтдаа худал мэдээлэл оруулж байсан гэж тогтоожээ. Энэ үетэй зэрэгцээд АНУ-ын Хууль зүйн яам ч Tesla-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Илон Маск харин “Би энэ бүх буруутгалын төлөө үнэхээр сэтгэл дундуур байна. Би ямагт хөрөнгө оруулагчдынхаа төлөө, миний амьдралын хамгийн үнэ цэнтэй зүйл болсон тэднийхээ төлөө ажиллаж ирсэн. Би хэзээ ч, хэнийг ч аюулд орхиж байгаагүй гэдгийг баримт харуулна” гэж хэлжээ. Гэсэн ч түүнийг 20 сая ам.доллараар торгож, компанийг ч бас 20 саяар шийтгэсэн байна.

SpaceX компани Falcon 1, Falcon 9, Falcon Heavy зөөгч пуужингийн хөдөлгүүр, Олон улсын сансрын станцад нөөц материал хүргэх зориулалттай сансрын ачаа тээврийн Dragon хөлгийн төсөл боловсруулаад байгаа юм. Олон улсын сансрын станцад сансрын нисэгчдийг хүргэх үүрэг гүйцэтгэх зорчигчдод зориулсан Dragon V2 хувилбар нь одоо төгсгөлийн шатандаа боловсруулагдаж байгаа гэнэ.

Илон Маск зөөгч пуужинг дахин ашиглах замаар хөөргөх зардлыг ирээдүйд 5-7 сая ам.доллар болгон бууруулах боломжтой гэж баталж байгаа юм. Тэр бас тойрог замд нэг кг ачаа хүргэх зардлыг 1100 кг болгож чадна гэж амлаж байна.

Х.Өлзийбаяр

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана 23 цаг 41 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав Өчигдөр 10 цаг 55 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ Өчигдөр 10 цаг 50 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ Өчигдөр 10 цаг 43 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа Өчигдөр 09 цаг 19 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв Өчигдөр 09 цаг 13 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр 09 цаг 04 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ Уржигдар 19 цаг 18 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ Уржигдар 19 цаг 16 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно Уржигдар 19 цаг 15 мин Мал, амьтны бруцеллёзтой тэмцэх 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 19 цаг 14 мин Төвийн бүсийн цахилгаан сүлжээг сайжруулах 17 сая еврогийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа Уржигдар 19 цаг 11 мин Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, салбарын шилдгүүдийг шагналаа Уржигдар 15 цаг 49 мин Сүхбаатарын талбайд "Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй" өдөрлөг болно Уржигдар 15 цаг 47 мин Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хууль батлагдлаа Уржигдар 15 цаг 47 мин Онцгой байдлын газрын шуурхай хурал болж, үер усны ослоос сэргийлэх үүрэг өглөө Уржигдар 15 цаг 46 мин Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмлээ Уржигдар 15 цаг 45 мин Нийслэл болон Олон улсын санхүүгийн корпораци санамж бичиг байгууллаа Уржигдар 15 цаг 45 мин Эх, нярайн эмнэлгийн засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна Уржигдар 15 цаг 44 мин НОБГ-т 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй тусгай зориулалтын автомашин олгохоор шийдвэрлэлээ Уржигдар 15 цаг 43 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа
Top