x

Японы ерөнхий сайд Шинзо Абэ Европ болон Хойд Америкт айлчилна

Ирэх зургадугаар сард Японы Осака хотноо “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах гэж буйтай холбогдуулан тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Европ болон Хойд Америкийн орнуудад айлчилхаар болжээ. 

Шинзо Абэ Франц, Итали, Словак, Бельги, АНУ, Канадад айлчилж, тэдгээр орны удирдагчидтай уулзах аж. Тэрээр өнөөдөр айлчиллаа эхлүүлж байгаа юм байна. 

Шинзо Абэ Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макронтой уулзах үеэрээ гал түймэрт сүйдсэн Парисын Дарь эхийн сүмийг сэргээн засварлах ажилд дэмжлэг үзүүлэхийг санал болгох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд тэд “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэх асуудлын талаар хэлэлцэх юм байна.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийх уулзалтын үеэр, БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулах чиглэлд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэх ажээ. Хоёр орны удирдагчид мөн өнгөрсөн долоо хоногт эхэлсэн Япон-АНУ-ын худалдааны хэлэлцээний шинэ үе шатыг хэрхэн үргэлжлүүлэх талаар хэлэлцэх төлөвтэй байна.

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп ирэх тавдугаар сард Японд айлчлахаар төлөвлөж байгаа нь тус улсын шинэ эзэн хаантай уулзах анхны гадаад орны удирдагч болох аж. Мөн АНУ-ын ерөнхийлөгч ирэх зургадугаар сард Осака хотноо болох “Их 20”-ийн уулзалтад оролцоно. Ингэснээр Шинзо.Абэ, Доналд Трамп нар гурван сарын хугацаанд гурван удаа уулзах юм байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Б.Баттогтох: 400 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой хуулийн этгээд нэг хувийн татвар төлнө 25 мин Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив 36 мин Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 2026-03-13 УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзав 2026-03-13 Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад оруулна 2026-03-13 Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов 2026-03-13 Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцүүлэг боллоо 2026-03-13 Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн засгийн таамаглалыг танилцуулав 2026-03-13 ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх нь буруу 2026-03-13 Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн 2026-03-13 Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна 2026-03-13 Хууль бусаар мод бэлтгэсэн иргэнд нэг жилийн тэнсэх ял оноожээ 2026-03-13 Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна 2026-03-13 Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай 2026-03-13 Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.доллар давлаа 2026-03-13 Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 2026-03-13 А.Дюплантис тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг 15 дахь удаагаа шинэчиллээ 2026-03-13 Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь 2026-03-13 Он гарсаар 774 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгджээ 2026-03-13 Зүүн аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ 2026-03-13
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Украин Унгарт хураалгасан бэлэн мөнгө, алтаа буцааж өгөхийг ... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ...
Top