x

Дөрөвдүгээр сарын 28: Дэлхийн түүх, хуанлийн хуудаснаа

Өнөөдөр 2019 оны 118 дахь өдөр, харин шинэ он хүртэл 247 хоног үлдлээ.

Өнөөдрийн баяр: 

Олон улсын хөдөлмөр хамгаалалын өдөр

Хөдөлмөр зохион байгуулалтын олон улсын байгууллага энэ өдрийг бий болгосон ба 2003 оноос түүнийг тэмдэглэж иржээ. Энэ өдрөөр дэлхийн 100 гаруй оронд хөдөлмөр хамгааллын асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулсан арга хэмжээ зохиогддог юм.

Олон улсын чөлөөт үйлдвэрчний холбоодын эвсэл 1996 оноос хойш тэмдэглэж ирсэн ажлын байранд гэмтэж бэртсэн, амиа алдсан хүмүүсийн дурсгалын олон улсын өдөртэй энэ хөдөлмөр хамгааллын өдөр холбоотойгоор санаачлагджээ. 

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын мэдээгээр, ажлын газрын золгүй тохиолдлууд ба мэргэжлийн өвчний улмаас дэлхийн хэмжээгээр жил бүр хоёр сая хүн амиа алдаж байна. Үүний зэрэгцээ жил бүр 160 сая орчим хүний мэргэжлийн өвчин бүртгэгдэж байна. Дэлхийн дотоодын нийт бүтээгдэхний 4% нь хөдөлмөрийн муу нөхцөл, үйлдвэрийн ослоор алдагддаг ажээ. Олон улсын хөдөлмөрийн байгууллага азгүй тохиолдлууд ба мэргэжлийн өвчин нь “ажлын нэг хэсэг” гэдэгтэй хэзээ ч санаа нийлдэггүй ажээ.

Сонирхолтой үйл явдал: 

Агааржуулагч патентлагджээ

1914 оны дөрөвдүгээр сарын 28-нд агааржуулагчийг АНУ-д патенталжээ. Агааржуулагч буюу кондиешн нь өрөөнд хэрэгтэй хэмийг барьж, чийглэг болгох төхөөрөмж юм. Агаарын салхилуулан цэвэрлээд, агаарын урсгалыг нь тусгай шүүлтүүрээр дамжуулан өрөөнд оруулж өгнө.

Анхны агааржуулагчийн тухай мэдээ 1815 оноос гарсан байдаг. Тэр онд францын Жанн Шабаннес тасалгааны агаарын урсгалыг шүүх, байр сууцанд агаарын хэмийг  зохицуулах  аргыг патентлуулж авчээ. Харин түүнийг практикт хэрэглэх хүртэл нэлээдгүй зайтай байлаа.

Америкийн зохион бүтээгч инженер Уиллис Карриер зөвхөн 1902 онд үйлдвэрийн хөргөгч машиныг хэвлэх үйлдвэрт зориулан бүтээв. Тэр нь агааржуулагчийн эцэг болжээ. Хэвлэх үйлдвэрийн агааржуулагч нь ажилчдад таатай нөхцөл үүсгэх гэж хийгдээгүй, хэвлэлтийн чанарт нөлөөлж байгаа чийгшилттэй тэмцэхэд зориулагдсан байв.

Удалгүй тийм техникийн ач тусыг ойлгож эхэлсэн учир агааржуулагчийг дэлгүүр, кино театруудад тавиад эхэлсэн байна. Тэр нь хамгийн халуун саруудад үзэгч, үйлчлүүлэгчдийн татахад их тус болсон байлаа.

Америкийн техник үйлдвэрлэгч нар үүнд бас шуурхай хандлаа. Жишээлбэл, "General Electric" компани 1929 онд өнөөгийн агааржуулагчдын анхдагч болох тасалгааны агааржуулагчийг гарган урт хугацаанд агааржуулах системийг бэлтгэдэг лидер байв. Хүйтнийг үүсгэгч нь хүнд хортой аммиак болсон учраас агаар шахагч, шүүгчийг нь гадаа гаргасан байлаа. 1931 оноос эхлэн хүнд хоргүй гэх фреон бүтээгдлээ. Ингээд зохион бүтээгчид нь агааржуулагчийн бүх төхөөрөмжийг нэг дор цуглуулах боломжтой болжээ. Ийнхүү цонхны агааржуулагч гарч эхэлжээ.

Америкчууд энд лидер байхаар их зүтгэсэн ч тавиад оны сүүлчээс тэдний байрыг Япончууд аажмаар эзлэх боллоо. Орчин үеийн кондиционерүүд агаарыг хөргөөхөөс гадна түүнийг халаана, ионжуулна, салхилуулна, агаарт хүчил төрөгчийг нэмэх зэрэг шиг олон зүлийг “амжуулж” чаджээ.  

Өнөөдөр түүхэнд:

1220 он: Британийн Солсбри хотын төв дацанын шав тавигджээ. Энэ сүм Английн хамгийн гоё сүмүүдийн нэг гэж тооцогддог.

1253 он: Японы буддын шашны томоохон зүтгэлтэн болох Ничирен буддын шинэ сургуулийг байгуулж, Ничирен буддимз үүсэн бий болжээ.

1503 он: Испани, Францын армийн Чериньолагийн орчим тулалдаанд анх удаа дарьт буу ашигласан ялалт байгуулагдаж, рыцарийн эриний төгсгөл ирж дарийн эрин эхэлжээ.

1611 он: Филиппиний Санто Томас хотод католик шашны их сургууль байгуулагдав. Энэ сургууль нь дэлхийн католик шашны хамгийн том сургууль юм.

1770 он: Английн ахмад Жеймс Кук ба түүний баг тэдний тоонд ботаникч Жозеф Банкс Австралийн эрэгт буусан ба хожим тэр газрыг нь Ботаникийн булан Botany Bay гэж нэрлэжээ. Банкстаун, Банос нэртэй хотууд Австралид байдаг. Ботаникч, ахмад Кукийн аялалаас буцан ирэхдээ Австралийн 800 орчим ургамалын цуглуулга хийж, тэдний тухай бичсэн байдаг.

1784 он: Францын хоёр эрдэмтэн Б.Лонуа, Ж.Бьенвеню нарын бүтээсэн нисдэг тэрэгний загварыг Францын шинжлэх ухааны академийн байранд нисгэж үзүүлжээ.

1788 он: АНУ-ын Үндсэн хуулийг Мерилэнд муж дэмжжээ. Ингэснээр үндсэн хуулийг дэмжсэн долоо дахь муж болсон байна.

1792 он: Францын цэргүүд одоогийн Люксембург, Бельгийн нутаг дэвсгэрийг эзлэн авсан Францын хувьсгалын дайн дэгдэв.

1796 он: Францын эзэн хаан Наполеон Бонапарт, Сардинийн хаан III Амедео нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав. Ийнхүү Сардинийн арал Францын харьяанд шилжжээ.

1869 он: Хятад болон Ирландын ажилчид Номхон далайн галт тэрэгний төв сүлжээний замыг АНУ-д тавьж эхэлжээ.

1879 он: Болгарын эртний нийслэл Тырновод цугларсан Хууль тогтоох чуулган тус орны анхны Үндсэн хуулийг баталжээ. Тэр цагаас энэ хууль Европын хамгийн ардчилсан, либерал хууль хэмээн тооцогдсоор иржээ.

1914 он: Боснийн Сараево хотод Австри-Унгарын эзэнт улсын хаан ширээг залгамжлагч эрцгерцог Франц Фердинанд алагдлаа. Сербийн террорист Гаврило Принципийн үйлдсэн энэ аллага нь дэлхийн нэгдүгээр дайн эхлэх шалтаг болжээ.

1923 он: Английн хамгийн алдартай цэнгэлдэх хүрээлэнгийн нэг "Уэмбли" цэнгэлдэх албан ёсоор үүдээ нээжээ. Тухайн үедээ "Эмпайр" нэртэйгээр үүдээ нээгдэж байжээ.

Иракийн төр, улсын зүтгэлтэн, дарангуйлагч Саддам Хусейн төржээ

Саддам Хусейн 1937 оны дөрөвдүгээр сарын 28-нд Иракийн хойд нутгийн Тикрит хотноо төрсөн ба төрөхдөө Саддам Хусейн Аль-Тикрити гэсэн нэр авчээ. Хүүхдийг маш их шүтлэгтэй суннит авга нь хүмүүжүүлжээ. Хусейн 1955 онд Багдадад боловсролоо үргэлжлүүлэхээр ирсэн байв. Тэрээр Арабын социалист сэргэн мандлын намд (Баас) 1956 онд элсчээ. Тэр нам нь Сири, Иракт ажиллаж байсан цорын ганц улс төрийн нэгдмэл нам байлаа. Саддам Хусейн нарын арван залууд Иракийн лидер Абдель Керим Касемийг устгах үүргийг нам нь 1959 онд өгсөн байлаа. Энэ оролдлого бүтэлгүйтсний дараа Хусейн Египетэд дүрвэн гарчээ. Баас нам 1963 онд засгийн эрхэнд гарсаны дараа тэр буцан ирсэн байлаа. Удалгүй баасистуудыг засгаас зайлуулсны дараа түүнийг баривчилсан боловч тэр зугтан дүрвэж чаджээ. Тэд 1968 онд дахин засаг авахад Хусейн тус орны хоёр дахь хүн болж чадсан байв. Тэрээр 1979 онд Иракийн ерөнхийлөгч болоод өөрийн дахин шүтлэгийг тогтоов. Хусейн Персийн булангийн эзэн болохын тулд Кувейт, Ирантай дайн хийж байлаа.

2003 онд АНУ Иракт цөмрөн орсны дараа тэрээр нууц байдалд байгаад 2003 оны арванхоёрдугаар сарын 14-нд баригдаж, шүүгдэн 2006 оны арваннэгдүгээр сард цаазын ял сонссон бөгөөд ялыг тэр жилийнх нь арванхоёрдугаар сарын 30-нд гүйцэтгэжээ.

1941 он: Сербүүд Хорватын захиргаанаас гарах тухай ярилцаж эхлэхэд Хорватын засаг захиргаа Гудовац тосгонд цуст яргалал үйлджээ. Уг яргалалын улмаас 200 гаруй сербчүүд амиа алдсан байлаа.

1945 он: Италийн улс төрийн зүтгэлтэн Бенито Муссолини алагджээ.

1949 он: Филиппиний коммунистууд, тэргүүн хатагтай асан Аурора Куецоны амь насанд халдав. Хэдийгээр эмнэлэгт хүргэгдсэн ч тусламж авалгүй өөд болсон юм. Түүнийг амиа алдахаасаа таван жилийн өмнө нөхөр, охин нь халдлагын улмаас амиа алдсан байсан билээ.

1952 он: Умард Атлантын цэргийн эвсэл буюу НАТО-гын Дээд зөвлөлийн командлагч Дуайт Д.Эйзенхауэр өөрийн хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэн өгчээ.

1952 он: Япон-Хятадын энхийн хэлэлцээ батлагдав. Ингэснээр Хятад-Японы хоёрдугаар дайн албан ёсоор дууссан байна.

1965 он: Бүгд найрамдах Доминикан улсад Америкийн цэргүүд нэвтэрснээр Доминиканыг коммунист дарангуйллаас чөлөөлжээ.

1969 он: Францын Ерөнхийлөгчийн албан тушаалд 11 жилийн турш байсан генерал Шарль де Голль сайн дураараа энэ албыг орхив.  Тус орны Сенатын болон нутаг дэвсгэрийн өөрчлөлт хийх тухай олон нийтийн санал асуулга үр дүнгүй болсон тул тэрээр огцорсон юм.

1970 он: АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон Камбожийн коммунист дэглэмтэй тулалдахад бэлэн гэдгээ зарлав.

1973 он: Дэлхийн хөгжмийн урлагт өөрийн гэсэн байр суурь үлдээж, хамгийн шилдэг болсон "Dark Side of the Moon" цомог АНУ-ын хөгжмийн жагсаалтыг тэргүүлж эхлэв. Пинк Флойд хамтлагийн энэ цомог 741 долоо хоног шилдэг цомгийн жагсаалтыг тэргүүлсэн юм.

1977 он: Баруун Германы социалист үзэлт "Улаан арми" хөдөлгөөний Андриас Баадер, Гудрун Энсслин, Ян-Карл Расп нарыг дөрвөн удаагийн хүн амины хэрэг, хүн алах гэсэн 30 удаагийн оролдлогод буруутай гэж шүүх үзлээ.

1996 он: Тасманийн арлын Порт Артур хотод Мартин Брайнт гэх этгээд гал нээсний улмаас 35 хүн амиа алдаж, 23 хүн шархаджээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа 50 мин “Лос-Анжелес Лейкерс”-ийн шинэ эзэн тодорч байна 51 мин Хаалттай Лувр, байрны үнийн өсөлт: Европчууд жуулчлалын эсрэг босч эхэллээ 51 мин Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ 53 мин Онцгой байдлын байгууллагын түүхт 21 жилийн ой өнөөдөр тохиож байна 54 мин Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх туршилттай танилцлаа 55 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8648 болжээ 56 мин Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх УИХ-ын тогтоолыг баталлаа 56 мин Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулахаар холбогдох хуулийн төслийг өргөн мэдүүллээ 1 цаг 20 мин АНУ Иранд цохилт өгөх эсэхийг Дональд Трамп хоёр долоо хоногийн дотор шийднэ 1 цаг 20 мин Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 1 цаг 22 мин Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 1 цаг 22 мин Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ 1 цаг 25 мин Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үндэс алга. Байгаль, нийгмийн жам ёсонд ч нийцэхгүй 1 цаг 41 мин Хурууны арьс усанд орохоор үрчийдэг нь бидний эрүүл мэнд, хувьслын талаарх чухал нууцыг илэрхийлдэг 2 цаг 42 мин Иран, Израилийн хурцадмал нөхцөлд дипломат хэлэлцээр эхлүүлэх оролдлого үргэлжилж байна 2 цаг 45 мин "Таван цэг" багийнхан Хөвсгөл аймагт хүрэлцэн ирлээ 2 цаг 46 мин 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр болох үйл явдлын тойм 2 цаг 48 мин Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 20-ны Баасан гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь 2 цаг 49 мин Зургаадугаар сарын 20-25-ныг хүртэл сэрэмжлүүлэгтэй байна 2 цаг 51 мин
iИх уншсан
Айлаас эрэхээр авдраа уудал: "Алт III" хөтөлбөр Хамтарсан Засгийн газрын үлдээсэн "өв" Хорин минутын хот Айлаас эрэхээр авдраа уудал-2: Газрын ховор элементэд гарц х... Трамп нөхцөл байдлыг чинээнд нь тулгалаа М.Энхбадрал: Ерөнхийлөгч УИХ-ыг шахсан гэж үзвэл энэ нь парл... Урвагчдын Засгийн газар байгуулбал улс төрийн шившиг болно ш... Яаж гэх асуулт л ямар ч хариултгүй нисч явна Б.Жаргалан: Дүнгээ тавиулсан хүмүүс дараагийн Засгийн газарт... Б.Мэргэн: Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч ... Х.Тэмүүжин: УИХ-аас томилогдож, чөлөөлөгддөг Ерөнхий сайдыг ... Хүүхдээ хайрлахын тулд эхлээд өөрийгөө таних хэрэгтэй 2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ: Шинэ онцлог, дүн... Трамп авто машины татварыг нэмэх төлөвтэй байгаагаа мэдэгдэв... Израил Ираны цөмийн байгууламжууд руу цохилт өгч, бүс нутагт... Хот байгуулалт, хууль тогтоомжийн шинэчлэлтэй холбоотой хоёр... Сэлбэ дэх “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт эхэлж, 4400 ... ЕХ Орос, Беларусын ХАА-н бүтээгдэхүүнд гаалийн татвар нэмлээ... Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтаас 535 тэрбум, урсгал зардлаас 1... “Air India” компанийн осолдсон онгоцны бүхээгийн дуу хураагч... Скүүтэр, мопедын ослын тоо нэмэгдэж, аюулгүй байдлыг хангах ...
Top