x

Дөрөвдүгээр сарын 27: Дэлхийн түүх, хуанлийн хуудаснаа

Өнөөдөр 2019 оны 117 дахь өдөр, харин шинэ он хүртэл 248 хоног үлдлээ.

Өнөөдрийн баяр: 

 

  • Сьерра-Леоне улсын тусгаар тогтнолын өдөр. Тус улс 1808-1961 он хүртэл Их Британийн колони байлаа.
  • Того улс Сьерра-Леоне улсаас нэг жилийн өмнө Францаас тусгаар тогтнолоо авлаа. Тэр нь эве омгийн хувьд хүндхэн тусч уг омог Того ба Гана улсын хилээр хуваагджээ.
  • Өмнөд Африкийн Эрх чөлөөний баяр. ӨАБНУ-д бүх үндэстэн, янз бүрийн арьстнууд оролцсон сонгууль энэ өдөр болжээ. Олон тооны будлиан гарсан байсан ч Африкийн “хар” намынхан ялсан ба энэ өдрийг  апертеидын түүхэн дэх төгсгөлийн өдөр гэдэг.

  • Словенид булаан эзлэгчдын эсрэг бослого гарсан өдөр бөгөөд түүнийг Чөлөөлөх фронтын өдөр ч гэж нэрлэдэг. 1941 оны энэ өдөр Любляна хотод Словенийн ард түмний чөлөөлөх фронт байгуулагджээ.

Сонирхолтой үйл явдал: 

1990 оны дөрөвдүгээр сарын 27-ны жагсаал Монголын түүхэнд хамгийн тайван замаар олон мянган хүнийг хамарч, хувьсгал хийн үр дүнд хүрсэн жагсаал бол 25 жилийн өмнөх дөрөвдүгээр сарын 27-ны жагсаал юм.

1990 оны дөрөвдүгээр сарын 24-нд МоАХ, МоАН-аас тулган шаардах бичгийг тухайн үеийн Засгийн эрх баригчдад хүргүүлж хариуг мөн сарын 27-ний өдөр авахаар шаардах бичигт дурдсан байжээ. Уг бичигт дараах заалтуудыг тусгасан байв. 

Үүнд: 

1. Ардын түр хурлыг нэн даруй байгуулах

2. Ард түмний онц зөвлөлийг эрх тэгш оролцоотойгоор байгуулах

3. МАХН-ын төв аппаратыг ЗГ-ын ордноос гаргаж, МоАХ, МоАН 2-т ажиллах байр олгож өгөх

4. Шаардлагыг биелүүлэх хугацаанд 3 хоног согтууруулах ундаа худалдаалахгүй байх гэсэн заалтууд байжээ. 

"Памперс" төрсөн өдөр

1965 оны дөрөвдүгээр сарын 27-нд нэгэн удаагийн хэрэглээний "Памперс" худалдааны марк бүртгэгдэн патент авчээ. Түүнийг бүтээгч нь "Procter&Gamble" компанийн ерөнхий технологич, химийн инженер Виктор Миллз гэдэг хүн байв.

Тэр бас гурван хүүхдийн өвөө байлаа. Памперс бүтээх түүх нь тэр хүнийг ач, зээ нараа харахаас өмнө эхэлжээ. Хүүхдийн даавуу солихтой холбоотойгоор баахан таагүй ажилтай тулгарсан Миллз хүүхдийн даавууг угаах хэрэггүй хаях хэрэгтэй гэж ойлгосон байв. Тэрээр шингэнийг сайн уусган барьдаг, хүүхдийн хөдөлгөөнд саад болохгүй, нэг удаагийн хэрэглээний, хурдан шуурхай сольж болох тийм салтаавч хэрэгтэй гэж ойлгов. Дараа нь түүнийг зүгээр л хаяж болно.

Тэгээд тэр охин нь ашиглаж байсан хүүхдийн даавуу дор жижиглэсэн уудаг цаас тавихаар болов. Миллзийн санаа нь шингэнийг сайн уусгадаг эвхдэг дэвсгэр бүтээгээд түүнийгээ тусгай хэлбэрийн пластик дотуур богино өмд дотор ашиглаж байхад үндэслэгдсэн байв. Эхний загваруудаа тэр ач нар дээрээ туршиж үзэв. Гэрийн туршилт нь түүнийг ирээдүйтэй гэж харуулж өглөө. Нэг удаагийн хэрэглээний салтаавчийг америкчууд эхлээд таатай хүлээн авсангүй. Түүнийг зун нь агаарын хэм +30-аас буудаггүй Даллес хотод хэрэглэх гэж үзсэн нь амжилттгүй болов. Тийм халуунд хүүхдэд өмсгөсөн пластик өмд нь нь арьсыг нь шууд улайлган нөлөөлсөн юм. Туршилт хийх газраа буруу сонгосон байжээ.

Азаар тэд ажлаа зогсоогоогүй ба дараагийн туршилт нь 1959 оны гуравдугаар сард хийгдлээ. Ингэж хүн төрлөхтөн тэр өдрөөс памперсийг бөөнөөр ашиглах болжээ. Бүтээгчид нь нягтралтай пластикаас татгалзан бүтээгдэхүүнээ зөөлөн болгож, шингэнийг шингээх чадварыг нь нэмэгдүүлжээ. Туршилтад хамрагдсан гэр бүлийн гуравны хоёр нь памперс эхнийхээс сайн болсныг хэлж байлаа.

Нааштай сэтгэгдэл зөвхөн Миллзийг ч биш "Procter&Gamble" компанийн удирдлагад урам өгсөн байна. Тэр анхны салтаавчийг "pamper" гэсэн английн “эрхлүүлэх” эсвэл “энхрийлэх” гэсэн утгатай үгээр "Pampers" гэж нэрлэсэн байв. Мөн түүнийг бөөнөөр үйлдвэрлэх  төхөөрөмжийг бүтээв.

Памперс анх бүтээгдсэн цагаасаа тэдний үйлдвэрлэлийн технологт, материалууд нь улам төгсжиж ирэв. Орчин үеийн памперс нь янз бүрийн размертай, арьсийг үрж, элдэв нөлөөнд оруулдаггүй. Өнөөдөр том хүний, амьтадын памперс хүртэл гарч ирсэн байгаа. Энэ ашигтай бүтээгдэхүүнгүйгээр сансрын ямар ч жолоодлоготой нислэг хийгддэггүй. Мөн тэднийг автын урт хугацааны уралдааны тамирчид хүртэл ашигладаг. Памперсийн дэлхийн зах зээл жилдээ хэдэн тэрбум долларын эргэлттэй.

Өнөөдөр түүхэнд:

711 он: Исламийн түрэмгийлэл: Тарик Ибн Зиядаар удирдуулсан Моорын цэргүүд Гибралтарт зангуугаа буулган Иберийн хойгыг эзлэн түрэмгийлэх ажиллагааг эхлүүлжээ.

1509 он: Ромын хамба II Юлий Венецийг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрсөнгүй.

1539 он: Испанийн аялагч Николаус Федерманн, Себастиан де Белалказар нар Шинэ Гранада (одоогийн Колумби)-д Богота хотыг дахин байгуулжээ.

1565 он: Филиппинийн нутгийг захирах болсон Испани улс тус нутагт Чебу гэх хотыг үүсгэн байгуулжээ.

1554 он: Италийн уран дархан, зохиолч, барималч Бенвунто Челлинийн гол бүтээл болох “Персей” баримлыг Флоренци хотод баяр ёслолтойгоор нээжээ. Энэ баримлыг нутгийн захирагч I Медичи өрсөлдөгч нараа ялсандаа зориулан захиалжээ.

Эртний Грекийн домгоор Персей аймшигт Медуза-Горгань гэгч эмэгтэйн толгойг тасласан гавъяатай гэдэг.

1702 он: I Петр хаан гадаадын хүмүүсийг хууль ёсоор Орост ирж ажиллаж болох тухай тунхаг гаргажээ.

1777 он: Риджфильдийн тулаан: Америкийн Коннектикут мужийн Риджфильд хотод Британийн түрэмгийлэгчид Эх газрын армид ялагджээ.

1791 он: Америкийн зураач, зохион бүтээгч Самюэл Финли Бриз Морзе Массачусетс мужийн Часлстаун хотод төржээ.

Телеграфын аппарат зохиосноороо дэлхийд нэртэй. Гэхдээ амьдралынхаа эхний хагаст зураг зурж XIX зууны Америкийн урлагийн тодруун төлөөлөгч нарын нэг болсон юм. 1829 онд хуучин мастерүүдийн бүтээлийг судлан суралцаж байгаад Европоос буцах замд нь телеграфын санаа түүнд төрсөн гэдэг. Усан онгоцонд Фарадейн цахилгаан соронзонгийн туршилтын талаар яриа гарч “соронзонгоос цахилгаан оч үсэргэж” байсан талаар сонссоны дараа очын зохицолдооноор мэдээлэл дамжуулах санаа анх түүнд төржээ. Сарын турш далайг гаталж явахдаа тэрээр аппаратынхаа хэд хэдэн зураг схемийг гаргасан бөгөөд 1837 онд аппаратаа зохиосон байна. Тэрээр анх удаа 1837 онд Балтимор, Нью-Йорк хоёрын хооронд телеграфаар анх удаа мэдээлэл дамжуулжээ. Тэрээр 1838 онд өөрийн телеграфдаа зориулан морзе гэж нэрлэгдсэн цагаан толгойн кодыг бүтээсэн байна. Морзе өөрийн бүтээлдээ патент авах хүсэлтээ 1837 онд гаргасан боловч 1844  онд түүнд патентыг нь өгчээ.

1805 он: АНУ-ын усан цэргүүд одоогийн Ливи улсын Дерна хотод халдан довтлов.

1813 он: АНУ-ын цэрэг Дээд Канадын Йорк хотыг эзлэжээ.

1828 он: Лондоны зоолад нээгджээ. Шинжлэх ухааны судалгаанд зориулагдсан цуглуулгуудад тулгуурлан бүтээгдсэн байна. 1847 оноос эхлэн олон нийтэд нээгдлээ.

Нэгдсэн вант улсын зоологийн томоохон цуглуулгын нэг захиргааны хувьдаа Лондоны Зоологийн нийгэмлэгт харяалагддаг. Лондоны Зоологийн нийгэмлэг албан ёсны санхүүжилт аваагүй ба оролцогчдын татвар, тасалбарын ашгаас болж бүтнэ гэж найдаж байв.

1865 он: АНУ-ын Нью-Йорк хотын сенат Корнеллийн их сургуулийг байгуулах шийд гаргав.

1906 он: ОХУ-ын хууль тогтоох дээд байгууллага "Төрийн Дума" анхны хуралдаанаа хийжээ.

Лондоны IV Олимпийн нээгдэв

1908 он:  Зуны тоглолтын IV Олимп Их Британийн Лондон хотноо 1908 оны дөрөвдүгээр сарын 27-ноос аравдугаар сарын 31 хүртэл явагджээ.

Эхлээд Олимпийн нийслэлээр Ром шилэгдсэн байсанд 2006 оны Везувийн галт уулын дэлбэрэлт саад болжээ. Ингээд ОУОХ маш хурдан хугацаанд хот олох шаардлагатай болсон ба тэр хотод олимп явуулахаар болов. Ингэж Лондон тодорчээ. 

1909 он: Оттоманы эзэнт гүрний хаан II Абдул Хамид эрх хэмжээнээсээ татгалзаж, улмаар түүний дүү V Мехмед хаан ширээнд суув.

1927 он:  Чилийн цагдаагийн газар байгуулагджээ.

1936 он: АНУ-ын Автын ажилчдын нэгдсэн холбоо АНУ-ын Үйлдвэрчний эвлэлээс салан тусгаарлаж, тусдаа байгууллага болохоо зарлав.

1967 он: Канадын Монреал хотод дэлхийн үзэсгэлэн, яармаг нээлтээ хийв. Дэлхий даяар нээлтийн ажиллагааг шууд дамжуулж, дараа өдрөөс олон нийтэд нээлттэй болжээ.

1974 он: АНУ-ын нийслэл Вашингтон хотод Ерөнхийлөгч Ричард Никсоныг албан тушаалаасаа буухыг шаардаж 10,000 хүнийг хамарсан жагсаал зохион байгуулагдав.

1978 он: АНУ-ын Ерөнхийлөгч асан Ричард Никсоны туслах Жон Д.Эрлихман Аризона мужийн шоронд 18 сар хоригдсоны эцэст суллагджээ. Түүнийг Уотергейтын хэрэгт буруутган шоронд хорисон юм.

1981 он: Xerox PARC компани компьютерийн маусыг үйлдвэрээс гаргажээ.

Panasonic корпорацийг үндэслэгч Коносукэ Мацусита таалал төгсжээ

Коносукэ Мацусита 1894 оны арваннэгдүгээр сарын 27-нд Вакаяма (Япон) хотод олон хүүхэдтэй айлд төржээ.

Хүүг дөрөв хүрэхэд тэдний гэр бүл ядуурч том байрнаасаа жижигхэн байшинд суужээ. Есөн насандаа тэрээр сургуулиа орхиод модны нүүрс бэлтгэх үйлдвэрт ажилд оржээ. Тэнд хүү токарьчин болжээ. Коносукэ тэр үеэр дөнгөж гарч ирээд байсан цахилгаан эрчим хүчийг сонирхон Osaka Electic Light Company компанид цахилгаанчны туслах болов. Тэрээр карьерын шатаар амжилттай урагшлан бай­цаагч болсон ч өөрийн бизнесээ хий­хээр шийджээ. Osaka Light компанид долоон жил ажилласны эцэст 1918 онд өөрийн Matsushita Electrical Company-ийг нээсэн байв.

Дүрмийн хөрөнгө нь 50 доллар байжээ. Компани нь чийдэнгийн патрон ба залгуур хийж эхэлсэн байна. Анхны хэдэн бүтээгдэхүүн нь гүйлгээгүй байснаас ажилтнууд нь халагдаж, эхнэр ба эхнэрийн хамаатны хамт гурвуулаа үлдсэн байв.

Бизнесмен өөрийн цахилгаан бүтээгдэхүүний дизианаар оролдож эхэлсэн байна. Удалгүй Kawakita Electric компаниас анхны том захиалга ирлээ. 1000 ширхэг тусгаарлагч хавтанг бүтээх хэрэгтэй байв. Тухайн үед гайгүй гэгдэх анхны 160 иенийн орлого орж иржээ. Мацуситагийн хурдан шаламгай байдал захиалагчид таалагдсан учир дахин том захиалга өгсөн байна.

Зах зээлд тэдний компани 1922 онд нэвтэрч чадлаа. Унадаг дугуйны зайтай чийдэнг тэд анх санал болгосон байжээ. Хожим тийм чийдэн нь гэрийн керосин дэнг солин ихээхэн хэрэглээтэй зүйл болсон байна. Тэгээд л Мацусита ширээний чийдэн үйлдвэрлэж эхэлсэн гэдэг. Дараа нь Matsushita Electric Industrial компани Philips концернтай хамтарч теле, радио төхөөрөмж хийх болжээ.

Хэсэг хугацааны дараа Matsushita Electric Industrial-Panasonic гэх шинэ брэнд гарч ирсэн юм. Мацусита өөрийн корпорацийг 1980-аад оны дунд үе хүртэл удирдаж, дэлхийн бизнесийн томоохон төлөөлөгч нарын нэг болсон юм. Өдгөө Matsushita Electric Industrial компани дэлхийн 50 гаруй оронд салбартай юм. Ажиллагааных нь хүрээ ахуйн цахилгаан барааны бүх салбарыг хамардаг байна. Коносукэ Мацусита 1989 оны дөрөвдүгээр сарын 27-нд нас баржээ.

1992 он: Югославын холбооны бүгд найрамдах улсын бүрэлдэхүүнд багтаж байсан Серби, Монтенегро улсууд тусгаар тогтножээ.

1992 он: Орос олон улсын валютын санд элсчээ.

1993 он: 1994 онд болох хөлбөмбөгийн ДАШТ-нд оролцох эрхийн төлөөх тоглолтод оролцохоор нисч явсан Замби улсын хөлбөмбөгийн шигшээ багийн онгоц осолдож, хөлгийн багийн бүх хүн амиа алдав. Уг осол Габоны Либревиль хотод болсон билээ.

1994 он: Өмнөд Африкийн парламентын сонгууль: Бүх хар арьстнууд чөлөөтэй оролцсон анхны ардчилсан сонгууль зохион байгуулагдав.

2006 он: Дэлхийн худалдааны хоёр ихэр цамхагийн буурин дээр "Эрх чөлөөний цамхаг"-ын барилгын ажил эхэлжээ.

2011 он: АНУ-ын зүүн өмнөд хэсгийн Алабама, Миссисипи, Жоржиа, Теннесси мужуудад нэг өдөрт 250 гаруй том, жижиг хэмжээний хуй салхи дэгдсэний улмаас 300 гаруй хүн амиа алдаж, 100 гаруй хүн гэмтэж, бэртжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэв 2025-11-07 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 2025-11-07 Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унажээ 2025-11-07 Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн экспортолж эхэллээ 2025-11-07 Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ боловсруулав 2025-11-07 Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх хүсэлт гаргалаа 2025-11-07 Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар бууруулна 2025-11-07 Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 3593.80 төгрөгт хүрэв 2025-11-07 “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин өсөв 2025-11-07 Монгол Улсад 132 улсын 37.9 мянган гадаадын иргэн оршин сууж байна 2025-11-07 Их, дээд сургууль, коллежийн оюутнуудын 60.9 хувь нь эмэгтэйчүүд байна 2025-11-07 Ирэх 10 хоногт ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна 2025-11-07 “Бадрах Энержи” болон “Орано” групп Монголд лаборатори байгуулах чиглэлээр хамтран ажиллана 2025-11-07 Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техник шинэчлэгдсэнээр ажил илүү хурдан, хялбар болж байна 2025-11-07 БНСУ 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 50 хувиар бууруулах зорилт дэвшүүллээ 2025-11-07 Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас 200 хүн амь үрэгджээ 2025-11-07 Эрчим хүчний хэмнэлттэй, гүний дулаалгатай гэрийг Монголд туршиж эхэллээ 2025-11-07 Герман Улс Монголын боловсрол, ногоон хөгжилд 43.1 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно 2025-11-07 Чех Улсад монгол хүүхдүүдийн дунд “Монгол бахархлын өдөрлөг” болно 2025-11-07 Collins толь 2025 оны онцлох үгийг “вайб-кодинг” гэж нэрлэв 2025-11-07
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ...
Top