x

Дөрөвдүгээр сарын 24: Дэлхийн түүх, хуанлийн хуудаснаа

 Өнөөдөр 2019 оны 114 дахь өдөр, харин шинэ он хүртэл 251 хоног үлдлээ.

Өнөөдрийн баяр:

Залуучуудын эв санааны нэгдлийн өдөр

Дэлхийн ардчилсан залуучуудын холбоо жил бүрийн энэ өдөр Залуучуудын эв санааны нэгдлийг тэмдэглэж байх шийдвэр гаргаад 1957 оноос хойш тэмдэглэж байна. Энэ баяр бол залуусын асуудалд төр ба нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хандуулах том шалгаан болох ёстой.

Энэ өдрийн сонголт нь бэлгэдлийн учир утгатай. Тэр ази-африкийн орнуудын 1955 оны Бандунгийн бага хурлын төгсгөлийн хуралдаанд зориулагджээ. Энэ өдрийн анхны арга хэмжээ нь 1957 онд “Колонизмын эсрэг тэмцэл, энхээр зэрэгцэн оршихын төлөө залуучуудын эв нэгдлийн олон улсын өдөр” гэсэн урт нэрээр явагдаж байжээ. Хожим тэр нэрнээс дөрвөн үгийг л үлдээсэн байна.

Дэлхийн залуучууд олон баяр авсан юм. Тэд Олон улсын залуучуудын өдрийг наймдугаар сарын 12-нд, Дэлхийн залуусийн өдрийг арваннэгдүгээр сарын 10-нд тус тус тэмдэглэдэг ажээ.

Сонирхолтой баримтууд: 

  • Ардчилсан залуучуудын холбоо нь социализм, коммунизмын үзэл суртлыг голчлон барьдаг. Түүнд гол үүргийг Зөвлөлтийн төлөөлөгчид гүйцэтгэж иржээ. 1985 он гэхэд түүнд 100 сая гаруй хүн хамрагдсан байв. Зөвлөлт задарснаас хойш тус байгууллагын эрх, нөлөө бараг үгүй болжээ.
  • Өнөөдөр орос залуучууд архидалт, этанолын хордлогын үхлийн тоогоор тэргүүлэх байранд байгаа. Үхлийн 80% нь мансуурлах бодисны хордлого болж байна.
  • Дэлхийн хүн амын (3,7 тэрбум орчим) бараг тал хувь нь 25 наснаас доош насны залуучууд. Өсвөрийн үеийнхний тавны нэгд нь  л боловсрол хүртээмжтэй.

Өнөөдөр түүхэнд: 

МЭӨ 1479 он: Египетийн хаан ширээнд III Тутмос суув.

1093 он:  Киевын Оросын хаан ширээнд Цэцэн Ярославын ач хүү Святополк II Изяслович суулаа. Тэрээр ван болохын тулд хамаатан саднуудтайгаа багагүй тэмцэл хийсэн юм. Тэр өөрийгөө хамгийн ухаантай, хамгийн эрс шийдэмгий гэж итгүүлж чадсан боловч түүний үеийнхэн нь ванг шуналтай, харамч гэж үнэлсэн юм.

1558 он: Шотландын хатан хаан Мери, Францын хунтайж Франсуатай Парисийн эх дагинын сүмд хуримлажээ.

1771 он: Японы Исигаки арлын ойролцоо сейсмогийн хамгийн өндөр давалгаа цунами үүсчээ. Японы “цу” гэсэн үг нь “амсар даван хальсан”, “нами” гэдэг нь “давалгаа” гэсэн утгатай. Тэр давалгааны өндөр нь 85 метр хүрсэн бөгөөд 750 тонн шүрийн колонийг 2,5 км-ын зайд урсгасан байлаа. Энэ асар их давалгааны хурд нь цагт 750 км байжээ.

1704 он: Британийн эзэмшлийн Америкийн нутаг дэвсгэрт хэвийн үйл ажиллагаатай "Boston News-Letter" гэдэг анхны сонин хэвлэгдэв.

1800 он: АНУ-ын Ерөнхийлөгч Жон Адамсын санаачилгаар АНУ-ын Конгрессын номын сан байгуулагдав. Тэрээр хувийн зүгээсээ 5,000 ам.долларын хандив өргөжээ. Түүнийг анх хууль тогтоогчдын лавлагааны тасаг гэж байгуулсан ба удалгүй улсын хэмжээний хүрээлэн болжээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа мэдээллийн олон улсын том эх сурвалж болсон юм. Өнөөдөр номын сан нь хүчирхэг номын сангийн төв ба зохиогчийн эрхийн томоохон агентаг болсон байна. Үзэсгэлэн, соёлын хөтөлбөрийн бас л том ивээн тэтгэгч болдог.

Номын сан Вашингтонд байрлан Капиталын толгойд 265 000 метрийн нутаг дэвсгэрийг эзэлдэг. Түүний номын тавиуруудын урт нь 865,5 километр. Шалнаас тааз хүртэл 50 метрийн өндөртэй төв танхимд нь 45000 ном лавлах, уншигч нарын 250 ширээтэй. Номын сангийн нийт цуглуулгад 120 сая ном, сэтгүүл, 12 сая гэрэл зураг, бараг 5 сая газар зүйн карт, 57 сая хуудас гар бичмэл, нот, хөгжмийн бичлэг ба кино, телевизийн хөтөлбөрүүд багтдаг.

1877 он:  Орос-Туркийн дайн: Хаант Орос улс Оттоманы эзэнт гүрэнд дайн зарлав.

1898 он:  Кубаас цэргээ гарга гэсэн АНУ-ын шаардлагыг үл хүлээн авсан Испани АНУ-д дайн зарлав. Дайн жилийн эцсээр төгсөхөд Испани Карибийн бүс дэх бүх колониа алдсан байлаа.

1899 он: Оросын нэрт зохиолч В.Д.Набоков төржээ. Тэрээр өөрийгөө “Орост төрсөн Америкийн зохиолч, Германд сууршихаасаа 15 жилийн өмнө Англид Францын уран зохиол судалж, боловсрол авсан хүн” гэдэг байжээ. Өсвөрийн насны охины хөгшин хүнд дурласан түүхийн тухай бичсэн “Лолита” романаараа алдартай бөгөөд тэр зохиол нь дэлхийн олон хэлэнд хөрвүүлэгджээ.

1914 он: Германы физикийн хүрээлэн квантын механикийн тулгуур онол гэгдэх Франк-Герцийн онолыг олон нийтэд танилцуулжээ.

1915 он: Оттоманы эзэнт гүрэн Арменийн оюун ухаан, урлаг, үзэл санааны манлай гэгдэх 250 хүнийг баривчилсанаар Арменичуудын эсрэг цус яргалал эхэлжээ.

1916 он: Англичуудын эсрэг “Улаан  өндөгний баяр” гэж нэрлэгдсэн ирланчуудын бослого Дублин хотод гарчээ.

1922 он: Дэлхийн түүхэнд анх удаа утасгүй цахилгаан мэдээний сүлжээг нээв. Эзэн хааны дэргэдэх утасгүй холбооны сүлжээнээс Английн Оксфордшайр хотын Лиафильд дүүргийг Египетийн Каир хоттой холбосон цахилгаан мэдээ дамжуулсан юм.

1923 он: Суут сэтгэл зүйч Зигмунд Фройд Вена хотод "Эго ба Ид" өгүүллэгийг хэвлүүлэв. Уг өгүүлэлд хүний сэтгэл зүйг ид, эго, супер-эго гэсэн гурван зүйлд хуваажээ.

1926 он: Берлины тунхагт Герман, ЗХУ гарын үсэг зурав. Уг тунхагт дурдсанаар хоёр улс ойрын таван жилийн хугацаанд бие, биендээ харилцан довтлохгүй, гаднын дайснаас хамгаална гэж тусгасан байна.

Францын нэртэй загвар бүтээгч Жан-Поль Готье төржээ

Францын нэртэй загвар зохион бүтээгч Жан-Поль Готье 1952 оны дөрөвдүгээр сарын 24-нд төржээ. Парисийн дагуул Аркей хотноо өссөн байна. Эцэг нь ня-бо, эх нь нарийн бичгийн дарга байжээ.

Тэрээр өөрийн залуу насандаа хичээлээ ихээхэн тасалж, хувцасны загвар бүтээгчээр өөрийгөө төсөөлөн эмээгийнхээ гэрт цагийг өнгөрөөдөг байв. Эмээгийнд нь хотынхон ирж хов ярихыг тэр сонсох дуртай байжээ.

Жан-Поль Готье л 1980-1990-ээд онуудад дэлхийн моодны стилийг тогтоож байв. Орчин үеийн бусад загвар бүтээгчдийг бодвол боловсролгүй хүн. Тэрээр залуудаа өөрийн таталбар зургуудыг нэртэй загвар бүтээгч нарт тогтмол илгээдэг байв. Ингээд тэр Пьер Кардены загварын ордонд 18 настайдаа ажиллах болжээ.

Готье 1976 онд тэр анхны цуглуулгаа бүтээсэн байв. 1981 он гэхэд тэр өөрийн давтагдашгүй, танигдахаар стилийг бүтээн нэр алдартай болжээ. 1984 онд Готье эмэгтэйн моодны нөлөө харагдсан эрэгтэйчүүдийн хувцасны цуглуулгаа гаргасан байлаа.

Тэрээр 1993 онд үнэртэн, гоо сайхны өөрийн үйлдвэрийн шугамыг бүтээв. Готьегийн зохиомжийн нэг нь Мадоннагийн дотуур хувцас болсон юм. Мөн түүний хувцсаар Мэрилэн Менсон гоёдог. Жан-Поль “Тав дахь элемент”, “Кика”, “Тогооч, хулгайч түүний эхнэр, түүний нууц амраг” кинонуудын хувцасны зураач байв. Түүний сүүлийн бүтээлүүдэд сонгодог стиль нь ер бусын шийдлийн хамт харагдах болсон байна.

1953 он: Их Британийн ерөнхий сайд, гарамгай улстөрч Уинстон Черчиллийг Их Британийн хатан хаан II Элизабет соёрхож, "Сэр" буюу "хөлөг баатар" цол олгожээ.

1955 он: Ази, Африкийн 29 улсын оролцсон Бандунгын бага хурал өндөрлөв. Уг хурлаар эзлэн түрэмгийлэл, арьсны үзэл, хүйтэн дайны асуудлыг хөндөн ярилцжээ.

1957 он: Суэцийн хямрал: НҮБ-ын энхийг сахиулагчид хямрал үүссэн бүс нутагт ажиллагаа явуулсны дүнд Суэцийн суваг эргэн нээгдэв.

1965 он: Доминиканы бүгд найрамдах улсын Ерөнхийлөгч Хуан Бошийн эсрэг төрийн эргэлт хийсэн Франциско Кааманио Засгийн эрхийг шилжүүлснээр тус улсад үүсээд байсан иргэний дайн намжжээ.

1967 он: ЗХУ-ын "Союз 1" хөлгөөр ниссэн Владимир Комаров буулт хийхдээ амиа алдав. Тэрээр сансар нисээд амиа алдсан дэлхийн анхны хүн болсон юм.

1970 он: Гамби улс Их Британиас тусгаар тогтнож, анхны Ерөнхийлөгчөөр Давда Жавара сонгогдов.

1980 он: Ираны засаг захиргаа АНУ-ын ЭСЯ-ны ажилчдыг барьцаалсан үйл явдлыг дуусгах "Бүргэдийн савар" ажиллагаа бүтэлгүйтэж, ажиллагаанд оролцсон цэрэг амиа алджээ.

1996 он: АНУ-ын засаг захиргаа “Терроризмтай тэмцэх, үйлдсэн хэрэгт цаазын ял оноох тухай" хуулийг баталжээ.

2004 он: Ливи улсад 18 жилийн турш тогтоогоод байсан эдийн засгийн хоргио АНУ цуцалжээ.

"Estee Laude"-гийн гоо сайхны ван улсыг үүсгэн байгуулагч Эсте Лаудер таалал төгсчээ  

Эсте Лаудер (Жозефина Эсфирь Ментцер) 1908 оны долдугаар сарын 1-нд АНУ-ын Куинс хотноо төржээ. Түүний эцэг эх нь Унгар цагаачид байжээ. Жижигхэн Эстер хүүхэд ахуй цагаасаа өөрийн үзэсгэлэн төгөлдөр эхтэйгээ адилхан болохыг хүсдэг байв.

Хожим тэрээр Жозеф Лаудер гэх нягтлан бодогчийн эхнэр болсны дараа гэрийн гоо сайхны тосыг нөхрийн хамт хийж эхэлсэн байв. Эстегийн авга Жон Шотц химич байсан учир нүүрний тос бэлтгэхэд нь ихээхэн тус дэм болсон байна. Тэрээр өөрийн нүүр царайнд авгынхаа тосыг туршаад түүнийг бэлтгэх ажилдаа оржээ. Бүтээгдэхүүнээ гоо сайхны салонуудад худалдаж байсан юм. Өдгөө түүний байгуулсан компани дэлхий даяар хэдэн арван мянган дэлгүүртэй бөгөөд тэдний бизнесийн эхлэл “Имиж нь хамгийн чухал” гэсэн уриатай байв.

Хосууд 1953 оноос үнэртний үйлдвэрлэлээ эхэлсэн байна. Тэдний халуун усны тос, үнэртэй ус, ариун цэврийн үнэртнүүд маркетингийн чадварлаг ажиллагааны буянаар алдаршсан байв. Өдгөө энэ компанийн бүтээгдэхүүн дэлхийн дал гаруй оронд зарагдаж байна.

2005 он: Дэлхий католик шашны тэргүүн Ромын хамба ламаар кардинал Иозеф Ратцингер сонгогдов. Католик шашны дэг ёсны түүхэнд Ромын хамбаар сонгогдсон 265 дахь эрхэм тэрээр сахилын нэрээ XVI Бенедикт болгосон өөрчилжээ.

2013 он: БНХАУ-ын Шинжаан Уйгарын өөртөө засах улсын Кашгар мужийн Банчу тойрогт гал уул дэлбэрч 21 хүн амиа алдав. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Уранцэцэг: Ходоодоо олон дурандуулах нь эрүүл мэндэд муу байдаг гэсэн дам ярианд итгэх хэрэггүй 1 цаг 18 мин БНСУ-аас Монгол Улсад суух шинэ Элчин сайдыг томиллоо 1 цаг 40 мин "Либертари нам" бүртгүүлэх хүсэлтээ дөрөв дэх удаа УДШ-д хүргүүллээ 2 цаг 2 мин Ууланд алхах, хээрийн бүсэд аялал зугаалгаар явахдаа татсан тамхи, асаасан чүдэнзээ унтрааж байхыг зөвлөж байна 2 цаг 28 мин Дөрөвдүгээр сард цахилгаан тоноглолд засвар хийх ХУВААРЬ 2 цаг 58 мин Малын хорогдол 5.9 саяд хүрлээ 3 цаг 18 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг доктор Хью Парсонс-ыг хүлээн авч уулзав 3 цаг 53 мин Ирэх өдрүүдэд нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 4 цаг 19 мин Элрэн баларч буй Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа 9 цаг 24 мин “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүлэв 10 цаг 58 мин Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хамтарсан удирдах хорооны хуралдаан боллоо 11 цаг 23 мин Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлнэ үү! 11 цаг 41 мин П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй 11 цаг 58 мин Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 12 цаг 17 мин ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ Өчигдөр 19 цаг 54 мин НҮБ: Тогтвортой хөгжлийг хангах, эрүүл мэндийг дэмжихэд 11.3 сая ам.доллар зарцуулжээ Өчигдөр 19 цаг 44 мин ЕБС-ийн сургалтын агуулгад амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг оруулж байна Өчигдөр 18 цаг 41 мин Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр 66.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ Өчигдөр 18 цаг 24 мин "Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ Өчигдөр 18 цаг 24 мин Хотын төвийн зогсоолуудад 47,400 автомашин бүтэн өдрөөр байршдаг Өчигдөр 18 цаг 16 мин
iИх уншсан
Найруулагч П.Лхагвадулам: Сэтгэлээс гардаггүй тийм л мэдрэмж... Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бо... ОРОС дахь АЛЛАГА Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” 10 хүн угаартаж нас барсан хэргийн мөрөөр... Авилгатай тэмцэх биш, тэмцдэг тогтолцоогоо нураасан найман ж... “Улаанбаатар-2024 гэрэл зургийн өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн зо... Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам яагаад гацсан үнэнийг одоо хэлье С.Наранцогт: Ураны төсөл зогсоогүй, ажлууд хийгдэж байгаа Ардчилал бол эзлэх ёстой өндөрлөг биш, явах ёстой зам юм Буриад Монголын зарим түүх Олон Улсын Найрамдал цогцолборт Хүүхдийн хөгжлийг дэмжих тан... Элрэн баларч буй Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх ... Батсүмбэр сумын 100 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Серик... Маргаашнаас баруун, зүүн аймгуудад цасан шуурга шуурна Москвад болсон зэвсэгт халдлагын хариуцлагыг "Исламын улс" б... Японд болсон газар хөдлөлтөөс хүчтэй хөдлөлт манай оронд дөр... Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.Пут...
Top