x

Дөрөвдүгээр сарын 19: Дэлхийн түүх, хуанлийн хуудаснаа

Өнөөдөр 2019 оны 109 дахь өдөр, харин шинэ он хүртэл 256 хоног үлдлээ.

Өнөөдрийн баяр: 

Венесуэлийн үндэсний баяр

Өнөөдөр Венесуэл улс тусгаар тогтнолоо зарласан үндэсний баярын өдөр юм. XVI зуунаас Венесуэл улс Испанийн колонийн орон байгаад 1777 оноос өөрийн захирагчтай (генерал-ахмад) тусгай колони болсон байжээ. XIX зууны сүүлчээс тэр колони өөрийн хотуудын зөвлөлийг сонгодог болсон ба тэр үеэс Испаниас тусгаарлах санаа төрсөн байна. 1810 онд Наполеоны арми Испанийг эзлэн VII Фердинад хааныг олзолсны дараа тэр тохиолдол нь ирсэн байна. “Маргааш өдөр бүгд төв талбайд!” (Испанийн генерал-ахмадыг 1810 оны дөрөвдүгээр сарын 19-нд зайлуулахын урьд өдөр Каракасийн нууц байгууллагынханд өгсөн тушаалаас)

Генерал-ахмадыг Каракас хотын захиргаанд авчран түүнд венесуэл хүн хааныг орлох боллоо гэж дуулгав. Захирагч “талбайд гарч ард түмнээс асууя” гэсэн байна. Талбайн олон түүнд “үгүй” гэсэн хариултыг өгсөн учир Испанийн хаанын захирагчийг АНУ-д очих гэж байсан хөлөг онгоцонд суулган явуулжээ. VII Фердинад хаан олзноос чөлөөлөгдсөний дараа түүний сонсоогүй хүмүүс Венесуэлийг түүний нэрийн өмнөөс удирдаж байлаа.

Сонирхолтой түүх:

Далайн дээрэмчний тэмдэглэл

1680 он: Далайн дээрэмчдийн ахмад Бартоломью Шарп энэ өдөр үйл явдалд “булагдсан” байв.

"Үүрээр тэр даараад сэрэв. Шөнө бороонд цохиулан нороод бие нь хөшжээ. Бороо зогссон өглөөний 10 цагт түүний каноэ зэв хад мөргөн сүйрэв. Өдрийн 12 цагт тэр дээрэмчдэд олзлогдсон таван испаничуудыг аварлаа. Нэг цагийн үед зав гаргаж байгаад эргийн зураглалыг хийв. Дөрвөн цагт аялалаа үргэлжлүүллээ. Тэр өдрийнхөө орой испаничуудад олзлогдлоо. Есөн цагт цаазын ял сонсов. Арван цагт түүний аварсан испаничууд таниад түүнийг өршөөв. Оройн 11 цагт тэр суллагдан тавигдав. Цагийн дараа тэр унтахаар оролдсон ч чадсангүй. Учир тэр нороод бас хүйтэн байв. Ингээд тэр өдрийн үйл явдлуудаа тэмдэглэлдээ бичиж эхэлжээ”. Ахмад Бартоломью Шарпын тухай туужийг түүний ойрын туслагч нарын нэг Безил Рингроуз бичин нийтлүүлсэн байв. Зохиогч далайн дээрэмчдийн амаргүй амьдралыг тодорхой бичжээ. Бичлэгт нь замын схемүүд, газар нутаг нутгийн хүмүүсийн зураглал гаргаж, далайн аян замд хэрэгтэй боомтууд мэдээлэл бичсэн байлаа. Рингроуз өөрөө дээрэмчдийн лидер байгаагүй хүн юм.

Панамын суваг байгуулах гэрээ хийгдэв

1850 он: Англи, АНУ хоёр хамтран Панамын суваг байгуулах гэрээнд гарын үсгээ зурав. Хожим АНУ өөрийн хүчээр сувгийг босгохоор шийдсэн байдаг. Панамын буланг Номхон далайтай холбосон хөлөг онгоцны сувгийг Панамын нутаг дэвсгэрт байгуулсан юм. 

Панамын суваг нь хүн төрлөхтний түүхийнд хамгийн том бөгөөд нарийн ажиллагаа шаардсан бүтээн босголт байлаа. Суваг ухагдсанаар дэлхийн баруун хэсгийн усан тээвэр ба эдийн засагт үнэлэж барамгүй их нөлөө үзүүлсэн нь түүний геополитикийн үнэлгээг улам ихэсгэжээ.

Панамын сувгийн буянаар Нью-Йоркоос Сан-Франциско хүрэх зам 22,5 мянган км-аас 9,5 мянган км хүртэл богино болжээ.

Лох-Нессийн “монстрыг” зурагт буулгав

1934 он: Эмнэлгийн албаны мэс засалч хурандаа Кеннет Уилсон танилынхаа хамт Лох-Несс нуурын эргээр явж байв. Уилсоны найз гэнэтхэн зогтусаад “Эээ, бурхан минь, энэ чинь ёстой мангас!" гэж дуу алдлаа. Уилсон эргэн хараад эргээд 200 орчим метрийн зайд хачин амьтанг харжээ. Тэр зургийн аппаратаа шүүрэн аваад дөрвөн удаа зураг дарж амжив. Хэсэг зуурын дараа амьтан усанд шумбан алга болов. Уилсон дөрвөн фото хавтанг угаалгахаар өгөв. Хоёрт нь юу байсангүй, гурав дахьд нь усан дээр нэг овгор дүрс харагдсан ба харин дөрөв дэх дээр нь амьтан буужээ.

Тэр дөрөв дэх зураг дэлхийд дуулиан дэгдээсэн юм. "Дейли мейл" сонин зургийг шинжлүүлэн нь жинхэнэ гэдгийг тогтоосон байв. Дуулиан хоосонгүй. Тэр даруйд нь эртний плезиозавр бусадтай адил мөхөөгүйнууранд амьд үлдэж чаджээ гэж таамагласан мэргэд ч тодров. Нуурын гүн 330 метр, загас ихтэй плезиозавр тэнд үлдэж болох юм гээд л шуугиж байв. Энэ зураг л нууран хачин амьтан амьдарч байгаагийн ганц баталгаа нь байлаа. Маргаан өрнөсөөр иржээ. Дуулиантай зураг хэвлэгдснээс хагас зууны дараа зургийг бүтээгчдийн нэг Кристиан Сперлингийг олсон ба тэр зураг хэрхэн хийгдсэн түүхийг өгүүлжээ.

Лох-Нессийн гайхлын тухай домог дэлхийд хамгийн удаан үргэлжилж байна. Хоёр мянгаад жилийн өмнөөс л шуугиж байж. Тэр домгоос л дараа дараагийн дуулан гардаг аж. 1933 онд Daily Sketch сонинд Нессийн анхны зураг хэвлэгджээ. Тэр нь маш бүрхэг танигдах аргагүй байв. Дараа нь Дюк Уэзерелл гэдэг хүн гарч ирэв. Тэр гайхлын баримттай ирнэ гэж сонинд амлаад хоёр хоногийн дараа мөрнийх нь зураг авчирчээ. Шинжилгээ тэр мөрийг  жинхэнэ биш гэдгийг тогтоосон байв. Дюк Уэзереллын өргөмөл хүү  Сперлинг  өөрөө тэр амьтны дүрсийг бүтээсэн болж таарав. Түүнийг шумбадаг завин тоглоом дээр байрлуулан зураг авалтыг хийсэн болж таарчээ.

Өнөөдөр түүхэнд: 

797 он: Византийн хаан VI Константин сохор болсон учир түүний хатан Ирен хаан ширээнд суужээ. Улмаар өөрийн хүүг засаг барих чадваргүй гэж мэдэгдэн Константиныг нас барсны дараа өөрийгөө хатан хаан хэмээн зарлажээ.

1506 он: Португалийн Католик шашинтнууд еврейчүүдийн эсрэг бөөнөөр хороох ажиллагааг эхлүүлсэн байна.

1529 он: Протестант шинэчлэл эхлэв.

1563 он: Иван Федоров Орост анхны номыг хэвлэж эхлэв. “Апостол” гэсэн нэртэй уг ном нь эртний орос лам нарын сурах бичиг болсон юм. Манай өнөөгийн цаг үед хүрч ирсэн ном дөнгөж тавин ширхэг байдаг ба ном нь 534 хуудастай,  XVIII зуун хүртэл энэ ном хэвлэлийн үйлдвэрийн үлгэр жишээгээр тооцогдож иржээ.

1770 он: Францын хаан XVI Людовик Мария Антуаннеттэй гэрлэжээ.

1782 он: АНУ-ын ерөнхийлөгч Жон Адамс Голландад элчин сайдын яам байгуулах хүсэлт илгээж улмаар уг хүсэлтийг хүлээн авчээ. Ингэснээр Голланд Америкийн элчин сайдын яамыг байгуулсан дэлхийн анхны улс болсон юм.

1907 он:  Францын алдарт физикч Пьер Кюри амиа алджээ. Бороотой өдөр гудамж хөндлөн гарахдаа халтирч унахад түүний толгой нь хажуугаар өнгөрч байсан морин тэрэгний дугайнд дайруулжээ.

Кюрийн өдрийн тэмдэглэлээс: “Өчигдөр огт санамсаргүйгээр нэгэн эмэгтэй (харваас цыган) намайг морин тэргэнд дайруулан үхнэ гэлээ. Мэдээж, би түүнд итгээгүй. Миний ухаан тийм хачин зүйлд итгүүлэхгүй байгаа л даа”.

Пьер 1903 онд цацраг идэвхт бодисыг нээсний төлөө эхнэр Мария Склодовская-Кюрийн хамт Нобелийн шагналтан болж байв. Эхнэр нь түүний судалгааг үргэлжлүүлсэн ба 1911 онд дахин Нобелийн шагнал хүртсэн байна. Гэхдээ сүүлийн удаагийнх нь химийн салбарын шагнал байлаа.

1971 он: Их Британийн колони байсан Баруун Африкийн Сьерра Леон улс тусгаар тогтнож, Сиака Стивенс ерөнхийлөгч болов.

1971 он: ЗХУ дэлхийн хамгийн анхны сансрын станц болох "Салют 1"-ийг хөөргөжээ.

1984 он: Австралийн төрийн дуулалаар "Австрали улс мандан бадартугай" дууг батлав.

1987 он: Алдарт "Симпсоныхон" хүүхэлдэйн цуврал анх удаа дэлгэцнээ гарчээ.

1995 он: АНУ-ын Оклахома хотын "Альфред П.Муррагийн холбооны барилга"-д бөмбөг дэлбэрч 168 хүн, зургаа хүртэлх насны 19 хүүхэд амиа алдав.

1999 он: Германы парламент болох Бундестаг нийслэл Берлин хотод байрлахаар болжээ.

2005 он: Ромын хамба ламаар Йозеф Ратцингер сонгогдлоо. Тэрээр уламжлалт үзэлтэн талийгаач хамба II Иноанн Павелын найз байсан гэж тооцогддог. Тэрээр XIV Бенедикт нэрийг авлаа. Энэ сонголт католик шашны түүхэнд хамгийн түргэнд тооцогддог.

2013 он: Бостоны марафоны үеэр бөмбөг дэлбэлсэн Тамерлан Царнаев цагдаагийнхантай буудалцах үеэрээ алагдав. Түүний дүү болох Жохар Царнаев буудалцааны үеэр зугтаж амжсан бөгөөд удалгүй Уотертаун хотын захаас түүнийг завинд нуугдаж байхад нь баривчилсан билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 11 цаг 5 мин Монтенегро улсын түүхийн товч 11 цаг 14 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 11 цаг 20 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 11 цаг 25 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 11 цаг 29 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 11 цаг 33 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 12 цаг 27 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top