Хятад улс Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог ивээн тэтгэж байна гэж АНУ-ын Төрийн департамент буруутгаж байгааг тус байгууллагын албан ёсны төлөөлөгч Морган Ортагус Twitter хуудсандаа бичжээ.
60 тэрбум ам.доллараар Венесуэлийн албан ёсны Засгийн газрыг ивээн тэтгэсэн Хятадыг хөндлөнгөөс оролцоогүй гэх үү гэж тэр бичсэн байна. Хятад үүний өмнө энэ бол Венесуэлийн хямралыг шийдвэрлэхэд зориулсан нэг хэсэг ажил гэж мэдэгдсэн юм. Үүний өмнө АНУ-ын Төрийн департаментын ажилтан асан Мари Клейборн Хятадын тагнуулаас мөнгө, үнэтэй бэлэг авч, нууц баримт бичиг солилцсон гэж мэдэгдсэн юм.



