БНХАУ-ын дарга Ши Жиньпиныг ойрын хугацаанд Цагаан ордонд хүлээн авч уулзана хэмээн АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгджээ.
АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин, Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер нар ирэх долоо хоногт БНХАУ-д худалдааны асуудлыг хэлэлцэхээр Хятадын төлөлөгчидтэй уулзах юм. Тус хэлэлцээнд Хятад улсаас тус улсын Төрийн Зөвлөлийн Шадар сайд Лю Хэ тэргүүтэй төлөөлөгчид оролцоно. Дараа нь Хятадын төлөөлөгчид ирэх сарын 8-нд эхлэх худалдааны хэлэлцээнд оролцохоор Вашингтоныг зорих юм.
Худалдаа, эдийн засгийн асуудлыг зохицуулах яриа хэлэлцээ амжилттай үргэлжилж байгаа хэдий ч зарим асуудал маргаантай хэвээр байгаа тухай Хятадын Худалдааны яамны албан ёсны төлөөлөгч Гао Фэн өмнө нь мэдэгдэж байсан юм.



